Төлбөртэй холбоотой (FAQ)
Шинэчилсэн:2024/10/15 Унших:0 мин 49 сек
Анх авахад лицензийн төлбөрөөс өөр төлбөр төлдөг үү?
Лицензийн төлбөрийг жил бүр тогтмол төлнө. Хэрвээ сургалт, дэмжлэг авах бол онлайн сургалтын нэг удаагийн төлбөр нэмэгддэг. Өөр ямар нэг төлбөр авдаггүй.
Шилжүүлж суулгахад төлбөртэй юу?
Dayansoft ERP системийг та өөрөө www.dayansoft.mn вебээс татаж суулгаад Admin хэрэглэгч өөрөө лиценз олгох шилжүүлэх зааврын дагуу шилжүүлнэ. хүсэлт илгээснээр үнэ төлбөргүй шилжүүлэх боломжтой. Харин Dayansoft POS програм суулгасан компьютераа сольж шилжүүлэх тохиолдолд 1 удаагийн төлбөртэй үйлчилгээ авна.
Бүх модулийг ашиглахгүй, заримыг нь л ашиглах, тайлан л харах бол үнэ хямдрах уу?
Бид програмаа модульчилж салгаж борлуулдаггүй. Иймд бүх суулгасан компьютерт бүх модуль нээлттэй байх ба Admin хэрэглэгч бусад хэрэглэгчийн эрхийн тохиргоог хийж, хандах боломжгүйгээр хаах боломжтой. Аль ч тохиолдолд лицензийн төлбөр ижил, хөнгөлөлтгүй байна.
Танай дансны дугаар хэд вэ?
Хас банкны 5001303232 ДАЯНСОФТ ХХК. Одоогоор бид өөр банкны дансаар орлого хүлээн авахгүй байгаа.
Ebarimt-аа хэзээ шивдэг вэ?
Төлбөр төлсөн сар бүрийн сүүлийн өдөр бид өөрсдийн Dayansoft ERP системээс автомат үүсгэж, илгээдэг.
www.ebarimt.mn сайтад Төлбөрийн баримтууд цонхонд "Пос-р хийгдсэн баримтууд" хэсэгт харагддаг.