Пос тайлан


Шинэчилсэн:2024/10/16 Унших:3 мин 26 сек

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Пос тайлан

Dayansoft POS програмаар хийсэн бүртгэл, захиалга, борлуулалтын тайлан мэдээлэл realtime буюу 10 минут тутамд автоматаар Dayansoft POS програмаас илгээгдэж энэ цонхонд харагдана. Тухайн борлуулалтын цэг хэзээ нээж, хэзээ хаасан, хэн, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг, хэнд, хэзээ борлуулсан зэргийг нарийвчлан харах боломжтой. Тайлангаа сонгож Харах товчийг дарна. Хэрвээ Dayansoft POS програмаас борлуулалтын тайлангаа харах гэж байгаа бол Үйлдэл -> Тайлан харах цонхноос харна уу.

Энд ирсэн борлуулалтын мэдээллийг Борлуулалт -> Борлуулалт цонхноос татаж бараа материалын хасалт, тооцоо хийгддэг.

Дараах тайлангуудыг харах боломжтой.

Баримт

Пос програмаар хийсэн баримтыг жагсаалтаар харуулна. Цаг, минутаар баримт тус бүрээр харуулна. Тухайн баримтанд яг ямар бараа, үйлчилгээ борлуулсныг доод хэсэгт тусдаа жагсаалтаар харуулна.

Баримт бараа (Жагсаалт, Динамик)

Пос програмаар хийсэн барааны борлуулалтыг баримт тус бүрээр харуулна. Өөрөөр хэлбэл ямар бараа хэзээ, аль баримтанд гарсныг харуулна. Динамик тайлангаас дурын багана, үзүүлэлтээр хүссэн тайлан мэдээгээ харах боломжтой. SaleItems

Борлуулалт товчоо

Өдрийн борлуулалт, буцаалтын мэдээллийг пос, өдөр, төрлөөр товчоолж, бараа тус бүрээр харуулна.

Төлбөр

Борлуулалтын цэгийн борлуулалтыг пос, өдөр, кассаар нь бүлэглэж харуулна.

Тооцоо

Пос програмаар зээлээр хийсэн борлуулалтын авлагын тайланг харилцагч, ажилтнаар харуулна.

Захиалга

Пос програмаар хийсэн захиалгыг жагсаалтаар харуулна. Цаг, минутаар, ширээ, захиалга тус бүрээр харуулна.

Захиалга бараа

Пос програмаар хийсэн барааны захиалгыг захиалга тус бүрээр харуулна. Өөрөөр хэлбэл ямар бараа хэзээ, аль захиалганд орсныг харуулна.

Захиалга товчоо

Өдрийн захиалга, буцаалтын мэдээллийг товчоолж, пос, огноо, төрөл (төлөв), ангилал, бараа тус бүрээр харуулна.

Мөнгө нэмсэн, хассан

Пос програмд кассын мөнгө нэмж, хассан тайланг харуулна.

Нээлт/хаалт

Борлуулалтын цэг хэзээ нээж, хэзээ хаасан, нийт хэдэн төгрөгтэй эхлээд, хаахдаа хэдэн төгрөгтэй хаасан зэрэг мэдээллийг авч болно.

Гишүүнчлэл

Пос програмаар хийсэн гишүүдийн худалдан авалтын товчоо тайланг харуулна. Тухайн нэг гишүүн дээр 2 удаа дарснаар худалдан авалтын дэлгэрэнгүй түүхийг нь харах боломжтой.

Dayansoft POS програмаар хийсэн финтек (fintech) борлуулалтаа ялган харах

Даянсофт ХХК-н хөгжүүлсэн 3 програмаас дараах тайлангаас харна.

  1. Dayansoft POS програмаас Үйлдэл -> Тайлан (Fintech) тайлан руу орж финтекээ, хугацаагаа сонгоод харна.
  2. Dayansoft ERP системээс Борлуулалт -> Пос тайлан -> Баримт тайлангаас QR баганын утгаар filter хийж харна.
  3. Dayansoft DMart програмаас Sales -> Sales by receipt тайлангаас QR баганын утгаар filter хийж харна.