"The 'Microsoft.Jet.OLEDB.4.0' provider is not registered on the local machine." алдааг засах


Шинэчилсэн:2024/04/10 Унших:1 мин 5 сек

OleDb Алдаа заасан үед дараах алхмаар засна уу.

  1. AccessDatabaseEngine_x64 линк дээр дарж татна. Хэрвээ таны компьютер 32bit OS-тэй бол accessdatabaseengin.exe линк дээр дарж татна. (Өөрийн компьютерын bit-г шалгахдаа My computer дээр хулганын баруун товчийг дараад Properties дарж System type: гэсэн үзүүлэлтээс харна.)
  2. Download фолдерт AccessDatabaseEngine_x64.exe програм татагдаж дуусахаар нь дээр нь дарж install товч дарж суулгана.
  3. Одоо файлаа импортлоорой.

64bitOffice Хэрвээ таны компьютер 64 bit боловч суулгасан MS Office програм 32 bit бол энэхүү програмыг татаж суулгах үед “You cannot install the 64-bit version of Microsoft Access Database Engine 2010 because you currently have 32-bit Office products installed. If you want to install 64-bit Microsoft Access Database Engine 2010, you will first need to remove the 32-bit installation of Office products. After uninstalling the following product(s), rerun setup in order to install 64-bit version of Microsoft Access Database Engine 2010: Microsoft Office Professional Plus 2010” алдаа заана. Энэ тохиолдолд дараах аргаар засна уу.

  1. MS Office 32 bit суусан оффисын програмаа устгана.
  2. MS Office 64 bit хувилбарыг суулгана.
  3. Энэхүү зааварчилгааны дээрх 2 алхмаар AccessDatabaseEngine64 суулгана.

Анхаарах зүйл: MS Office програм нь лицензийн төлбөртэй програм ба энэхүү програмын install нь танд байхгүй бол танай байгууллагын IT хариуцсан ажилтандаа хандах, тийм ажилтан байхгүй бол техник, програм хангамжийн асуудал шийдвэрлэдэг ажилтандаа хандана уу. Манай компани MS Office програм суулгахгүй болохыг анхаарна уу.