Данс код, данс тохиргоо


Шинэчилсэн:2024/05/07 Унших:7 мин 33 сек

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Данс код

Видео зааварчилгааны текст мэдээлэл:

* Ерөнхий дэвтэр -> Данс код цонхонд байгууллагын хэмжээнд бүртгэл хөтлөх данс үүсгэж, дансны төлөвлөгөө оруулна. Бүх ажил гүйлгээ, баримт нь дансны төлөвлөгөөнд суурилж хийгдэх ба тайлангууд дансаар бүлэглэгдэж, ялгарч гарах учраас дансны төлөвлөгөөг хариуцлагатай, зөв, нямбай үүсгэх шаардлагатай. Системийг анх суурилуулах үед Сангийн сайдын 2014 оны 249-р тушаалын хавсралт дахь аж ахуй нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дансны жишиг жагсаалтыг оруулсан байх ба өөрийн байгууллагын онцлогт тохируулж зарим дансыг нэмж, хасч тохиргоо хийх шаардлагатай.   
* Зүүн гар талд дансны бүлгээр шүүх боломжтой байдаг. Данс шинээр нэмэх бол ямар бүлэгт данс нэмэх вэ гэдгээс хамаарч тухайн дансны бүлгээ эхлээд сонгоно. Жишээ нь харилцах данс үүсгэх бол Эргэлтийн хөрөнгө бүлгийн Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө бүлэг дээр дарж гарч ирсэн данснуудаас хувилж үүсгэх данс дээр хулганы баруун товчийг дараад хувилах дарна. Ингэснээр дансны мэдээлэл хувилагдаж үүсэх ба данс код болон нэрийг давхардалгүйгээр болгож өөрчлөөд хадгалах дарна. Харилцах данстай холбоотой банк, дансны дугаар, нэр зэрэг мэдээллийг оруулж өгнө. Уг тохиргоог зөв хийснээр Даянсофт и ар пи системтэй интеграци холболт хийсэн банкнаас хуулга автомат татах, програмаас хэвлэх баримт мэдээнд дансны дугаар хэвлэх боломжтой юм.  
* Хэрэв бараа материал данс шинээр нэмж үүсгэх бол мөн ижил хувилж үүсгэнэ. Шинээр үүсгэсэн бараа материалын данснаас хийсэн борлуулалтын орлого, борлуулсан барааны өртгийг ялгаж харах шаардлагатай бол борлуулсан барааны өртөг, Борлуулалтын орлого, Борлуулалтын хөнгөлөлт, Борлуулалтын буцаалт дансуудыг хувилж үүсгээд Тохиргоо цонхонд тухайн бараа материалын дансны ард тохируулж өгнө. Энэ тохиргоог хийгээгүй тохиолдолд тухайн бараа материалын дансаар гүйлгээ бүртгэх боломжгүй алдааны мессэж харуулна. 

Энэ цонхонд байгууллагын хэмжээнд бүртгэл хөтлөх данс үүсгэж, дансны төлөвлөгөө зохиож оруулна. Бүх ажил гүйлгээ, баримт нь дансны төлөвлөгөөнд суурилж хийгдэх ба тайлангууд дансаар бүлэглэгдэж, ялгарч гарах учраас дансны төлөвлөгөөг хариуцлагатай, зөв, нямбай үүсгэх шаардлагатай. Системийг анх суурилуулах үед Сангийн сайдын 2014 оны 249-р тушаалын хавсралт дахь ААН-н нягтлан бодох бүртгэлийн дансны жишиг жагсаалтыг оруулсан байх ба өөрийн байгууллагын онцлогт тохируулж зарим дансыг нэмж, хасч тохиргоо хийх шаардлагатай. Хэрвээ програм анх суурилуулахад байсан дансны жишиг төлөвлөгөөг татах бол энд дарж татна уу. Дансны бүлэг, төрөл, тохиргоог буруу өөрчилснөөс болж тайлан мэдээ буруу боловсруулж харуулахыг анхаарах хэрэгтэй.

Гүйлгээнд холбохоос өмнө дансыг олноор нь сонгоод Үйлдэл -> Устгах боломжтой. Цаашид огт ашиглагдахгүй дансыг л устгах нь зөв ба устгасны дараа буцааж сэргээх боломжгүй, шаардлагатай бол гараар буцааж нэмэхийг анхаарна уу!

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Өмнө үүсгэсэн данстай ижил шинж чанартай данс үүсгэх тохиолдолд тухайн дансыг сонгон Үйлдэл -> Хувилах эсвэл хулганы баруун товч дарж Хувилах товчоор хувилаад зөвхөн Данс код, Данс нэр өөрчлөөд хадгалах нь хамгийн хялбар арга юм. AccountDuplicate

Хэрвээ танай байгууллага олон салбар нэгж, өртгийн төвтэй ба тус бүр олон данс үүсгэх шаардлагатай бол хувилах дансаа сонгоод Үйлдэл -> Хувилах (олноор) дарж олноор нь хувилна. AccountDuplicateMulti

Мөн хулганы баруун товч дарж тухайн дансны бүх гүйлгээний түүхийг харах боломжтой.

Баримт дээр хэвлэгдэх нягтлан, няравын нэр тохируулах:

Данс нэмээд хадгалах үед дараах алдаа зааж болно. Энэ нь та шинэ илүү хоосон мөр нэмсэн гэсэн үг. Энэ тохиолдолд зүүн гар талд ДАНСНЫ БҮЛЭГ текст дээр дараад жагсаалтын төгсгөлд нэмсэн илүү хоосон мөрүүдээ хасаад Хадгалах товч дарна уу. AddAccount

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Данс код -> Тохиргоо -> Мөнгөн хөрөнгө цонхонд харилцахын данстай холбоотой данс тохиргоо хийх

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн дансны бүлгийн Харилцах дансны хувьд банкны нэр, дансны нэр, дансны дугаарыг оруулна. Харилцахын дансны мэдээллийг оруулснаар гүйлгээ хийх болон нэхэмжлэх, харилцахын бүх төлбөрийн баримтууд дээр дансны мэдээллийг систем татаж харуулна. Ингэснээр бүртгэлийн алдаа гарахаас сэргийлнэ. AccoungCfgCash

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Данс код -> Тохиргоо -> Бараа материал цонхонд бараа материалын данстай холбоотой тохиргоо хийх Бараа материалын дансны ард дараах тохиргоонуудыг хийнэ. Данс дээр тохируулснаар гүйлгээ бүртгэх үед систем автомат татаж харуулах ба бүртгэлийн алдаа үүсэхээс сэргийлнэ. Хэрвээ сонгох данс үүсгээгүй бол Данс цонх руу буцаж шилжээд, дансаа урьдчилж үүсгэнэ үү. AccoungCfgInventory

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Данс код -> Тохиргоо -> Үндсэн хөрөнгө цонхонд үндсэн хөрөнгийн данстай холбоотой тохиргоо хийх Үндсэн хөрөнгийн дансны ард хуримтлагдсан элэгдлийн данс болон элэгдлийн зардлын дансыг тохируулна. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох үед хуримтлагдсан элэгдэл болон элэгдлийн зардлыг систем өөрөө тохируулсан дансанд нь бичилт хийснээр бүртгэлийн алдаа гарахаас сэргийлнэ. AccoungCfgAsset

Анхаарах зүйл: Хөрөнгө орлогодох, хөрөнгийн эхний үлдэгдэл тохируулахдаа дээрх 2 дансны тохиргоог өөрчилсөн тохиолдолд элэгдэл тооцох үед өөрчилснөөр татахыг анхаарна уу.