Мөнгөн гүйлгээний үзүүлэлт


Шинэчилсэн:2023/11/30 Унших:2 мин 32 сек

Dayansoft ERP системийн цэс: Мөнгөн хөрөнгө -> Мөнгөн гүйлгээний үзүүлэлт

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө бүлгийн дансаар Ажил гүйлгээ бүртгэхэд харьцсан дансны ард мөнгөн гүйлгээний үзүүлэлт заавал сонгуулдаг. Dayansoft ERP системийн Тайлан -> Ерөнхий дэвтэр -> Мөнгөн гүйлгээний тайланг гаргахдаа хэрэглэгчийн сонгосон үзүүлэлтээр тайланг тооцоолдог. Хэрэв мөнгөн гүйлгээний тайлан нь буруу гарч байгаа бол ажил гүйлгээ бүртгэхдээ үзүүлэлтээ буруу сонгосон гэсэн үг. Иймд гүйлгээгээ эргэн нягтлана уу.

Систем суурилуулах үед Мөнгөн хөрөнгө -> Мөнгөн гүйлгээний үзүүлэлт цонхонд Сангийн яамны баталсан маягтын мөнгөн гүйлгээний үзүүлэлтүүд жагсаалтаар харагдана. Хэрэв танай байгууллага өөрсдийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч нэмэлт үзүүлэлт нэмж, тухайн үзүүлэлтээр дэлгэрэнгүй тайлан харах шаардлагатай бол нэмж бүртгэх боломжтой.

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Гэхдээ Сангийн яамны маягт буюу үндсэн системийн үзүүлэлтийг засах, устгах боломжгүй. Дараах алдааны мессэж харуулна.

“Системээс тодорхойлсон үзүүлэлт тул устгах боломжгүй!”

Нэмэхдээ:

Ерөнхий дэвтэр -> Данс код цонхонд Мөнгөн гүйлгээ Default багана нэмэгдсэн. Энд мөнгөн гүйлгээний үзүүлэлт сонгосноор тухайн дансаар журнал бичилт хийх үед тохируулсан мөнгөн гүйлгээний үзүүлэлт автомат бөглөгдөнө. Гараас өөрчилж сонгох боломжтой.

Хэрэглэгчдээс түгээмэл ирдэг асуултууд:

Асуулт1: Аливаа гүйлгээнд яг ямар мөнгөн гүйлгээний үзүүлэлт сонгох вэ гэсэн асуулт байдаг. Энэ асуултанд програм хөгжүүлэгч компаний зүгээс зөвлөгөө өгөх нь зохимжгүй, мэргэжлийн нягтлан бодогч та өөрөө тухайн гүйлгээний дүн Мөнгөн гүйлгээний тайлан-гийн хаана очих ёстой вэ гэдгээс хамаарч тухайн үзүүлэлтийг сонгох хэрэгтэй.

Асуулт2: Яагаад мөнгөн хөрөнгийн дансны ард мөнгөн гүйлгээний үзүүлэлт сонгох, харьцсан дансны ард сонгоод байгаа юм? Танай байгууллагын данснаас 1,000,000 төгрөгний 1 гүйлгээ гарсан боловч тухайн зарлага нь 200,000 болон 800,000 дүнгээр өөр өөр зориулалттай, өөр өөр зарлага байж болно. Иймд мөнгөн гүйлгээний тайланг үнэн зөв гаргахын тулд мөнгөн хөрөнгийн дансны ард биш, харьцсан дансны ард сонгодог.

Асуулт3: "Мөнгөн гүйлгээний орлого, зарлагын үзүүлэлт зөрүүлж сонгосон байна. Хэрвээ бууруулсан бичилт хийж байгаа, таны сонгосон үзүүлэлт зөв бол ОК товч дараад хадгална уу." алдаа заагаад байна. MungunGuilgeeUzuuleltZursun Жишээ зурагт орлогын гүйлгээ хөтөлж байгаа боловч зарлагын үзүүлэлт сонгож хэрэглэгч алдаа гаргасан учраас анхааруулга өгч байна. Иймд зөв үзүүлэлт сонгох шаардлагатай. Гэхдээ орлого, зарлагын үзүүлэлтийг зөрүүлж бичих хэрэгцээ шаардлагатай гүйлгээ байдаг. Жишээ нь, Ажилтандаа мөнгө өгчихөөд буцаагаад авсан юм. Мөнгөн гүйлгээ утга шаардаад байна. Алийг нь сонгох вэ? Хариулахад төвөгтэй асуулт. Гэхдээ та мөнгөө өгөхдөө аль үзүүлэлтийг сонгосон бэ гэдгээс хамаарч, мөнгөө буцааж авах үедээ тухайн үзүүлэлтээ сонгосноор дебет, кредит дүн цэвэрлэгдэж, мөнгөн гүйлгээний тайланд 2 үзүүлэлтийн дүнг хий өсгөхгүй гэдэг зарчмыг л ойлгох хэрэгтэй.

Мөнгөн гүйлгээний тайланг боловсруулж харуулахдаа тайлан харж буй хугацааны хооронд тухайн үзүүлэлтийг сонгосон гүйлгээний хувьд дебет, кредит дүнг цэвэрлэж, цэвэр дүнгээр харуулна.