Барааны үлдэгдэл шалгах - POS


Шинэчилсэн:2024/01/24 Унших:2 мин 25 сек

Dayansoft POS програмд бараа материалын үлдэгдлээ 3 төрлөөр харах боломжтой:

  1. Барааны жагсаалтаас Үлдэгдэл харах товч дарж барааны үлдэгдлийг шалгах.

Барааны үлдэгдэл шалгахад доош гүйлгээд үлдэгдэл харагдахаа болих үед дахин Үлдэгдэл харах товч дарж үлдэгдэл харна.

SeeBalance Энэ тохиргоог дараах заавраар хийнэ.

  1. Үйлдэл -> Барааны үлдэгдэл шалгах товчийг дараад бараа код, баркод оруулж Хайх товч дарна.

CheckBalance

Эсвэл бараагаа сонгоод Тоо товч дээр дарахад энэ цонхыг дуудна. CheckItemBalancePOS

Ингэснээр тухайн барааны

  1. Үйлдэл -> Тайлан харах -> Үлдэгдэл тайлангаар бараа материалын
    • Эхний үлдэгдэл
    • Орлого
    • Зарлага
    • Үлдэгдэл зэрэг багануудаар Dayansoft ERP системд бүртгэсэн бүртгэлээс товчоо байдлаар харах боломжтой.

Dayansoft POS програм хэрэглэгчдийн түгээмэл асуудаг асуултууд нь

  1. Орлого зарлагаа бүртгээд үлдэгдлээ хөтөлж болох уу?

    Dayansoft POS програмд зөвхөн борлуулалт хийх боломжтой. Худалдан авалт буюу орлогоо Dayansoft ERP системийг авч бүртгэх боломжтой. Ингэснээр Dayansoft POS програмд барааны үлдэгдэл харах боломжтой.

  2. Орц норм, технологи картаа оруулаад хасалт нь хийгдээд явах уу?

    Dayansoft POS програмд зөвхөн борлуулалт хийх боломжтой. Dayansoft ERP системийг авч орц норм, технологий картаа бүртгэснээр Dayansoft POS програмаар хийсэн борлуулалтын хувьд стандарт орц нормоор зарлагаа автомат гаргах, үлдэгдлээ хөтлөх, тоолох, тооллогын зөрүүгээ хянах боломжтой. Гэхдээ энэ нь програмын хувьд боломжтой ч орц нормоор хяналт хийнэ, түүнийг зөв бүртгэж хянах нь чадварлаг хүний нөөцтэй, өдөр тутамд бүртгэлээ хийж явдаг байгууллагын хувьд л бодитой байдаг ба орцоо буруу оруулаад, бүртгэлээ дутуу, буруу оруулсан тохиолдолд хяналт хийх ямар ч боломжгүй болдог.

  3. Барааны үлдэгдэл хүрэлцэхгүй үед борлуулалт хийхгүй байх уу?

    Dayansoft POS програм онлайн болон оффлайн интернетгүй үед ажилладаг. Барааны үлдэгдлийг энэ зааврын дагуу тохируулах боломжтой. Гэхдээ үлдэгдэл хүрэлцэхгүй үед пос програмаар хэвийн борлуулалт хийгдэнэ. Одоогоор үлдэгдэл дууссан талаар анхааруулга өгөх, борлуулалт гаргахгүй хаах шалгуур байхгүй.

  4. Барааны дуусах хугацаа дөхсөн, дууссан үед анхааруулга өгөх үү?

    Dayansoft POS програмд барааны дуусах хугацааны талаар анхааруулга өгдөггүй. Dayansoft ERP системд барааны орлого бүртгэхдээ дуусах хугацааны мэдээллийг оруулах боломжтой бөгөөд бараа материалын орлого, зарлагын бүртгэлээс тус хугацаагаар мэдээлэл шүүж харах боломжтой боловч дуусах хугацаагаар зарлагын бүртгэлийг хөтөлж, дуусах хугацаагаар ялган барааны үлдэгдлийг хөтлөх боломж одоогоор байхгүй.