Борлуулалтын нэхэмжлэх


Шинэчилсэн:2024/02/08 Унших:6 мин 13 сек

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалт нэхэмжлэх -> Шинэ

Энэ цонхонд нэхэмжлэх бүртгэнэ. Нэмэхдээ Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Нэхэмжлэхтэй холбоотой автоматжуулсан үйлдлүүдийг Үйлдэл товч дараад:

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Нэмэлт мэдээлэл (Жагсаалтын толгой хэсэгт хулганы баруун товч дарж Багана тохируулах дарж тохируулна.)

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалт нэхэмжлэх -> Журнал

Үйлчилгээ борлуулсан журнал үүсгэх шаардлагатай тохиолдолд энэ цонхонд нэхэмжлэхийн журнал бичилт хийж бүртгэнэ. Борлуулалтын цонхонд журналаа үүсгэх бол Борлуулалтын нэхэмжлэхийн бүртгэл дээр журнал үүсгэхгүйг анхаарна уу. Үүсгэсэн тохиолдолд давхар журнал үүсч, тооцоо зөрнө.

"Зөвхөн үйлчилгээ төрөлтэй барааны борлуулалтын нэхэмжлэх үүсгэх боломжтой. Материал, Бүтээгдэхүүн төрөлтэй бараа борлуулсан тохиолдолд Борлуулалтын баримт дээр журналаа үүсгэнэ үү!" алдааны мессэж харуулна.

SalesInvoiceJournalErro1

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалт нэхэмжлэх

Энэ цонхонд системд бүртгэсэн бүх борлуулалтын нэхэмжлэхийг жагсаалтаар харуулна. Борлуулалтын нэхэмжлэхийн жагсаалтыг

Борлуулалт -> Борлуулалтын нэхэмжлэх жагсаалтаас:

Нэхэмжлэх засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл/Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.

Борлуулалтын нэхэмжлэхийг хаах:

Борлуулалтын нэхэмжлэхийг хаахдаа тухайн нэхэмжлэхийн бүртгэлээс Үйлдэл -> Харилцахын орлого товчоор орлого бүртгэн журнал холбох, аль эсвэл төлбөр тооцоо хааж буй журналын Тооцоо № багананд хаах нэхэмжлэхийн дугаарыг оруулснаар Борлуулалтын нэхэмжлэх-н жагсаалтанд Төлбөр баганад

Тогтмол борлуулалтын нэхэмжлэх автомат үүсгэх:

Хэрвээ танай байгууллага харилцагч байгууллага руу тогтмол хугацаанд тогтмол дүнгээр нэхэмжлэх илгээдэг бол Харилцагч -> Борлуулдаг цонхонд дараах мэдээллийг оруулснаар Борлуулалтын нэхэмжлэх-н жагсаалтаас Үйлдэл -> Сараар нэхэмжлэх үүсгэх цонхоор тухайн сарын бүх нэхэмжлэхийг автомат үүсгэх боломжтой.

Нэхэмжлэхтэй холбоотой түгээмэл асуулт, хариултууд:

Энэ цонхноос нэхэмжлэх гаргахдаа компаний санхүү тамга, гарын үсэгтэйгээр гаргаж, хэвлэхгүйгээр харилцагч руугаа мэйлдэх боломжтой. Тамга, гарын үсэгтэй нэхэмжлэхээ зуруулж холбуулснаар заавал цаасан нэхэмжлэх хэвлэж гаргаад, тамга, гарын үсгээр баталгаажуулж, хүргүүлэх зэрэг процессыг алгасч, цахимаар бэлдээд, илгээж цаг хугацаа, хөдөлмөр, зардлаа хэмнээрэй.

Хэрвээ тамга гарын үсэгтэй нэхэмжлэх илгээх бол:

  1. Тамга, гарын үсэгний чанартай зурган файлаа бол [email protected] хаягаар илгээнэ.
  2. Даянсофт ХХК-н тус үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийг илгээнэ. Үйлчилгээний төлбөр нэг удаа 110,000 төгрөг байгаа.
  3. Нэхэмжлэхийн дагуу төлбөрөө шилжүүлнэ.
  4. Даянсофт ХХК-с тамга, гарын үсгийг танай нэхэмжлэхийн загварт холбоод чатаар мэдэгдэнэ.
  5. Шинэчлэх -> Програм товч дарснаар нэхэмжлэх хэвлэхдээ Тамга гарын үсэгтэй хэвлэх чеклээд гаргах боломжтой.

Анхаарах зүйл:

Хэрвээ танай байгууллага програмаас гарч буй үндсэн загвараас өөрөөр өөрсдийн загвараар зуруулах бол тодорхой хугацаа, хүн цаг зарцуулдаг учраас зарцуулах хугацааны төлбөрийг урьдчилан тооцоолж урьдчилж тохиролцсоны дагуу нэхэмжилж авахыг анхаарна уу. Зуруулах загвараа [email protected] хаягаар илгээж боломжтой боломжгүй, хэр хугацаа зарцуулахыг урьдчилж тохиролцоно.