Модулийн тухай - ТӨС
Шинэчилсэн:2024/10/17 Унших:1 мин 12 сек
Модулийн тухай
Энэ модулиар бизнесээ бүхэлд нь төсөвлөн төлөвлөж, бодит гүйцэтгэлийг төсөв төлөвлөгөөтэй харьцуулж, бодит гүйцэтгэлээ хэмжих, алдаа дутагдал, амжилт ололтоо тоон утгаар харах боломжийг бүрдүүлнэ.
Модультай ажиллах дараалал
Төсөвлөх болон бодит гүйцэтгэлийг хянах хамгийн чухал үзүүлэлт бол дансны төлөвлөгөө юм. Иймд байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн дансаа маш зөв задалж бүртггэсэн байх шаардлагатай. Дараа нь дансуудыг төсөвлөхийг, харахыг хүсч буй шинжээр нь бүлэглэж төсөвт дансны бүлэг, төсөвт дансуудыг үүсгэнэ. Эцэст нь төсвөө зохионо.
Анхаарах зүйлс
Орлогын дансыг эерэг утгаар, зардлын дансыг сөрөг утгаар төсөвлөдөг. Ингэснээр орлого, зарлагын зөрүү буюу ашгийг эерэг утгаар зөв тооцоолж харуулна.
Энэ модуль нь бизнесээ бүхэлд нь төсөвлөн төлөвлөж, бодит гүйцэтгэлийг төсөв төлөвлөгөөтэй харьцуулж, бодит гүйцэтгэлээ хэмжих, алдаа дутагдал, амжилт ололтоо тоон утгаар харах боломжийг бүрдүүлнэ. Төсөвт данс, төсвийг хэд хэдэн хувилбараар, төслөөр ялган үүсгэж, ашиглах боломжтой.
Функц боломж
- o Төсөвт данс бүлэг үүсгэх
- a. Excel файлаас импортлох, copy, paste
- b. Дансны бүлгээс гадна төсөвт дансуудыг төсөвлөх зорилгоор бүлгээр ялгах
- c. Хувилах
- o Төсөвт данс үүсгэх
- a. Excel файлаас импортлох, copy, paste
- b. Данснуудыг ижил шинж чанараар нь бүлэглэх
- c. Хувилах
- d. Данс олнооор сонгож тохируулах
- o Төсөв үүсгэх
- a. Excel файлаас импортлох, copy, paste
- b. Хувилах
- c. Дурын хугацаагаар төсөвлөх
- d. Төслөөр төсөвлөх
- e. Орлогыг эерэг, зарлагыг сөргөөр төсөвлөх
- o Төсөв анализ
- a. Төсвийг жагсаалт болон динамик үзүүлэлтүүдээр pivot тайлан харах
- b. Дурын хугацаагаар шүүж харах
- c. Гүйлгээний жагсаалт руу шилжих
- d. Харьцуулалт
- i. Төсөвлөсөн
- ii. Байх ёстой
- iii. Бодит гүйцэтгэл
- iv. Гүйцэтгэл %