Модулийн тухай - Тайлангийн жагсаалт
Шинэчилсэн:2024/10/17 Унших:4 мин 30 сек
Dayansoft ERP системийн цэс: Тайлан
цэснээс үндсэн модулиудтай холбоотой бүх төрлийн тайлан мэдээг харах боломжтой.
Dayansoft ERP системд та ажил гүйлгээ, бүртгэлээ зөв бүртгэснээр шаардлагатай тайлан мэдээлэл автомат боловсруулагдан гарна. Тайлангуудаас гадна модуль бүрээр дэлгэрэнгүй задгай дата мэдээллийг жагсаалт, pivot хэлбэрээр харуулах ба та дурын хугацаа, үзүүлэлтээр шүүж хэрэгцээт мэдээллээ авах боломжтой байдаг.
ААН-н хувьд санхүүгийн бүх тайлан, тодруулга тайлангийн хамт автомат боловсруулагдан гарна. Татварын тайлангуудын хувьд системээс яг одоогоор шууд маягтаар гарах боломжгүй. Хэдий тийм ч цалингийн модулиар цалин хөлсөө бодсоноор НД8 мэдээ, ХХОАТ мэдээ экспорт хийж, тус тусын сайт руу шууд импорт хийснээр нийгмийн даатгал болон ХХОАТ-н тайлангууд бэлэн болдог.
НӨАТ-н тайлангийн хувьд худалдан авалт, борлуулалтын дэвтэр, НӨАТ харилцагч, НӨАТ баримтаар тайлангууд гардаг.
ААНОАТ, Зөрүүгийн тайлангийн хувьд та дансны төлөвлөгөөгөө зөв зохион байгуулж гүйлгээ хөтөлснөөр Гүйлгээ балансаас шаардлагатай дүн мэдээллүүдээ ялган харах боломжтой.
Бид татварын тайланг маягт хэлбэрээр автомат гаргах шийдлийг цаашид боловсруулна.
Тайлан харах, хэвлэх, экспортлох
Цэс: Тайлан
Тайлангийн модулиас системээс гарах бүх үндсэн тайланг хугацаагаар шүүж харах боломжтой. Тайлан харахдаа Тайлан цэс рүү орж, харах тайлангаа сонгоод тайлан харах үзүүлэлтүүдийг сонгож тохируулаад Харах товч дарна.
1 тайланг “- Бүлэглэлт” сонголтоор тухайн тайланд тохируулсан үзүүлэлтүүдээр бүлэглэж харах боломжтой. Жишээ нь, Гүйлгээ баланс тайланг дараах сонголтуудаас сонгож бүлэглэж харах боломжтой
Үзүүлэлтээр шүүхдээ дараах боломжуудаас ашиглана.
- Бүгд – Тухайн үзүүлэлтийн бүх утгаар шүүж харуулна.
- Сонгох – Тухайн үзүүлэлтийн нэг утгыг сонгож шүүж харна.
- Хооронд – Үзүүлэлтийн 2 утга сонгож, тухайн 2 утгын хооронд шүүж харна.
- Олон – Нэгээс олон утга сонгож шүүж харна. Сонгохдоо гараас Ctrl эсвэл Shift товч дарж, утгуудаа сонгоод Ок товч дарна.
Дэлгэрэнгүй, товчоо тайлангийн хувьд цэнхэр өнгөөр ялгасан код, дугаар дээр дарж цааш drill down буюу дэлгэрэнгүй тайлан, цааш баримтын цонх руу дамжих боломжтой.
Тайлангийн preview цонхны боломжууд:
- Тайланг хаалгүй сэргээж харах (Refresh)
- Тайлангаас хайлт хийх (Search)
- Хэвлэхээр харах (Print)
- Шууд хэвлэх (Quick Print)
- Цаасны хэмжээ тааруулах (Page setup)
- Харагдах хэмжээ тааруулах (Scale)
- Хуудас хооронд шилжих (First page, previous page, next page, last page)
- Томруулж харах (Zoom in)
- Жижигрүүлж харах (Zoom out)
- Нэг нүүрэнд 2 хуудсаар харах (Page Layout)
- Цахим шуудангаар илгээх (Send)
- Тайлангаас шууд хуулж авах утгаа сонгоод хуулах (Copy paste)
- Excel, pdf, image зэрэг олон төрлийн өргөтгөлтэй файл болгон экспортлох
Тайлангийн жагсаалт
Тайлан -> Санхүү бүртгэл цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.
- Санхүүгийн байдлын тайлан
- Орлогын дэлгэрэнгүй тайлан
- Өмчийн өөрчлөлтийн тайлан
- Мөнгөн гүйлгээний тайлан
- Санхүү байдлын тайлан сараар
- Орлогын дэлгэрэнгүй тайлан өөрчлөлт сараар
- Гүйлгээ баланс
- Дансны үлдэгдэл
- Дансны товчоо
- Дансны цэвэр өөрчлөлт сараар
- Дансны хуулга
- Дансны хуулга /валют/
- Ерөнхий дансны товчоо
- Ерөнхий дансны дэлгэрэнгүй
- Ерөнхий журналын товчоо
- Ерөнхий журналын дэлгэрэнгүй
- Журнал бичилтийн товчоо
- Журнал бичилтийн дэлгэрэнгүй
- Журнал бичилт харилцагчаар
- НӨАТ баримтаар
- НӨАТ харилцагчаар
- Санхүүгийн тайлангийн А нүүр
- Санхүүгийн тайлангийн Б нүүр
Тайлан -> Өглөг авлага цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна
- Тооцооны үлдэгдэл
- Тооцооны товчоо
- Тооцооны дэлгэрэнгүй
- Тооцооны насжилт
- Тооцооны үлдэгдэл (Валют)
- Тооцооны товчоо (Валют)
- Тооцооны дэлгэрэнгүй (Валют)
Тайлан -> Мөнгөн хөрөнгө цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.
