- Ширээ, заалны зохион байгуулалт


Шинэчилсэн:2022/10/13 Унших:1 мин 3 сек

Dayansoft POS програмаас ширээ удирдах боломж 2022.4-р сарын програмын шинэчлэл, ширээ заалны зохион байгуулалт, план зургаар оруулах боломж 2022.6-р сарын шинэчлэлээр тус тус орсон. Ширээ удирдах эрхийг кассын ажилтанд өгөхдөө Dayansoft ERP системд Борлуулалт -> Пос тохиргоо -> Касс, эрх цонхонд Manager бүлгээс Ширээ, зөөгч тохируулах эрхийг чеклэж хадгалаад Dayansoft POS програмаас мэдээлэл шинэчилнэ. Эрх тохируулсны дараа посын програмаас:

Ширээ нэмэх

Шинээр нэмэх заалаа сонгоод баруун дээд буланд Нэмэх товч дараад мэдээллийг оруулаад хадгална.

SeatPlanChange

Ширээ засах

Баруун дээр буланд байрлах Засах товч дараад засах ширээгээ сонгоод хулганаар чирж байршлыг өөрчлөөд баруун дээд буланд байрлах Хадгалах товч дарна. Ширээгээ сонгоод дахин Засах товч дарснаар засах цонх гарч ирнэ. SeatPlanChange2

Ширээ зөөгч тохируулах

Хэрвээ зөөгч нар зөвхөн өөрийн харъяаны ширээтэй, тухайн ширээний захиалгыг авах, харах бол дараах цонхонд тохиргоо хийнэ. Dayansoft POS програмаас Үйлдэл -> Ширээ/зөөгч тохируулах дараад ширээний ард зөөгч сонгоно. Тухайн зөөгчөөр нэвтрэх үед зөвхөн тохируулсан ширээнүүд харагдах ба бүх ширээг харах шаардлагатай бол энэ тохиргоог хийх шаардлагагүй.

CfgSeat