Ажилбарын бүлэг
Шинэчилсэн:2024/10/15 Унших:0 мин 35 сек
Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Ажилбарын бүлэг
Аливаа ажлуудыг дотор нь ажилбаруудад задлах боломжтой. Тухайн ажилбарууд нь ажлаас хамаарч дэд ангилал, бүлгүүдэд хуваагдах боломжтой. Энэ цонхонд үйлдвэрлэлийн шат дамжлага, ажилбарын бүлгийн мэдээлэл оруулна. Ажилбараа оновчтой зөв бүлэглэх шаардлагатай.
Нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Код – Ажилбарын бүлгийн код оруулна. Дурын код өгөх боломжтой бөгөөд 3 оронтой код оруулах нь оновчтой.
- Нэр – Ажилбарын бүлгийн нэр оруулна.
- Дараалал – Ажилбарын бүлгийн дараалал оруулна.
- Салбар нэгж - Тухайн ажилбарын харъяалагдах салбар нэгжийг сонгож оруулна. Энд сонгож оруулснаар Үйлдвэрлэл -> Ажил -> Наряд тайланд салбар нэгжээр наряд тайланг нэгтгэж харах боломжтой. Өөрөөр хэлбэл, аль хэлтэс нэгжид хамаарах ажилбар болохыг сонгоно.