Үнийн жагсаалт, үнийн бодлого


Шинэчилсэн:2023/12/03 Унших:3 мин 5 сек

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Үнийн жагсаалт

Dayansoft ERP, Dayansoft POS програмуудад олон үнийн жагсаалтаар бүртгэл, гүйлгээ хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, Байгууллага нэг бараагаа салбар нэгж, байршил, худалдан авагч харилцагчаас, барааны дуусах хугацаа, чанар зэрэг маш олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр үнээр борлуулах, худалдан авах тохиолдол байдаг. Энэ үед ялгаатай үнийн жагсаалт үүсгэж, бараан дээр ялгаатай үнэ тохируулснаар ажил гүйлгээ бүртгэх бүрдээ

Нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Бүх барааны, эсвэл тодорхой барааны үнэ өөрчлөх

Мөн тодорхой хугацаагаар тасалбар болгож бүх бараа бүтээгдэхүүн эсвэл зарим нэг бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах бол дараах алхмаар хийнэ. Энэхүү хугацаагаар тохируулах үйлдэл нь одоогоор програмд автомат шилжих боломжгүй байгаа ба тухайн өөрчлөлт орох хугацаа болмогц програмд үнийн жагсаалтыг гараар сольж тохируулж байгаа.

  1. Шинэ үнийн жагсаалт урьдчилан үүсгэнэ
  2. Шинэ үнийн жагсаалтаар үнээ тохируулна.
  3. Үнэ өөрчлөх хугацаа болмогц Борлуулалт -> Пос тохиргоо -> Бараа данс, үнэ цонхонд Данс нэр-ны ард шинэ үнийн жагсаалтыг тохируулна.
  4. Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх дарна.

Хугацаатай шинэ үнийн жагсаалт үүсгэж, тохируулах

Жишээ нь, 3 хоногийн хугацаатай хөнгөлөлттэй үнийн жагсаалт үүсгэж үнэ тохируулъя.

  1. Хугацаатай шинэ үнийн жагсаалт үүсгэнэ. (Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхонд) AddPriceList
  2. Шинэ үнийн жагсаалтаар үнэ оруулна. (Бараа материал -> Бараа код цонхонд эсвэл Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхонд гараас оруулах, суурь үнэ сонгож, factor-р үнэ өөрчлөх гэх мэт аргуудаар оруулж болно.) ConfigurePrice
  3. Шинэ үнийн жагсаалтыг пос тохиргоонд нэмнэ. (Борлуулалт -> Пос тохиргоо -> Бараа данс, үнэ -> Нэмэлт үнийн жагсаалт цонхонд) AddAdditionalPriceList
  4. Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх дарна.
  5. Шинэ үнээр борлуулалт бүртгэх хугацаатай үед өөр үнээр борлуулах зааврын дагуу борлуулалт бүртгэнэ.

Үнийн жагсаалтыг үүсгэсний дараа дараах цонхнуудын аль нэгээр барааны үнэ тохируулна.

Үнийн жагсаалтыг одоогоор Dayansoft ERP системд дараах бүртгэлүүд дээр тохируулж, өдөр тутмын бүртгэлээ хялбарчлах боломжтой.