Задгай грамм орц


Шинэчилсэн:2023/09/11 Унших:5 мин 27 сек

Граммаар, задгай (draft) борлуулдаг барааг ширхгээр болон граммаар орлогодож бүртгэн орц норм тохируулах 2 арга байдаг. Эдгээр 2 аргын давуу сул талыг харьцуулж, тус бүрд нь дэлгэрэнгүй жишээгээр доор тайлбарлаж харуулав.

  1. Барааг ширхгээр (шилээр) орлого, зарлага, тооллого бүртгэх
  2. Барааг граммаар орлого, зарлага, тооллого бүртгэх
Харьцуулалт 1. Ширхэг, шилээр бүртгэх 2. Граммаар бүртгэх
Орлого бүртгэх Авсан тоо ширхгээ шууд оруулна. Авахдаа тоогоо савлагааны хэмжээгээр үржүүлж, граммд шилжүүлж авна.
Нэгж үнэ шилээр буюу ширхгийн үнэ падаантай яг таарна. Нэгж үнэ нь граммын үнэ буюу падааны үнээс зөрнө.
1л, 750мл гээд савлагаа тус бүрээр орлогын гүйлгээ ялгарч харагдана. Ямар савлагаатай авснаас үл хамаарч зөвхөн граммын буюу задгай нэгжээр орлого бүртгэж, өөр савлагаатай орлогууд хоорондоо ялгарч харагдахгүй.
Зарлага бүртгэх Шилтэй бүтэн зарлагууд нэр төрөл, тоо ширхгээрээ шууд үлдэгдлээс хасагдана. Шилтэй борлуулсан тоо харагдах ч үлдэгдлээс шууд хасагдахгүй. Орц норм тохируулж дотоод зарлагын бүртгэлийг өдөр тутамд хөтөлснөөр үлдэгдлээс хасалт, зарлага нь гарна.
50мл буюу задгай борлуулсан тоо харагдах ч үлдэгдлээс шууд хасагдахгүй. Орц норм тохируулж дотоод зарлагын бүртгэлийг өдөр тутамд хөтөлснөөр үлдэгдлээс хасалт, зарлага нь гарна. 50мл буюу задгай борлуулсан тоо харагдах ч үлдэгдлээс шууд хасагдахгүй. Орц норм тохируулж дотоод зарлагын бүртгэлийг өдөр тутамд хөтөлснөөр үлдэгдлээс хасалт, зарлага нь гарна.
Тооллого бүртгэх Савлагаа тус бүрээр тоолж үлдэгдлийг бүтэн шил, задгай граммаар оруулна. Жишээ нь, 750мл -тай архи 2 шил 400 грамм үед Тоолсон 2.53 Бүтэн 2 Задгай 400 гэсэн 3 баганаар харагдана. Бүх савлагааг нэгтгэж, задгай граммаар зөвхөн 1 код дээр үлдэгдлийг оруулна. Жишээ нь, 750мл -тай архи 2 шил 400 грамм үед Тоолсон 1900 гэсэн 1 баганаар харагдана.
Барааны гүйлгээ, үлдэгдэл харах 1л, 750мл гээд савлагаа тус бүрээр барааны гүйлгээ, үлдэгдэл ялгарч харагдана. 1 л-с өөр савлагаатай бүтээгдэхүүний хувьд грамм руу шилжүүлж тооцох хэрэгцээ байнга үүснэ. Жишээ нь, 750мл-тай архи 2.53 үед 2 шил 400 грамм гэсэн үг. Барааны үлдэгдэл зөвхөн задгай граммын 1 код дээр харагдана. Савлагаа, бүтэн, граммаар ямар байгаа нь ялгарахгүй. Задгай мл-г байнга бүтэн шил рүү нь шилжүүлж тооцно. Гэхдээ өөр өөр савлагаатай үед шилжүүлэх огт боломжгүй. Жишээ нь, Тоолсон 1900мл гэсэн тоог 1л, 750мл болон задгай грамм руу барааг нүдээр хараагүй тохиолдолд шилжүүлэх боломжгүй. Аль савлагаа задгай байгааг мэдэх боломжгүй учраас.
Ашгийн тайлан харах Савлагаа тус бүрээр ялган бүртгэж байгаа учраас 1л-тэй бараа, 750мл-тэй бараанаас яг хэдэн төгрөгний борлуулалт хийсэн, ашгийн хувийг ялган харах боломжтой. Орлого нь зөвхөн 1 граммаар задгай авч байгаа учраас савлагаануудаар ялгарах боломжгүй, өртгийн хувьд бүгд нэгэн жигд ижил харагдах ба 1л-тэй, 750мл-тэй савлагаас олж буй жинхэнэ ашгийн хэмжээг харах боломжгүй.

