Модулийн тухай - СБ


Шинэчилсэн:2023/09/10 Унших:1 мин 15 сек

Санхүү бүртгэл, ерөнхий дэвтрийн модулийн нийт функц, боломжуудын тухай энд дарж дэлгэрүүлж танилцана уу.

Өглөг авлагын модулийн нийт функц, боломжуудын тухай энд дарж дэлгэрүүлж танилцана уу.

o Модулийн тухай

Санхүү бүртгэл, ерөнхий дэвтрийн модулиар данс үүсгэх, тохируулах, төсөв төлөвлөгөө, гүйцэтгэл оруулах, дансны ханшийн тэгшитгэл хийх, туслах хөтлөхгүй дансны журнал бичилт хийх, тайлант үе тохируулах, хаах, нээх боломжтой. Байгууллагын хэмжээнд хийгдсэн бүх ажил гүйлгээний журналын бичилтийг харах, засах, устгах боломжтой. Шалгах балансаар байгууллагын хэмжээнд бүх дансны эхний, эцсийн үлдэгдэл, өөрчлөлт зэргийг хянах боломжтой. Мөн дотроо өглөг авлагын модулийг агуулах ба байгууллагын харилцагч, ажилтнуудын тооцооны үлдэгдэл оруулах, валютын ханшийн тэгшитгэл хийх боломжтой.

o Модультай ажиллах дараалал

Хамгийн эхэнд тайлант үеэ тохируулах буюу эхний үлдэгдлийн огноог тохируулах шаардлагатай. Дараа нь дансны төлөвлөгөөгөө зохиож ажил гүйлгээ бүртгэхэд бэлдэнэ.

o Анхаарах зүйлс

Байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч тайлант үеэ сараар, улирлаар хөтлөх эсэхээ дотооддоо шийдсэн байх.

Хуанлийн хугацаагаар тайлант үе дуусч, тайлан балансаа гаргасны дараа тайлант үеийг тогтмол хааж байх. Ингэснээр санамсаргүй хэрэглэгчийн алдаанаас болж өмнөх тайлант үеийн ажил гүйлгээний бүртгэлийг засах, устгах, өмнөх тайлант үед ажил гүйлгээ бүртгэхээс сэргийлнэ.

Дансны төлөвлөгөө зохиохдоо тухайн данс нь туслах журнал хөтлөх эсэх, дансны төрөл, санхүү, татварын үзүүлэлтийг зөв сонгосон эсэхийг сайтар нягтлах. Хэрэв буруу үзүүлэлт сонговол тайлан буруу гарах эрсдэлтэй. Бараа материалын данс үүсгэхдээ ББӨ, Борлуулалтын орлого, Хөнгөлөлт, Буцаалтын данснууд тохируулах, Хөрөнгийн данс үүсгэхдээ Хуримтлагдсан элэгдэл, Зардлын данснууд тохируулах шаардлагатай. Мөн мөнгөн хөрөнгийн данс бүртгэхдээ тухайн дансны нягтлан, няравыг тохируулснаар баримт дээр нэр хэвлэгдэх боломжтой.

Модулийн видео заавартай танилцах бол доорх зураг дээр дарна уу.

Санхүү бүртгэл YouTube%20Logo1

Өглөг авлага YouTube%20Logo1