Төсөвт данс үүсгэх
Шинэчилсэн:2024/10/17 Унших:0 мин 34 сек
Dayansoft ERP системийн цэс: Төсөв -> Төсөвт данс
Энэ цонхонд дансуудыг багцалж төсөвт данс үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн дансуудыг нэгтгэж нэг багц болгоно. Байгууллагын онцлог, төсөвлөж харах хэрэгцээ шаардлагаараа аль дансуудыг багцлах вэ гэдгээс хамаарч хэдэн ч төсөвт данс үүсч болно. Жишээ нь, Борлуулалтын орлого, ББӨ, Зардлууд гэх мэт
Нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Үүсгэсэн төсөвт дансыг хувилж, шинэ төсөвт данс үүсгэх боломжтой бөгөөд хувилах мөрөө сонгоод Үйлдэл -> Хувилах товч дарна.
- Код – Төсөвт дансны кодыг оруулна. Дурын код өгөх боломжтой.
- Нэр –Төсөвт дансны нэрийг оруулна.
Дансууд хэсэгт тухайн төсөвт хамаарах данснуудыг сонгож оруулна.
Төсөв данс тохируулсны дараа Төсөв -> Төсөв цонхонд төсвөө үүсгэж оруулна.