1. Барааг ширхгээр орлогодож бүртгэн орц норм тохируулах арга

Цэс: Бараа материал -> Бараа код

Бүтэн шилээр болон задгай граммаар зарагддаг бараа үйлчилгээний хувьд хэрхэн бараа код болгон бүртгэх, үлдэгдэл хөтлөхийг жишээг Eden 1L, Eden 750ml, Eden 50ml гэсэн 3 бараагаар бүртгэж үзүүлье.

1.1 Бүтэн шилээр худалдан авдаг 2 хэмжээгээр 2 тусдаа барааны код үүсгэж бүртгэнэ. eden1l

Анхаарах зүйл:

1.2 Задгай буюу граммаар борлуулдаг 50ml кодыг үүсгэж хадгална.

eden50ml

Анхаарах зүйл:

1.3 Eden 50ml барааны кодонд "Орц норм" цонх руу нэвтэрч орц норм тохируулна.

Eden 1L барааг сонгоод, Орц багананд 50 гэсэн утга оруулж орц норм тохируулна. 750ml-тэй барааг давхар тохируулах шаардлагагүй. Мэдээж 1L, 750ml гэсэн 2 хэмжээтэй архи авдаг бол 50ml-р зарахдаа 1L-тэй архиа задалж борлуулалт хийх нь ашигтай байдаг. Харин 1L-тэй бараа дууссан үед 750ml-тэй архинаас зарлага гарган бүртгэнэ.

eden50ml%20orts1

1.4 Dayansoft ERP эсвэл Dayansoft POS програмаар Eden 1L, Eden 750ml, Eden 50ml гэсэн 3 барааны кодоор борлуулалт хийгдэнэ.

1.5 Посын борлуулалт татах зааврын дагуу татна. Dayansoft ERP системээр борлуулсан бол энэхүү 5-р алхам шаардлагагүй.

1.6 Түүхий эд материалын зарлагыг стандарт орц нормоор гаргах зааврын дагуу гаргана. Алхам: Бараа материал->Дотоод зарлага->Шинэ товч дээр дарж Үйлдэл->Борлуулалтаас стандарт орцоор татах

standartorts3

1.7 Дотоод зарлагаар орц нормоор зарлага бүртгэсний дараа орц нормд оруулсан буюу Eden 1L-тэй архины үлдэгдэл нь дараах байдалтай харагдана. standartorts4

2. Барааг граммаар орлогодож бүртгэн орц норм тохируулах арга

Цэс: Бараа материал -> Бараа код

Бүтэн шилээр болон задгай граммаар зарагддаг бараа үйлчилгээний хувьд хэрхэн бараа код болгон бүртгэх, үлдэгдэл хөтлөхийг жишээг EDEN, Eden 1L, Eden 750ml, Eden 50ml гэсэн 4 бараагаар бүртгэж үзүүлье.

2.1. Бүтэн шилээр худалдан авч граммаар орлогодож, үлдэгдэл хөтлөх 1 барааны код /EDEN/ үүсгэж бүртгэнэ. EDEN1

Анхаарах зүйл:

2.2. Задгай буюу граммаар борлуулдаг Eden 50ml кодыг үүсгэж хадгална. eden50ml

Анхаарах зүйл:

(750мл, 1000мл-тэй барааны хувьд ижил үйлдэл хийнэ.)

2.3. Eden 50ml барааны кодонд "Орц норм" цонх руу нэвтэрч орц норм тохируулна.

EDEN барааг сонгоод, Орц багананд 50 гэсэн утга оруулж орц норм тохируулна. EDEN%20orts%2050ml

(750ml,1000ml-тэй барааны хувьд 50ml-тэй адил "Үйлчилгээ" төрлөөр бүртгэж, орц нормыг нь тус тусын граммаар тохируулна.)

2.4. Dayansoft ERP эсвэл Dayansoft POS програмаар Eden 1L, Eden 750ml, Eden 50ml гэсэн 3 барааны кодоор борлуулалт хийгдэнэ.

2.5. Посын борлуулалт татах зааврын дагуу татна. Dayansoft ERP системээр борлуулсан бол энэхүү 5-р алхам шаардлагагүй.

2.6. Түүхий эд материалын зарлагыг стандарт орц нормоор гаргах зааврын дагуу гаргана. Алхам: Бараа материал->Дотоод зарлага->Шинэ товч дээр дарж Үйлдэл->Борлуулалтаас стандарт орцоор татах

50ml%20dotood%20zar

2.7. Дотоод зарлагаар орц нормоор зарлага бүртгэсний дараа орц нормд оруулсан буюу EDEN барааны үлдэгдэл нь дараах байдалтай харагдана.

EDEN%20uldegdel

Хэрвээ 1-р аргаар бүртгэлээ хөтөлж байгаад, 2-р аргаар хөтлөхөөр бол дараах алхмаар шилжүүлнэ.

  1. 2-р аргад зааснаар бүтэн шилээр худалдан авч граммаар орлогодож, үлдэгдэл хөтлөх грамм хэмжих нэгжтэй барааны код /EDEN/ үүсгэж бүртгэнэ.
  2. 1л, 750мл-тэй "Үйлчилгээ" төрөлтэй шинэ барааны код мөн үүсгэнэ. Тус кодыг яг гүйлгээ гаргаж эхлэх өдөр нь Посоор борлуулна чеклэнэ үү. Шууд чеклэснээр ПОС програмд шинэ, хуучин кодууд давхар харагдана.
  3. 1л, 750мл-тэй "Үйлчилгээ" төрөлтэй шинэ барааны кодонд 1-р алхмаар үүсгэсэн граммаарх бараа кодоор орц норм тохируулна.
  4. Үлдэгдэл шилжүүлэх хугацаагаар 1л, 750мл-тэй "Материал" төрөлтэй кодын үлдэгдлийг Бараа материал -> Дотоод зарлага цонхоор зарлага гаргаж 0 болгох. Үүний дараа Бараа материал -> Дотоод орлого цонхоор 1-р алхамд үүсгэсэн граммаарх шинэ бараа код дээр граммаар шилжүүлж тоо хэмжээ болон нийт өртгийн дүнг тооцож оруулж орлого авна.
  5. Үлдэгдэл шилжүүлэх, шинэ кодоор гүйлгээ хөтлөх хугацаа болмогц үлдэгдэлгүй хуучин бараа кодыг идэвхигүй болгоно. Посоор борлуулна чек болон идэвхитэй чек авсны дараа хадгалах дарна. Тус бараа кодыг устгах боломжгүй. Учир нь нэгэнт ажил гүйлгээ бүртгэгдсэн.
  6. Дээрхи алхмаар хуучин кодоос шинэ код руу шилжинэ. Граммаар хэмжих бүх бүтээгдэхүүний хувьд дээрх алхмаар код үүсгэж тохируулахыг анхаарна уу.