Бараа кодын жагсаалт
Шинэчилсэн:2024/10/16 Унших:1 мин 6 сек
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код
Энэ цонхонд байгууллагын хэмжээнд ашиглах бүх бараа материалын кодыг жагсаалтаар харуулна. Өөрөөр хэлбэл, Бараа материалын модулиар хөтлөх
- Худалдан авдаг бараа, түүхий эд материал
- Борлуулдаг бараа материал, үйлчилгээ
- Ашигладаг хангамжийн материал
- БҮТЭЗ - Бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс
- Үйлдвэрлэдэг бэлэн бүтээгдэхүүн
- Үзүүлдэг үйлчилгээ, service зэргийг бүгдийг кодлосон байх ёстой.
Барааны кодын жагсаалтаас:
- Бараан бүлгээр
- Меню ангиллаар
- Бараа төрлөөр
- Нийлүүлэгчээр
- Үйлдвэрлэгчээр
- Брендээр
- Загвараар
- Өнгөөр
- Хэмжээгээр
- Хэмжих нэгжээр шүүж харах боломжтой.
Мөн олноор нь сонгож хуулж аваад бусад цонх, файл руу paste хийх боломжтой. Олноор сонгоод хулганы баруун товч дарж Худалдан авалтын захиалга үүсгэх боломжтой.
Барааны кодын мэдээлэл засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл хулганы баруун товч дараад Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна. Барааны код устгахдаа нэг болон олноор нь сонгоод хулганы баруун товч дарж Устгах товч дарна. Барааны кодын жагсаалтыг экспортолж авах бол Экспорт товч дээр дарна.
Хэрвээ олон нэр төрөл, загварын бараа материалтай, өмнө нь тухайн бараа материалын код нэгэнт үүссэн, өөр програмд бүртгэлтэй үед тухайн барааны жагсаалт Excel файлаар бэлдээд олноор нь импортлож оруулах боломжтой. Ингэж оруулахдаа Бараа материал -> Бараа код -> Үйлдэл -> Импортлох темплэйт татах дарж тухайн загварын дагуу мэдээллээ бэлдээд Үйлдэл -> Импорт дарж олноор импортлоно. Импортлох темплэйтийн дагуу бэлдэхдээ үйл ажиллагааны чиглэл, нэр төрлөөс хамаарч анхаарах зүйлсийг ЭНД дарж дэлгэрүүлж танилцаарай.