Гэрээ бүртгэх


Шинэчилсэн:2023/06/29 Унших:3 мин 24 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Гэрээ

Энэ цонхонд харилцагчтай, эсвэл ажилтантай, эсвэл өөр бусад байгууллагатай байгуулсан бүх төрлийн гэрээг бүртгэж оруулна. Гэрээг бүртгэж хөтөлснөөр:

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Олноор copy, paste хийж оруулах боломжтой.

Шүүлтүүр:

Бүртгэл:

Гэрээг ангилах, бүлэглэх

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Гэрээ цонхноос Ангилал баганаас Нэмэх товч дарна

Энэ цонхонд харилцагчтай байгуулсан гэрээний ангиллыг оруулна. Оновчтой ангилснаар гэрээгээ хайж олоход хялбар болно. Байгууллагууд баримт бичиг, гэрээнүүдээ тус тусад нь хавтсанд ангилан хийдэгтэй адил ERP системдээ ангиллаа үүсгэж хөтлөх нь зүйтэй

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Гэрээ хавсаргах, файл холбох, нэмэлт мэдээлэл бүртгэх

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Гэрээ -> Файл, Мета

Байгууллага бүхий л ажлаа ямар нэг гэрээ байгуулсны үндсэн дээр хийж гүйцэтгэдэг. Гэрээгээ батлаад цааш нь шкаф, сейфэнд далд хийчихдэг. Гэтэл ажил гүйцэтгэх, тооцоо нийлэх, гэрээтэй холбоотой асуудал үүсэх үед гэрээгээ эргэн харах хэрэгцээ шаардлага байнга тулгарч байдаг. Тэгвэл гэрээгээ анх байгуулж батлаад түүнийгээ сканнердаж компьютертаа оруулаад тодорхой 1 фолдерт ангилан ялгаж хадгалаад, Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Гэрээ цонхонд файлын замыг нь хадгалснаар хэрэгцээтэй үед нь маш богино хугацаанд хайж олж, нээн үзэх боломжтой болно.

Файлын замыг тохируулахдаа Үндсэн тохиргоо -> Гэрээ цонхонд “Файл нэмэх” товч дараад компьютерт хадгалсан файлаа зааж өгөөд хадгална. Дараа нь өмнө нь байрлах нээх товч дээр дараад нээж харах боломжтой. Файл сонгохгүйгээр Линк нэмэх дарж online, shared link тохируулах боломжтой.

Анхаарах зүйл: