Модулийн тухай - МХ
Шинэчилсэн:2024/10/16 Унших:1 мин 31 сек
Модулийн тухай
Энэ модулиар байгууллагын касс болон харилцахын орлого, зарлагын бүртгэл хөтөлнө. Мөн касс, харилцахын орлого, зарлагын цонхоор хийгдсэн бүртгэлийг харах, засах, устгахаас гадна, бусад модулиар хийгдсэн касс, харилцахын дансны ажил гүйлгээг харах, засах, устгах боломжтой.
Модультай ажиллах дараалал
Мөнгөн хөрөнгийн модулийн хувьд ажиллах хатуу дараалал байхгүй бөгөөд ажил гүйлгээ хийгдсэн дарааллаар бүртгэлийг хөтөлнө.
Анхаарах зүйлс
Касс, харилцахын гүйлгээг бүртгэхдээ огнооны дарааллаар зөв бүртгэх шаардлагатай бөгөөд дарааллаар бүртгээгүй, огноог буруу оруулснаар дансны дүн хасах утгатай болох эрсдэлтэй.
Видео заавар
Энэ модуль нь байгууллагын бэлэн, бэлэн бус мөнгөний орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, орлого, зарлагын баримт үйлдэх, мөнгөний үлдэгдлийг хөтлөх, мөнгөн хөрөнгийн тайлан боловсруулах үндсэн үүрэг бүхий модуль юм.
Функц боломж
- o Харилцахын орлого бүртгэх
- o Харилцахын зарлага бүртгэх
- o Харилцахын баримт хэвлэх, олон хувь хэвлэх
- o Харилцахын данстай харьцсан бүх ажил гүйлгээг шүүж харах, засах, устгах
- o Харилцахын жагсаалт харах
- o Кассын орлого бүртгэх
- o Кассын зарлага бүртгэх
- o Кассын баримт хэвлэх, олон хувь хэвлэх
- o Кассын данстай харьцсан бүх ажил гүйлгээг шүүж харах, засах, устгах
- o Кассын жагсаалт харах
- o Excel файлаас импортлох, excel файл руу экспортлох
- o Касс, харилцахын орлогын баримтаас ebarimt үүсгэх
- o Төгрөг, валютаар орлого, зарлага хийх
- o Валютын ханш оруулсан, тэнцүү байх шалгууртай
- o Харьцсан данс ижил, харилцагч ижил олон баримтын журнал автоматаар үүсгэх, засах, устгах
- o Мөнгөн гүйлгээний үзүүлэлт тохируулах
- o Мөнгөн гүйлгээний үзүүлэлт нэмж, мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй тайлан харах
- o Мөнгөн гүйлгээний тайлангийн өмнөх оны дүн тохируулах
- o Drill down буюу тайлангаас ажил гүйлгээний бүртгэлийг дамжиж харах боломжтой.
Тайлан
- o Кассын товчоо (төгрөг, валют)
- o Кассын дэлгэрэнгүй (төгрөг, валют)
- o Харилцахын товчоо (төгрөг, валют)
- o Харилцахын дэлгэрэнгүй (төгрөг, валют)
- o Касс, харилцахын товчоо (төгрөг, валют)
- o Мөнгөн гүйлгээний товчоо
- o Мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй
- o
- o + Нэмэлт тайлангууд (тухайн байгууллагад зориулж нэмэлтээр хийх боломжтой)