Бараа код excel файлаас импортлох


Шинэчилсэн:2024/05/07 Унших:12 мин 6 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код -> Жагсаалт үйлдэл -> Импорт

Анхаарах зүйл:

Хэрвээ танай бараа материалын нэр төрөл, загвар нь олон, аль эсвэл өмнө нь тухайн бараа материалын код нэгэнт үүссэн, өөр програмд бүртгэлтэй үед тухайн барааны жагсаалт Excel файлаар бэлдээд олноор нь импортлож оруулах боломжтой.

  1. Бараа материал -> Бараа код -> Үйлдэл -> Импортлох темплэйт татах дарж темплэйт татна. ImportItem1

Бизнесийн онцлог болон яг ямар төрлийн бараа материалын код оруулах гэж байгаагаас бөглөх утгууд өөр өөр байх ба жишээ загваруудыг дараах линкээс татаж, өөрт тохирох загвараар өөрсдийн бараа кодын загвараа бэлдээд импортлох боломжтой. Тус загвар нь зөвхөн жишээ загвар ба танайх өөрсдийн нэршил, код, үнээр сольж оруулахыг анхаарна уу. Татах темплэйт загварууд:

  1. Татаж авсан excel файл бэлдэх буюу оруулах барааны мэдээлэл оруулах. Баганын толгой мэдээлэл дээр хулганаар очиход ямар мэдээлэл оруулах талаар тайлбар tooltip-р харагдана.

ImportItem3

  1. Бараа материал -> Бараа код -> Үйлдэл -> Импорт дарж файлаа сонгоод импортлоно. Хэрвээ дутуу, буруу импорт хийсэн бол Бараа материал -> Бараа код жагсаалтаас импорт хийсэн бараа кодуудаа бүгдийг нь сонгоод (Select all, Ctrl+A, Drag down) хулганы баруун товч дараад Устгах дарж устгаад, ахин засч импортлох боломжтой. ImportItem2

Темплэйт загвар нь дараах багануудтай ба багана бүрт яг ямар утга оруулах зааварчилгаатай сайтар танилцсаны дараа бэлдэнэ үү. Хэрвээ бэлдсэн файл нь импорт хийгдэхгүй, эсвэл дутуу импорт хийгдэж байгаа тохиолдолд яг хэд дэх мөрийн бараа ороод зогссон байна түүний дараагийн мөрөнд оруулсан утгаа excel файлаас шалгана уу.

Бизнесийн онцлог болон яг ямар төрлийн бараа материалын код оруулах гэж байгаагаас шалтгаалж зөвхөн шаардлагатай, утга оруулах багануудад утга бөглөнө. Жишээ нь,

1. Dayansoft POS програмаар борлуулдаг бараа, үйлчилгээ импортлохдоо:

Заавал утга оруулах дараах баганууд байх ба тохирох утгыг зөв оруулж хадгалсны дараа импортлох боломжтой. Хэрвээ буруу утга оруулсан, эсвэл хоосон үед импорт хийгдэхгүй.

Багана тус бүрээр ямар утга оруулахыг тайлбарлавал:

Заавал утга оруулах шаардлагагүй дараах баганууд байх ба тохирох утгыг зөв оруулж хадгалсны дараа импортлох боломжтой. Хэрвээ буруу утга оруулсан үед импорт хийгдэхгүй.

2. ТЭМ, түүхий эд материал, хангамжийн материал, БҮТЭЗ код импортлохдоо:

Заавал утга оруулах дараах баганууд байх ба тохирох утгыг зөв оруулж хадгалсны дараа импортлох боломжтой. Хэрвээ буруу утга оруулсан, эсвэл хоосон үед импорт хийгдэхгүй.

Багана тус бүрээр ямар утга оруулахыг тайлбарлавал:

Заавал утга оруулах шаардлагагүй баганууд байх ба ямар утга оруулахыг энэхүү зааварчилгааны дээд хэсэгт "Dayansoft POS програмаар борлуулдаг бараа, үйлчилгээ импортлох" заавраас харна уу.