- Кассын товчоо
- Кассын дэлгэрэнгүй
- Харилцахын товчоо
- Харилцахын дэлгэрэнгүй
- Касс, харилцахын товчоо
- Кассын товчоо (валют)
- Кассын дэлгэрэнгүй (валют)
- Харилцахын товчоо (валют)
- Харилцахын дэлгэрэнгүй (валют)
- Касс, харилцахын товчоо (валют)
- Мөнгөн гүйлгээний товчоо
- Мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй
Тайлан -> Үндсэн хөрөнгө цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.
- Хөрөнгийн үлдэгдэл
- Хөрөнгийн товчоо
- Хөрөнгийн дэлгэрэнгүй
- Хөрөнгийн дансны товчоо
- Хөрөнгийн карт
- Хөрөнгийн баркод
- Хөрөнгийн орлогын дэлгэрэнгүй
Тайлан -> Бараа материал цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.
- Бараа материалын үлдэгдэл
- Бараа материалын үлдэгдэл #
- Бараа материалын үлдэгдэл баримтаар
- Бараа материалын товчоо
- Бараа материалын орлого
- Бараа материалын зарлага
- Бараа материалын баримт
- Бараа материалын дэлгэрэнгүй
- Бараа материалын тооллого
- Бараа материалын насжилт
- Бараа материалын товчоо (Загвар, өнгө, хэмжээ)
- Бараа материалын насжилт хяналт
Тайлан -> Худалдан авалт цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.
- Худалдан авалт бараагаар
- Худалдан авалт харилцагчаар
- Худалдан авалтын дэвтэр
- Худалдан авалтын дэлгэрэнгүй
- Татан авалтын задаргаа
Тайлан -> Борлуулалт цэснээс уг борлуулалтын модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.
- Борлуулалт бараагаар
- Борлуулалт харилцагчаар
- Борлуулалтын дэвтэр
- Борлуулалтын дэлгэрэнгүй
- Борлуулсан барааны ашиг
- Борлуулалтын мэдээ
- Борлуулалтын захиалгын нэгтгэл
Тайлан -> Үйлдвэрлэл цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.
- Бүтээгдэхүүний стандарт орц
- Бүтээгдэхүүний өртгийн хяналт
- Материалын үлдэгдлийн хяналт
- Материалын зарлагын хяналт
- Материалын зарлага стандартаар
Тайлан -> Цалин
Цалингийн тайлангийн модуль нь байгууллагын ажилчдын цалингийн мэдээллийг салбар нэгж болон ажилтнаар харах боломжтой. Тайланд харуулах үзүүлэлт, өргөн , дараалал болон картанд харуулах үзүүлэлтийг тохируулах боломжтой. Мэдээж хэрэг бүх үзүүлэлтийг тайланд харуулах шаардлагагүй.
Цалин -> Цалингийн загвар цонхонд
- Тайланд харуулах үзүүлэлтийг тэмдэглэнэ.
- Цалингийн картанд харуулах үзүүлэлийг тэмдэглэнэ.
- Баганын өргөн тохируулна.
- Харагдах дараалал тохируулна.
Тайлангууд:
- Цалин товчоо - Салбар нэгж тус бүрээр тооцсон цалин, татвар, шимтгэлийг нийт дүнгээр ба урьдчилгаа болон сүүлийн цалингийн нийт дүнг сар тус бүрээр эсвэл тухайн онд тооцсон саруудын нийлбэрийг харж болно.
- Цалин бодолт - Ажилтан тус бүрээр тооцсон цалин, татвар, шимтгэлийг нийт дүнгээр ба урьдчилгаа болон сүүлийн цалингийн нийт дүнг сар тус бүрээр эсвэл тухайн онд тооцсон саруудын нийлбэрийг харж болно.
- Цалин бодолтын дэлгэрэнгүй - Ажилтны тооцсон цалингийн задаргааг тухайн онд тооцсон сар тус бүрээр харах боломжтой
- Банкны шилжүүлэг - Харилцах банк руу явах цалингийн жагсаалт
- Цалингийн карт - Ажилтан бодогдсон цалингаа харах болон цалингийн задаргааг имэйл авах боломжтой
- ХХОАТ мэдээ (2020) - 2020 он хүртэлх ХХОАТ-ын дүн, хөнгөлөгдсөн татварын дүнг харуулна. 2021 оноос хойшхи мэдээг тайлангийн модуль биш, цалингийн модулийн Цалин -> Цалин бодолт -> ХХОАТ мэдээ жагсаалтнаас харна уу
Тайлангуудыг шүүх систем нь огноо, салбар нэгж, цалингийн загвар (урьдчилгаа, сүүл цалин), ажилтан болон харилцах банк тус бүрээр дурын байдлаар шүүж харах боломжтой. Жишээ нь, Цалин бодолтын дэлгэрэнгүй тайлан нь хугацаар, цалингийн загвар, салбар нэгж болон ажилтнаар шүүх