Төлбөрийн хуваарь
Шинэчилсэн:2024/10/14 Унших:2 мин 19 сек
Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл -> Төлбөр хуваарь -> Үйлдэл -> Нэмэх
Энэ цонхонд байгууллагын харилцагч, ажилтнуудын өглөг, авлагын тооцоо буюу авах, өгөх төлбөрийн хуваарийг бүртгэж оруулна. Бүх авлага, өглөгөө бүртгэж оруулснаар өнөөдөр, энэ 7 хоногт, энэ сард, ирэх сард гэх мэт дурын хугацааны хооронд байгууллагаас гарах, байгууллагад орж ирэх мөнгөн урсгалын мэдээлэл, хугацаа хэтрэлт, хугацаа дөхсөн зэрэг мэдээллийг авах, хянах боломжтой болно.
Жагсаалтаас
- Төлбөрийн хуваарийг харилцагчаар шүүх
- Төлбөрийн хуваарийг Гэрээ-р шүүх
- Үлдэгдэлтэй төлбөрийн хуваарь шүүх
- Хувилах (мөн олноор copy, paste хийж болно)
- Экспортлох боломжтой.
Мөн хулганы баруун товч дээр дарж
- Тооцоо үүсгэх, хаах
- Тухайн харилцагчийн бүх гүйлгээ, хуваарийг шүүж харах
- Нэхэмжлэх үүсгэх
- Борлуулалт үүсгэх
- Харилцагчийн бүртгэл рүү үсрэх боломжтой.
Нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Тооцоо данс – Тооцооны дансыг сонгож оруулна. Жишээ нь, Дансны авлага, Дансны өглөг, Урьдчилж орсон орлого гэх мэт. Тооцоо үүсгэх үед энэ дансаар үүсэх ба тухайн тооцоог хаах үед мөн энэ дансаар хаагдахыг анхаарна уу. Хэрэглэгч нар нэг дансаар тооцоо үүсгээд, өөр дансаар хаах гэсэн алдааг түгээмэл гаргадаг.
- Төрөл – Тооцооны дансаас шалтгаалж, Авлага эсвэл Өглөг төрөл автомат сонгогдож харагдана. Гэхдээ солих боломжтой. Жишээлбэл, Урьдчилж орсон орлого үед “Өглөг” гэж автомат сонгогдох ба Авлага болгон сольж болно.
- Харилцагч код – Харилцагчийн код сонгож оруулна.
- Харилцагч нэр – Харилцагчийн нэрийг оруулна.
- Гэрээ код – Харилцагчтай байгуулсан тухайн тооцооны гэрээ сонгож оруулна.
- Гэрээ дугаар – Харилцагчтай байгуулсан тухайн тооцооны гэрээний дугаарыг харуулна.
- Утга – Бараа, ажил үйлчилгээний нэр, утгыг оруулна.
- Давтамж – Ямар хугацааны давтамжтайг сонгож оруулна.
- Төлөх огноо – Төлбөр төлөгдөх огноог оруулна.
- Нийт дүн - Хөнгөлөөгүй нийт дүнг тооцоолж харуулна.
- Хөнгөлөлт - Хөнгөлөлтийн дүнг оруулна.
- Төлөх дүн – Хөнгөлсөн буюу төлөх төлбөрийн дүнг оруулна.
- Төлсөн огноо – Төлбөр төлөгдсөн огноог харуулна. (Тооцоо хаалтын бүртгэлээс)
- Төлсөн дүн – Төлбөр төлсөн дүнг харуулна. (Тооцоо хаалтын бүртгэлээс)
- Төлөх үлдэгдэл – Төлөх дүнгээс Төлсөн дүнг хасаад төлөх үлдэгдлийг тооцож харуулна.
- Хэтэрсэн хоног – Хугацаа хэтэрсэн хоногийг харуулна.
- Алданги% – Гэрээ-н бүртгэлээс алданги % харуулна.
- Дугаар – Төлбөрийн хуваарийн дугаарыг оруулна.
- Тайлбар – Төлбөрийн хуваарийн талаар нэмэлт тайлбар оруулна.
- Харьцах данс – Тооцооны харьцах дансыг сонгож оруулна. Жишээ нь, Борлуулалтын орлого,
- Тооцоо огноо – Тооцоо үүсгэсэн хугацааг харуулна. (Тооцоо үүсгэсэн бүртгэлээс)
- Тооцоо дүн – Тооцооны дүнг харуулна. (Тооцоо үүсгэсэн бүртгэлээс)
- Тооцоо үлдэгдэл – Төлсөн дүн, тооцооны дүнгээс Тооцооны үлдэгдлийг харуулна.
- Насжилт – Тооцооны насжилтын хугацааг харуулна.
- Идэвхтэй – Төлбөрийн хуваарь идэвхтэй бол тэмдэглэнэ.
- Толгой харилцагч - Тухайн харилцагчийн толгой харилцагчийг харуулна.
Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл -> Төлбөр хуваарь -> Тайлан
Өглөг, авлагын төлбөрийн хуваарийг бүртгэснээр өглөг, авлагын тооцоогоо хянах боломжтой бөгөөд Тайлан цонх руу орж дурын үзүүлэлтийг багана, мөрөнд байршуулж төлбөрийн хуваарийн тайланг хүссэн хэлбэрээр харах боломжтой.
Анхаарах зүйл:
Төлбөрийн хуваарийн бүртгэл нь ерөнхий дэвтэрт тусаагүй, зөвхөн анхан шатны бүртгэл бөгөөд хуваариас тооцоо үүсгэх, тооцоо хаах бүртгэл хөтөлснөөр ерөнхий дэвтэрт тусахыг анхаарна уу.