Ebarimt, борлуулалт зөрүү шалгах
Шинэчилсэн:2024/10/23 Унших:6 мин 22 сек
Програмын борлуулалт болон ebarimt сайт дээрх дүн зөрөх гол 3 шалтгаан, тэдгээрийг шалгах арга:
- Хамгийн түгээмэл тохиолдол бол “БОРЛУУЛАЛТЫН БУЦААЛТ” баталгаажуулаагүйгээс давхардах
- Ebarimt.mn сайт ДДТД-р борлуулалтын мэдээллээ нэгтгэх процесст алдаа гарч, удаашрах
- Ebarimt үүсгэсэн компьютераас ebarimt.mn сайт руу илгээгдээгүй
Шалтгаан №1: Борлуулалтын буцаалт баталгаажуулаагүйгээс давхардах
- Манай програмын борлуулалтын буцаалт хийх, буцаалтын мэдээг ebarimt.mn рүү илгээх ажиллагаа нь Татварын системээс тавигдсан шаардлагын дагуу хийгддэг бөгөөд БАТЛАМЖ авсан бүх програмууд яг ижил зарчмаар ажиллаж байх ёстой. Үүнийг зарим хэрэглэгч нар ойлгохгүй буцаалт хийсэн баримтыг ebarimt руу илгээдэггүй, эсвэл давхар илгээдэг гэх мэтчилэн буруу ойлгох явдал байдаг. Үүний цаад зарчмыг товч тайлбарлавал,
- Борлуулалт хийсэн бол ebarimt руу заавал илгээгддэг.
- Борлуулалтын буцаалт хийсэн бол буцаалт хийсэн тухай мэдээлэл мөн ebarimt руу илгээгддэг.
- Хэрвээ буцаалт хийсэн борлуулалтын баримтыг иргэн өөрийн ebarimt app-р бүртгүүлээгүй бол ebarimt.mn дээр борлуулалтын буцаалт амжилттай хийгдэж танай байгууллагын борлуулалтаас хасагддаг.
- Харин иргэн өөрийн ebarimt app-р бүртгүүлсэн бол ebarimt.mn дээр борлуулалтын буцаалт амжилтгүй болж танай байгууллагын БОРЛУУЛАЛТ-р бүртгэгдсэн хэвээр үлддэг. Үүнээс болж зөрүү үүсдэг. Харин програм дээр Ebarimt.mn дээр бүртгүүлсэн эсэхээс үл хамаарч борлуулалтын буцаалт хийгддэг. Энэ тохиолдолд иргэн өөрийн бүртгүүлсэн Ebarimt дээрх худалдан авалтын баримтаа сонгож буцаалт хийх ёстой. Баримтаа сонгоод хажуу тийш slide хийхэд Буцаалт товч гарч Тийм, Үгүй асуулга асуудаг.
- Хэрвээ бүртгүүлсэн иргэн байхгүй, эсвэл бүртгүүлсэн иргэнийг олох боломжгүй, буцаалт баталгаажуулах боломжгүй тохиолдолд тус баримтын ДДТД-р харъяа татварын хэлтэс, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-тай холбогдож буцаалтыг баталгаажуулна уу.
Шалтгаан №2: Ebarimt.mn сайт ДДТД-р борлуулалтын мэдээллээ нэгтгэх процесст алдаа гарч, удаашрах
Тус сайт нь улс орон даяар бүх байгууллага, хувь хүмүүсийн борлуулалтын дата мэдээллийг цуглуулж боловсруулалт хийдэг тул сайт ачааллах, боловсруулалт хийхэд бага зэргийн хугацаа зарцуулах, хүндрэлтэй асуудлуудтай тулгардаг нь ойлгомжтой. Заримдаа борлуулалтын дүнг илүү харуулах, дутуу харуулах тохиолдлууд гардаг бөгөөд сар бүрийн НӨАТ-н тайлан гарахаас өмнө хэвийн болох үзэгдлүүд хааяа тохиолддог. Ийм тохиолдолд бидэн рүү хандах шаардлагагүй бөгөөд Ebarimt.mn сайт хэвийн болохыг хүлээх, татварын хэлтэс, улмаар 1800-1288 гэсэн татварын зөвөлгөө өгөх төвийн утсаар нь холбогдож тодруулахыг зөвлөж байна.
Жишээ нь, борлуулалтын мэдээг програмаас илгээх, иргэн аппликэйшнээр бүртгүүлэх үед ebarimt дээр тухайн баримт тус тусдаа илгээгддэг ба ebarimt сайтад 2 баримт болж үүсдэг. Дараа нь ДДТД-р нэгтгэх үйлдэл автомат хийгддэг. Тус үйлдэл нь хийгдэхгүй байх, удаашрах үед нэг ДДТД-тай борлуулалтын баримт давхардаж харагдах тохиолдол байдаг. Энэ алдаа нь ГТЕГ-с засагдах ба хүлээхээс өөр ямар ч арга байхгүй.
Ялангуяа улирал солигдох, он солигдох мөчид жил жилийн дата мэдээллийг өндөрлөх, нэгтгэх гээд нүсэр процессууд болдог бөгөөд зарим дата мэдээллийг хэсэг хугацаанд зөрүүтэй харуулсан тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед ebarimt.mn сайт руу хандахад тодорхой хариу өгөхгүй, арга хэмжээ авахгүй байх тохиолдол гаргадаг. Иймд хэрэглэгч та бүхнийг хүлээцтэй хандаж, тус сайтад өөрийн алдаатай мэдээллийг засагдахыг хүлээх, холбогдох арга хэмжээг тус байгууллагын зүгээс хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй гэж зөвлөж байна.
Шалтгаан №3: Ebarimt үүсгэсэн компьютераас ebarimt.mn сайт руу илгээгдээгүй
- Интернетийн сүлжээгүй байсан.
- Илгээгдэхээс өмнө төхөөрөмж эвдэрсэн.
- Төхөөрөмж, компьютерын C дискний хэмжээ дүүрч ebarimt-н бааз эвдэрсэн.
Энэ тохиолдолдлуудад програмаас Үйлдэл -> НӨАТУС илгээх товч дарахад “НӨАТУС-д амжилттай илгээгдлээ” мессэж харуулах ёстой. Хэрвээ өөр мессэж, алдаа зааж байгаа тохиолдолд шаардлагатай арга хэмжээг яаралтай авна. Хэрвээ ebarimt.mn системийн алдаа бол https://ebarimt.mn/img/Pos%20API%202.1.2%20User%20Guide_mn.pdf линкээс “Алдааны мэдээллийн тайлбар”-г уншиж арга хэмжээ авна уу.
Etax-с борлуулалтын задаргаа авах хүсэлт гаргаж, задаргаа мэдээллийг програмын борлуулалттай тулгаж зөрүүг шалгах заавар:
Дээрх шалтгаануудын аль нэг эсвэл өөр шалтгаанаар програм болон ebarimt-н борлуулалт зөрсөн тохиолдолд дараах алхмыг хэрэгжүүлж зөрүүтэй борлуулалтыг ялган хараад татварын хэлтэстээ хандаж засуулна уу.
-
Програмаас борлуулалтын жагсаалтыг задгайгаар авах
- Dayansoft POS програмаас Борлуулалт жагсаалтыг экспортлох. Гэхдээ POS програмд сүүлийн 6 сарын борлуулалтын дата хадгалагддаг. Үүнээс өмнөх борлуулалт харах бол Dayansoft ERP системээс харна уу.
- Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тайлан -> Баримт тайланг экспортлох
-
https://etax.mta.mn/ сайт руу өөрийн байгууллагын эрхээр хандана. Хүсэлт гаргах -> Борлуулалтын задаргаа авах хүсэлт гаргаж програмаас Ebarimt руу илгээсэн борлуулалтын задаргаа файлаа татаж авна. Борлуулалтын задаргаа нь дараах загвартай байна. Пос дугаар багананд тухайн баримтыг яг аль posapi (пос, төхөөрөмж, компьютераас) гаргасныг илтгэнэ. Ebarimt-г програмаас, ибаримт сайтаас, банкны карт уншигчаас гээд олон эх сурвалжаас үүсгэх боломжтой болсон байгаа. Жишээ зураг дээр 2 өөр пос дугаар байгаа нь 2 өөр байршлаас буюу 2 өөр посоос ebarimt илгээсэн гэсэн үг юм. Хэрэв танайх Dayansoft POS програмаас 2-г ашигладаг бол 2 өөр дугаар харагдах нь зөв. Харин танайх зөвхөн Dayansoft POS програм 1-ийг ашигладаг боловч энэ дугаар дээр 1-с олон дугаар байвал татвараас илүү пос дугаарыг хэн хэзээ хаанаас захиалж авсан тухай лавлах шаардлагатай гэсэн үг юм.
-
Програм болон Ebarimt-с авсан борлуулалтын задаргаа жагсаалтыг хооронд нь ДДТД буюу дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар нь тулгаж зөрүүтэй баримтыг олно.
-
Dayansoft POS (хэрвээ ERP системээс илгээсэн бол тухайн компьютер) програмын C:\Users\user\vatps фолдерт байрлах ebarimt-н баазыг хуулж аваад (тухайн файлыг зөвхөн copy буюу хуулж авах ба устгах, зөөх cut, нэр өөрчлөх, файлын Directory зам өөрчилвөл Dayansoft програмаас баримт хэвлэгдэхгүй, өмнөх борлуулалт устах тул анхааралтай хийнэ үү.), зөрүү тулгасан баримтын хамт [email protected] хаягаар үүссэн нөхцлийн талаар тайлбарын хамт мэйл илгээж асуудлаа шалгуулна уу. Мэйлийн СС-д манай [email protected] хаягийг давхар илгээнэ үү.
Жич, Татвараас борлуулалтын мэдээллээ дахин илгээнэ үү гэсэн тайлбар өгөх тохиолдол байдаг. Гэвч програм нь өдрийн хаалт хийх үед автоматаар өдөр бүр, мөн Үйлдэл -> НӨАТУС илгээх дарах үед тус тус бүх борлуулалтыг илгээж байгаа тул зарим борлуулалт илгээгдэхгүй үлдэх асуудал гарахгүй юм. Хэрвээ тийм асуудал гарсан бол ebarimt-н өөрсдийнх шийдэх асуудал учраас зөрүү файл, үндсэн ebarimt-н локал баазыг мэйлээр илгээсэн тул асуудлыг www.ebarimt.mn-с өөр шийдвэрлэх боломжтой байгууллага байхгүй юм. Заримт тохиолдолд posapi идэвхгүй болсон (үүнийг ГТЕГ-с идэвхгүй болгодог) үед баримт үүссэн ч сайт руу илгээгдэхгүй кейс үүсдэг. Ийм үед шинэ posAPI захиалж програмд тохируулдаг.
Програмаас хэвлэсэн баримтыг иргэн өөрийн аппликэйшнаар бүртгүүлэхэд үүсдэг гол асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам
- Бүртгэгдсэн баримт байна.
Програмаас хэвлэсэн баримтын дугаарыг авч ДДТД-р харъяа татварын хэлтэс, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-тай холбогдож лавлана уу. Энэ нь програмтай холбоотой асуудал биш бөгөөд Ebarimt application-с өгч буй мессэж юм.
- Dayansoft POS програмаас Борлуулалт жагсаалтнаас ДДТД, Дэд ДДТД-г харах
- Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тайлан -> Баримт жагсаалтнаас ДДТД, Дэд ДДТД -г харах
- ААН илгээгээгүй байна.
Dayansoft POS програмаас өдрийн хаалт хийх үед автоматаар, Үйлдэл -> НӨАТУС илгээх товч дарах үед бичигдсэн бүх борлуулалтын мэдээ www.ebarimt.mn рүү илгээгддэг. Энэ үед бүх борлуулалтын мэдээ илгээгддэг ба заримыг нь үлдээх, заримыг нь сонгож илгээх гэсэн боломж огт байдаггүй. Өөрөөр хэлбэл, зарим нь илгээгдээд, зарим нь илгээгдэхгүй үлдэх зэрэг асуудал үүсэх боломжгүй гэсэн үг. Гэхдээ програм талаас ингэж хөгжүүлэлт хийгдсэн ч ebarimt-н сервис, хүлээн авах талаас шалтгаалсан алдаанаас шалтгаалж зарим борлуулалт илгээгдэхгүй үлдэх тохиолдол хааяа гардаг. Энэ тохиолдолд өмнөх хэсэгт бичсэн зааварчилгааны дагуу шалгаж, арга хэмжээ авна уу.
- Сугалааны дугааргүй баримт байна.
Програм нь НӨАТУС-н шаардлагын дагуу 72 цагийн хугацаанд интернетгүй үед ч сугалаатай баримт хэвийн хэвлэж өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, сүүлд НӨАТУС илгээснээс хойш 72 цагийн хугацаанд интернэтгүй ч сугалааны дугаартай баримт хэвлэх боломжтой байдаг. Хэрвээ үүнээс урт хугацаанд интернетгүй тохиолдолд програмаас шалтгаалахгүйгээр ebarimt-н шалгуураар сугалааны дугаар олголт нь зогсдог. Энэ үед програмаас сугалааны дугааргүй баримт хэвлэх тухай анхааруулга мессэж гардаг. Хэрэглэгч хүсвэл сугалааны дугааргүй баримт хэвлэх боломжтой байдаг. Нэгэнт ийм тохиолдол үүсч хэрэглэгчээс гомдол ирсэн тохиолдолд өмнөх баримтаа буцаалт хийж, шинэ сугалааны дугаартай баримт гаргана уу.
- Үнийн дүн зөрүүтэй байна.
Ebarimt application-д баримтыг бүртгэхдээ QR код уншуулж хэрвээ QR уншигдахгүй бол сугалааны дугаар, ДДТД болон үнийн дүнг гараас оруулж бүртгэдэг. Хэрвээ програмаас хэвлэсэн үнийн дүнгээс зөрүүтэй бүртгэсэн тохиолдолд дээрх алдаатай төлөвт шилжинэ. Баримтаа устгаад зөв дүнгээр бүртгэхийг зөвлөөрэй.
Жич,
Dayansoft ERP болон Dayansoft POS програмууд нь Гааль, татварын мэдээллийн технологийн төв УТҮГ-аас (ГТЕГ) Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем буюу НӨАТУС-д (Татварын нэгдсэн системд холбогдох) холбогдох хэрэглэгчийн системд тавигдах техникийн болон төлбөрийн баримтын шаардлагуудыг бүрэн хангаж, 2016.07.26-нд дараах батламжийг гардан авсан болно. Өөрөөр хэлбэл, манай програмууд НӨАТУС рүү борлуулалт болон борлуулалтын буцаалтын мэдээг хэрэглэгчийн системийн нэгдсэн стандартын дагуу програмд хадгалж, илгээдэг ба тогтоосон хууль, журмыг зөрчилгүй ажилладаг гэдэгт огтхон ч эргэлзэх шаардлагагүй гэдгийг сануулж хэлье.