Гадаадаас програмд түр хугацаанд хандалт нээлгэх
Шинэчилсэн:2025/04/14 Унших:1 мин 6 сек
Аюулгүй байдлын үүднээс танай бааз байршиж буй дата центр дахь сервер рүү гадаадаас буюу Монгол улсаас өөр орноос хандах хандалтыг хаасан байдаг. Хэрвээ гаднаас зайлшгүй хандах хэрэгцээ шаардлагатай болсон үед ЭНД дарж түр хугацаанд нээлгэх хүсэлт илгээнэ үү.
Жич, Байнга нээх боломжгүй ба зөвхөн түр хугацаанд нээхийг анхаарна уу. Хүсэлт гаргахдаа тухайн хаягнаас хэр хугацаанд (хэдэн өдөр) хандахаа тодорхой бичиж илгээнэ үү.
Public IP хаяг харах арга
1-р арга
Dayansoft ERP системд нэвтрэх үед өгч буй алдааны мессэж цонхонд Public IP харагддаг. Энэ зургийг хүсэлт илгээх формд хавсаргана.
Хэрэв дараах байдлаар Error retrieving IP буюу public IP хаяг алдааны мессэж дээр харагдахгүй тохиолдолд 2-р аргаар IP хаягийг харж илгээнэ.
2-р арга
Дурын browser-т What's my IP үгээр хайлт хийж https://whatismyipaddress.com/ сайт руу нэвтэрч IPv4 хаягаа dayansoft page хуудсаар илгээнэ.
Анхаарах зүйлс:
- Starlink интернет ашиглаж байгаа тохиолдолд IP хаяг нь Монгол улсаас өөр байршилтай байдаг бөгөөд энэ тохиргоог мөн хийлгэхийг анхаарна уу. Мөн тус интернетийг ашиглаж байгаа тохиолдолд татварын систем рүү хандах боломжгүй байдаг.
- IP address нь байршил, интернет солих бүрт солигдож өөрчлөгддөг тул 1 тохируулсан байршлаас өөрчлөгдсөн үед дахин тохируулах шаардлагатай, мөн тус тохиргоог зөвхөн түр хугацаанд цөөн тоогоор хийх боломжтойг анхаарна уу.
- Мөн зөвхөн Монголын цагаар ажлын өдрүүдэд ажлын цагаар (Даваа-Баасан 09:00-17:00 цагийн хооронд) тохиргоог идэвхжүүлж, сольж өгөх боломжтой.
Түлхүүр үг: Public IP, IP address, what is my ip