Бараа данс тохируулах


Шинэчилсэн:2022/09/09 Унших:2 мин 10 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Бараа код –> Тохиргоо -> Данс тохиргоо

Энэ цонхонд тухайн бараа, бүтээгдэхүүний:

-Орлого авах
-Зарлага хийх
-Үлдэгдэл хөтлөгдөх бараа материалын дансыг тохируулна. 1 бараа кодын хувьд 1 ба түүнээс олон Бараа материалын данс тохируулах боломжтой. Данс тохируулахгүй ч байж болно. Dayansoft POS програм ашигладаг бол тухайн посоор зарлага гарах Бараа материал дансыг заавал урьдчилж тохируулсан байна.

Зөвхөн бараа материалын данс тохируулахаас гадна тухайн дансны зохимжит байх ёстой үлдэгдэл, захиалах тоо хэмжээг тохируулснаар:

-Дуусч байгаа бараа материалыг шүүж харах, захиалга үүсгэх
-Илүү татан авалт хийж агуулахыг зохисгүй ашиглаж байгаа бараа материалыг шүүх, татан авалтыг төлөвлөх
-Бараа материалын байршил, лангуу, эгнээг тохируулж, бараагаа түргэн шуурхай олох боломжтой.
4

Данс тохируулахдаа жагсаалтын дээр байрлах Нэмэх товч дарж, данс сонгож оруулна. Данс хасахдаа жагсаалтын дээр байрлах Хасах товч дарна.

Зөвлөмж: Хэрвээ барааны дансыг олноор нь буюу олон бараанд ижил тохируулах, өөрчлөх бол энд дарж дэлгэрэнгүй заавар уншина уу.