Dayansoft Kiosk танилцуулга


Шинэчилсэн:2024/02/04 Унших:1 мин 32 сек

Dayansoft Kiosk нь өөртөө үйлчлэх (self service) киоск програм юм. Хэрвээ танай үйлчилгээний цэг ачаалалтай, аль эсвэл кассын ажилтан шаардлагагүй тохиолдолд киоскын програм нь хамгийн зөв шийдэл юм. Хэдийгээр Монголд киоск програм нэвтрээд удаагүй байгаа ч сүүлийн үед хаа сайгүй, төрөл бүрийн үйлчилгээнд нэвтэрч эхлээд байна. Kiosk

Киоск програм ашигласнаар дараах давуу талууд бий болдог:

Киоск програм ашиглаж эхлэхийн тулд яах вэ?

  1. Даянсофт ХХК-тай энэ формыг бөглөж гэрээ байгуулна. Хэрвээ өмнө нь гэрээ байгуулсан ашигладаг бол шаардлагагүй.
  2. Киоск програм суулгах шаардлага хангасан тоног төхөөрөмж бэлдэнэ. Үзүүлэлт болон хаанаас худалдан авч болохыг дэлгэрүүлж уншаарай.
  3. Киоск програмаар худалдан авалт хийхэд меню, бараа бүтээгдэхүүний зураг чухал үүрэгтэй байдаг тул стандартын дагуу чанартай зургаа урьдчилж бэлдэнэ үү. Зургийн стандарт хэрхэн бэлдэх зааврыг энд дарж харна уу.
  4. Хаан банкны epos эсвэл Голомт банкны Verifone IPPOS захиалж авна. Хэрвээ танайх банкны карт уншигч ашиглахгүй бол шаардлагагүй.
  5. MonPay, QPay, SocialPay зэрэг QR төлбөрийн шийдлүүд нийлүүлэгчтэй гэрээ байгуулж, эрхээ авсан байх.
  6. Дээрх ажлууд бүгд хийгдсэний дараа Даянсофт ХХК-с програмын суурилуулалт тохиргоог хийснээр ажиллаж эхлэх боломжтой.

Түгээмэл асуулт, хариулт: