Барааны код бүртгэх


Шинэчилсэн:2023/05/11 Унших:2 мин 30 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код Энэ цонхонд бараа материалуудаа кодлож бүртгэнэ.

Анхаарах зүйл: Барааны мастер кодыг бүртгэл хөтөлж эхлэхээс өмнө маш цэгцтэй үүсгэж, тохируулсан байх ёстой. Код, нэршил, бараа материалын данс зэргийг хэрхэн үүсгэх талаар, бараа материалын бүртгэл, хөдөлгөөнийг хэрхэн бүртгэх талаар байгууллага дотроо нэгдсэн шийдэл, ойлголтонд хүрсний дараа кодлох нь зүйтэй. Дураараа код, янз бүрээр нэршил өгч замбараагүй бүртгэл үүсгээд нэгэнт гүйлгээ хийсэн тохиолдолд дараа нь хяналтаа хийх, тайлангаа үнэн зөв гаргахын тулд бүх ажил гүйлгээг дахин залруулах, нэгэнт Посоор гүйлгээ хийгдсэн тохиолдолд залруулах боломжгүй болох зэрэг асуудлууд тулгардаг. Иймд байгууллагын хэмжээнд нэг хүн хариуцаж (зайлшгүй шаардлагатай бол түүнээс олон хүн, гэхдээ дүрмээ урьдчилан тохиролцоод) бараа материалын кодыг үүсгэх нь оновчтой байдаг. Шинээр бараа кодлохоос өмнө тухайн бараа өмнө нь бүртгэгдсэн эсэхийг өмнө нь үүсгэсэн байж болох бүх хувилбар нэрээр хайлт хийж шалгаад үнэхээр бүртгээгүй, цоо шинэ бараа, үйлчилгээ тохиолдолд бүртгэхийг зөвлөж байна.

Бараа шинээр бүртгэх арга замууд:

  1. Шинэ барааны код үүсгэхдээ жагсаалтын цонхноос Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код -> Шинэ товч дарна.

  2. Хэрвээ өмнө үүсгэсэн бараа кодыг хувилж, үүсгэх бол энд дарж дэлгэрэнгүй заавар харна уу. Dayansoft POS програм ашигладаг тохиолдолд шинэ меню нэмэхдээ энэ заавраар хувилж үүсгэх нь хамгийн хялбар арга юм.

  3. Хэрвээ олон нэр төрөл, загварын бараа материалтай, өмнө нь тухайн бараа материалын код нэгэнт үүссэн, өөр програмд бүртгэлтэй үед тухайн барааны жагсаалт Excel файлаар бэлдээд олноор нь импортлож оруулах боломжтой. Ингэж оруулахдаа Бараа материал -> Бараа код -> Үйлдэл -> Импортлох темплэйт татах дарж тухайн загварын дагуу мэдээллээ бэлдээд Үйлдэл -> Импорт дарж олноор импортлоно. Импортлох темплэйтийн дагуу бэлдэхдээ үйл ажиллагааны чиглэл, нэр төрлөөс хамаарч анхаарах зүйлсийг энд дарж дэлгэрүүлж танилцаарай.

Түгээмэл асуудаг асуулт: