Харилцагч


Шинэчилсэн:2024/10/16 Унших:18 мин 41 сек

Харилцагчийн жагсаалт

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч

Энэ цонхонд бүх харилцагчийн мэдээллийг жагсаалтаар харуулна. Харилцагчийн жагсаалтнаас:

Харилцагчийн мэдээлэл засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл/Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.

Зөвлөмж:

Хэрвээ танай байгууллага олон харилцагчтай, харилцагчийн бүртгэл өөр системд, эсвэл excel файлаар бүрэн, цэгцтэй бүртгэл байгаа бол excel-с импортлон оруулах боломжтой. Цөөн харилцагчтай бол шууд програмд шивж оруулахыг зөвлөе.

Харилцагч шинээр бүртгэх

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Шинэ

Видео зааварчилгааны текст мэдээлэл:

* Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Шинэ товч дээр дараад орно. Татвар төлөгчийн дугаар буюу ТТД нүдэн дээр харилцагчийн регистр дугаар оруулаад хайх товч дарна. Ингэснээр тухайн харилцагчийн нэр болон НӨАТ суутган төлөгч НХАТ суутган төлөгч эсэх мэдээллийг татварын системээс автомат дууддаг. Зарим тохиолдолд татварын системээс шалтгаалж нэр дуудах боломжгүй байдаг ба энэ тохиолдолд гараас бүртгэл үүсгэнэ. Харилцагчийн бүлэг сонгож өгсний дараагаар хадгалах дарна. Харилцагч бүртгэхтэй холбоотой гардаг түгээмэл алдаа нь тухайн бүртгэж буй харилцагчийг дээрх заавраар бүртгээгүйн улмаас НӨАТ суутган төлөгч эсэх чек хийгдээгүй болохоор харилцагчтай холбоотой гүйлгээ бүртгэх үед НӨАТгүй журнал бичигддэг. Харилцагчийн НӨАТ болон НХАТ суутган төлөгч эсэхийг олноор шалгах эсвэл дахин татварын сайтаас татаж засвар оруулах бол Жагсаалтаас үйлдэл -> ТТД-р татвараас НӨАТ, НХАТ татах товч дарж дахин татна. 

* Харилцагчийн мастер дата нь байгууллагын хувьд хамгийн чухал бүртгэл бөгөөд давхардалгүй, үнэн зөв, дэлгэрэнгүй оруулснаар цаашдын бүртгэл, тайлан мэдээнд ашиглагдана. Дэлгэрэнгүй бүртгэл оруулах зааврыг гарын авлагаас дэлгэрүүлж уншаарай.

Энэ цонхонд Харилцагчийн ерөнхий мэдээллийг бүртгэнэ. Харилцагчийн бүртгэл нь байгууллагын чухал мастер дата юм. Харилцагчийн мэдээллийг дэлгэрэнгүй бүртгэж тохируулснаар:

Харилцагчийн бүртгэлээ бүрэн гүйцэд, зөв бүртгэснээр байгууллага доторх ажилтнуудад харилцагчийн талаар мэдээлэл солилцоо сайжирч, мэдээллийн давхардал, зөрүү арилж, процессын алдаа багасдаг.

Харилцагчийн бүртгэл устгах, идэвхгүй болгох:

Харилцагчийн бүртгэлээс Үйлдэл -> Устгах товч дарж устгана. Мөн жагсаалтаас хулганы баруун товч дараад Устгах товч дарна. Хэрвээ тухайн харилцагчаар ажил гүйлгээ, тооцоо үүссэн, эсвэл тохиргоо хийгдсэн тохиолдолд тухайн бүртгэлийг устгах боломжгүй. Хийсэн гүйлгээ, тооцоо нь түүх болон харагдах ёстой. Иймд тухайн харилцагчийн бүртгэлийг устгахгүй, “Идэвхтэй” баганын чекийг аваад идэвхгүй болгож хадгална. Хэрвээ нэг харилцагчийг давхар бүртгэж, ажил гүйлгээ нь 2 салж бүртгэгдсэн бол буруу харилцагч дээр бүртгэсэн бүх ажил гүйлгээг зөв харилцагч руу шилжүүлсний дараа буруу давхцуулж бүртгэсэн харилцагчийн бүртгэлийг устгах боломжтой.

Жагсаалт – Хэдэн харилцагч бүртгэсэн байгаа, тухайн харилцагч жагсаалтын хэд дэх мөрөнд байгааг харуулна. Жагсаалт товч дээр дарж харилцагчийг жагсаалтаар харуулах цонх руу орно.

Харилцагчийн бүртгэл импортлох дараалал:

  1. Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Жагсаалт үйлдэл -> Импорт темплэйт татах дарж темплэйтээ татаж авна.

PartnerImport1

  1. Татсан темплэйт дээр харилцагчийн мэдээлэл оруулна. Бүлэг багананд Dayansoft ERP систсемд бүртгэсэн Харилцагч бүлэг-н нэр оруулна.

PartnerImport2

  1. Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Жагсаалт үйлдэл -> Импорт дарж бэлдсэн файл програмд импорт хийх

PartnerImport3

Хэрэв та өмнө оруулсан харилцагчаа дахин оруулсан бол нэр улайж харагдах юм.

PartnerImport4

Харилцагч цонхтой холбоотой эрхүүд өгөөгүй тохиолдолд дараах алдааны мессэжүүд гарна. Хэрвээ эрх нэмж өгөх бол Admin хэрэглэгчээр нэвтэрч [Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч] цонхонд тохируулаад програмаас гараад дахин нэвтэрнэ.

Харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэл

Тохиргоо мэдээлэл:

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Тохиргоо

Энэ цонхонд харилцагчтай холбоотой нэмэлт тохиргооны мэдээллийг оруулна. Энэ тохиргоонуудыг хийснээр өдөр тутмын бүртгэл хөтлөхөд тооцоо, данс, үнэ, ажилтан зэрэг мэдээллүүд автомат бөглөгдөж гар ажиллагааг багасгах ба хэрэглэгч алдаа гаргахаас сэргийлэх боломжтой болно. Тохиргоог 1 удаа хийгээгүйгээс болж өдөр тутам, баримт шивэх бүртээ 1 мэдээллээ дахин давтан гараас оруулна гэсэн үг. Цаг хугацаа, гар ажиллагаагаа багасгаж зөв тохиргоогоо 1 удаа хийнэ үү.

Холбоо барих мэдээлэл:

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Холбоо барих

Байгууллага бүр олон харилцагч байгууллагуудтай байдаг ба тэдгээр байгууллагуудыг төлөөлж танай байгууллагатай харилцдаг тодорхой ажилтнууд, удирдлагуудын мэдээлэл шаардлагатай болдог. Үүнийг ERP системд нэг удаа цэгцтэй, зөв бүртгэснээр ямар их ажил хөнгөвчлөгдөж, цаг хугацаа, хөдөлмөр хэмнэдэг гэдгийг та мэдэх үү? Жишээ нь,

Энэ цонхонд тухайн харилцагчтай холбоо барих ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. Захирал, нягтлан бодогч, менежер гээд танай байгууллагатай холбогддог, мэдээлэл нь шаардлагатай бүх ажилтнуудын мэдээллийг оруулснаар ажил хэргийн шугамаар мэйл бичих, яаралтай үед утсаар холбогдох үед ашиглагдана.

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгахдаа Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Банкны харилцах дансууд:

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Банкны данс

Энэ цонхонд харилцагчийн харилцахын данснуудын мэдээллийг оруулна. Харилцагчийн харилцахын дансны мэдээллийг оруулснаар Мөнгөн хөрөнгө –> Харилцахын зарлага цонхонд төлбөрийн даалгавар гаргах үед харилцагчийн дансны мэдээллийг систем автомат татаж харуулах ба мэдээллийг буруу оруулах, алдаа гаргахаас сэргийлнэ.

Сар бүр, байнга данс руу шилжүүлэг хийдэг харилцагчаасаа харилцах банк, дансны дугаар, дансны нэрийг дахин дахин асуух нь та ERP системээ сайн ашиглаж чадахгүй, дэмий зүйлд цагаа үрж байна л гэсэн үг.

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Худалдан авдаг:

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Худалдан авдаг

Аливаа байгууллага тодорхой бараа материалыг тодорхой харилцагчаас гэрээний дагуу, эсвэл хэлэлцэж тохиролцсоны дагуу тодорхой тоо хэмжээ, үнээр байнга худалдан авч байдаг. Энэ цонхонд тухайн харилцагчаас худалдан авдаг бараа, бүтээгдэхүүний нэр, тоо, үнэ бусад дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. Ингэж тохируулснаар:

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна. Мөн мэдээллийг экспортлож авах болон импортлож оруулах боломжтой.

Борлуулдаг:

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Борлуулдаг

Аливаа байгууллага тодорхой бараа материалыг тодорхой харилцагчид гэрээний дагуу, эсвэл хэлэлцэж тохиролцсоны дагуу тодорхой тоо хэмжээ, үнээр байнга борлуулдаг. Энэ цонхонд тухайн харилцагчид борлуулдаг бараа, бүтээгдэхүүний нэр, тоо, үнэ бусад дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. Ингэж тохируулснаар:

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Файл

Энэ цонхонд харилцагчтай холбоотой бичиг баримт, soft файлуудын замыг оруулна. Хэрэв цаасан хэлбэрээр байгаа бол сканнердаж оруулаад, файлын замаа оруулна. Дараа нь тухайн харилцагчтай холбоотой файлыг компьютерээсээ хайхгүйгээр богино хугацаанд хайж олоод шууд нээж харах боломжтой болно.

