Загвар, дизайн


Шинэчилсэн:2024/10/14 Унших:1 мин 3 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Загвар

Хэрвээ танай байгууллагад бүтээгдэхүүн, бараа материалаа загвар, маркаар ялган бүртгэх хэрэгцээ шаардлага байдаг бол энэ цонхонд загварын мэдээллийг оруулна. Загвар шинээр нэмэгдэх, нэр өөрчлөх үед энэ цонхоор өөрчилнө. Загварын мэдээлэл нь бараа материал шинээр бүртгэхэд буюу Бараа материал/Барааны код/Мэдээлэл бүртгэхэд ашиглагдана.

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Хүйс, Нэр төрөл, Загвар төрөл, Материал тус бүрийг нэмэхдээ тухайн мөрний сонгох товч дараад нэмэх товчыг дарахад шинэ цонхонд шилжинэ. Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Загварыг нэг нэгээр нь үүсгэхээс гадна дээрх үзүүлэлтийг сонгож, хослолоор олноор нь загвар үүсгэх боломжтой. Загвар код үүсгэх цонх руу нэвтэрч Хүйс, Нэр төрөл, Загвар төрөл, Материалыг сонгоод Загвар үүсгэх товч дарж үүсгэнэ.

Загвар олноор үүсгэхээс гадна Загвар, Өнгө, Хэмжээ-ний хослолоор Бараа кодыг олноор нь үүсгэх боломжтой. Загвар, өнгө, хэмжээг сонгоод Бараа код үүсгэх товч дарж үүсгэнэ.