Харилцагч бүлэг


Шинэчилсэн:2023/12/03 Унших:1 мин 0 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхноос Бүлэг сонголтоос Нэмэх товч дарах

Энэ цонхонд харилцагчийн бүлгийн мэдээлэл оруулна. Харилцагчаа бүлэглэхдээ байгууллагын үйл ажиллагааны онцлог, харилцагч байгууллагуудтай харилцаж буй хэлбэр зэргийг харгалзаж бүлэглэнэ. Ингэснээр харилцагч нарын тооцоог тайлан мэдээнд бүлэглэж харах боломжтой. Хэрвээ танай байгууллагад одоогоор харилцагчдаа олон ангилж салгах бизнес хэрэгцээ шаардлага байдаггүй бол зөвхөн ганц Харилцагчид нэртэй бүлэг үүсгээд бүх харилцагчдаа тус бүлэгт оруулж болно.

Харилцагчийн бүлэг нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.