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Анхаарах зүйл: Програмд зөвхөн файлын замыг хадгалж, дараа нь тухайн компьютерт хадгалсан файлаас нээн харуулж байгааг анхаарна уу. Иймд олон ажилтан дундаа файлаа ашиглах хэрэгцээ шаардлага байдаг бол dropbox, google drive зэрэг дундын файл Share хийх хэрэгслүүдийг ашиглаад файлуудаа өөрсдийн компьютерт ижил фолдер, нэршилтэй файл үүсгэсний дараа файлын замаа Dayansoft ERP системдээ хадгалаарай.

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Мета

Байгууллага бүрийн харилцагч байгууллагуудаа бүртгэж байгаа мэдээлэл харилцан адилгүй. Зарим нь зөвхөн нэрийг нь бүртгэхэд хангалттай байхад, зарим нь хэдэн зуун мэдээлэл бүртгэх тохиолдол бий. Байгууллагын хэрэгцээ шаардлагаас хамаарч дээрх бүх харилцагчийн бүртгэл, тохиргоотой холбоотой мэдээллээс гадна өмнө нь ямар нэгэн байдлаар системд бүртгэгдээгүй, онцлог нэмэлт мэдээлэл, үзүүлэлт бүртгэх хэрэгцээ гарч болно. Энэ тохиолдолд зөвхөн тухайн байгууллагад зориулж нэмэлт мета үзүүлэлт бүртгээд, тэдгээр хэрэгцээтэй нэмэлт мэдээллийг бүртгүүлдэг.

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Анхаарах зүйл: Нэмэлт мэдээлэл мета бүртгэхдээ зөвхөн дээр дурдсанчлан системд ямар нэгэн байдлаар бүртгэгдээгүй мэдээллийг давхцал үүсгэхгүйгээр бүртгэнэ. Хэрвээ эргэлзээтэй зүйл, асуух зүйл байвал Даянсофт ХХК-тай ярилцаж зөвлөгөө авна уу.

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Лог

Энэ цонхонд Харилцагчийн бүртгэлийн код, нэр өөрчилсөн түүх, логийг харуулна. Хамгийн сүүлд засвар оруулсан хэрэглэгчийн мэдээлэл нь харилцагчийн жагсаалт дээр харагдах ба өмнө ямар байсан, хэзээ өөрчилснийг энэ жагсаалтаас харж болно.

Анхаарах зүйл: Харилцагч, Ажилтан, Бараа, Хөрөнгө зэрэг байгууллагын мастер кодуудын код, нэрийг өөрчлөх нь өмнө хийсэн ажил гүйлгээ, бүртгэл, тооцоог буруу болгох аюултай тул зайлшгүй засвар оруулах шаардлагатай тохиолдолд хариуцлагатай оруулна уу.

Харилцагчтай холбоотой бүртгэлүүд

Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Үйлдэл товчноос тухайн харилцагчтай холбоотой дамжин орох боломжтой бүртгэлүүд:

Цаашид бусад бүртгэлүүдийг ижил загвараар холбох боломжтой.

Анхаарах зүйл:

Зөвлөмж:

ААН-н бүртгэл нь зайлшгүй зөв, бүрэн байх шаардлагатай бөгөөд албан ёсны эх сурвалжаас нягтлан шалгах нь зүйтэй. Бидэнд байгууллагын албан ёсны нэрийг мэдэх, татвар төлөгчийн дугаар, цаашлаад захирал, үйл ажиллагааны чиглэлийг нь мэдэх хэрэгцээ шаардлага гардаг.

Танд зөвлөмж өгье. Интернэттэй байгаа тохиолдолд Dayansoft ERP системийн

Мөн OPENDATA LAB MONGOLIA буюуулсын хэмжээнд нээлттэй мэдээллийн сан буюу http://www.opendatalab.mn/, http://opendata.burtgel.gov.mn/ сайтуудаас нэр, ТТД-аар хайж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байдаг. 2019 онд Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төвийн тэргүүн асан, иргэний нийгмийн хамтран зүтгэгч Гонгорын Батдорж санаачлагаар OPEN SOCIETY FOUNDATIONS санхүүжилтээр төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэгтгэж тус хайлтын системд оруулсан билээ. Нээлттэй өгөгдлийн системд өнөөдрийн байдлаар дараах мэдээллийг нэгтгээд байна. Үүнд:

Өөрөөр хэлбэл, бүх ААН-н бүртгэл мэдээлэл нээлттэй байгаа гэсэн үг.

Анхаарах зүйл: Хааяа татварын сервис ажиллахгүй тохиолдолд нэр дуудахгүй байх тохиолдол байдаг.