Тайлант үе


Шинэчилсэн:2024/10/16 Унших:9 мин 21 сек

Тайлант үе, эхний үлдэгдлийн огноо тохируулах:

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл -> Тайлант үе

Програм анх суулгах үед энэ цонхонд тайлант үетэй холбоотой тохиргоо хийгдсэн байдаг. Жишээ нь, эхлэлийн баланс оруулах хугацаа 2021.12.31 гэх мэт. Хэрвээ өөр хугацаагаар эхний үлдэгдлээ оруулах, өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ цонхонд өөрчлөөд Хадгалах товч дарна.

Тайлант үеийн эхний үлдэгдлийн огноотой холбоотой түгээмэл тохиолддог асуулт, асуудлууд:

  1. Эхний үлдэгдлээ дурын хугацаагаар оруулж болох уу?
    • Хариулт: Тийм болно. Гэхдээ НББ-д баримтлах Тасралтгүй байх зарчим -ыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Тухайн огноогоор баланс, бүх дансны хувьд эхний үлдэгдлээ задаргаагаар (Бараа материал, Үндсэн хөрөнгө, Өглөг авлага) бодитоор оруулж чадах уу? гэдэг асуултанд та өөрөө эхлээд хариулаарай. Програмаар бүтэн жилийн тайлан баланс гаргах бол тухайн жилийн бүх ажил гүйлгээ бүртгэгдсэн байх ёстойг та мэдэж байгаа.
  2. Манайх үлдэгдлээ 2022.08.01-р (энэ хугацаа нь танай хувьд өөр байж болно.) оруулаад, өмнөх бүх гүйлгээ, мэдээллээ архивлаад шинээр эхэлж болох уу? Өмнөх гүйлгээнүүд, баримтууд тодорхойгүй байгаа учраас үлдэгдлээ хянаж чадахгүй байна.
    • Хариулт: ААН-үүд анхнаасаа бүртгэлээ нямбай хөтлөхгүй, хариуцсан тогтсон ажилтан байхгүй зэргээс шалтгаалж ийм тохиолдол үүсдэг. Гэхдээ танай байгууллага компани анх байгуулагдсан өдрөөс эхлэн бүх ажил гүйлгээг он сан өдрийн дагуу, НББ-н хууль журмын дагуу бүртгэж, тайлан мэдээгээ үнэн зөвөөр хөтөлж, төлөх ёстой татвар, өглөг авлагын тооцоогоо гаргах шаардлагатай. Өмнөх баримтуудыг би мэдэхгүй гээд цоо шинээр эхэлж болох ч хэзээ нэгэн цагт өмнөх баримтуудын учрыг хэн нэг нь хөөж олж, баримт, тайлангаа засах нь гарцаагүй. Гэхдээ өмнөх баримт байхгүй гээд өнөөдөр, өдөр тутамдаа бараа материал, тооцоогоо тулгахгүй цаг алдаад байж бас болохгүй. Иймд танай хүсэлтийн дагуу хүссэн хугацаагаар дахин шинээр эхний үлдэгдэл оруулаад явах боломж програмд мэдээж хэрэг байгаа. Өмнөх бүх ажил гүйлгээ архив түүх, тусдаа бааз болж үлдэнэ гэсэн үг. Ингэхийн тулд мэдээллийн бааз өндөрлөх үйлчилгээг зайлшгүй авах шаардлагатай ба ЭНД дарж тус үйлчилгээний зааврыг харна уу. Тус үйлчилгээ нь нэмэлт тусдаа төлбөртэй байдаг. Нэхэмжлэхийн дагуу төлбөрөө шилжүүлээд үйлчилгээ авах боломжтой.
  3. "Баримтын огноо нь эхний үлдэгдлийн огнооноос хойш байх ёстой! Баримтын огноогоо шалгана уу!" алдаа заагаад байна.
    • Хариулт: Систем анх суулгахад эхний үлдэгдлийн огноог өмнөх жилийн сүүлийн өдрөөр тохируулсан байдаг. Хэрвээ танай байгууллага эхний үлдэгдлийн огноог урагшлуулах бол дээрх зааврын дагуу Цэс: Санхүү бүртгэл -> Тайлант үе цонхонд тохируулаад дараа нь баримтаа хадгална уу. Харин эхний үлдэгдлийн огноо зөв бол таны хадгалах гэж буй баримтын огноо тус огнооноос урагш буюу буруу байна гэсэн үг.
  4. "Эхний үлдэгдлийн огноо нь хийсэн гүйлгээний огнооноос өмнө байх ёстой! Огноогоо дахин нягтлана уу!" алдаа заагаад байна.
    • Хариулт: Таны тохируулж буй эхний огнооноос өмнөх огноогоор ажил гүйлгээ бүртгэгдсэн тохиолдолд тус мессэж харуулдаг. Цэс: Санхүү бүртгэл -> Журнал жагсаалт цонхноос ажил гүйлгээгээ шалгаж, огноо буруу бол засах, хэрвээ тухайн гүйлгээг устгах бол устгасны дараа эхний үлдэгдлийн огноогоо солино уу.
  5. 2022 гарчихсан учраас эхний үлдэгдлийн огноогоо 2021.12.31 болгох гэсэн юм. Солигдохгүй байна. Яах вэ?
    • Хариулт: Хэрвээ танай байгууллага 1-с олон жил манай програмаар ажил гүйлгээгээ бүртгэж, мэдээллийн бааз өндөрлөх үйлчилгээг аваагүй тохиолдолд эхний үлдэгдлийн огноо нь анх оруулснаар харагдах ба он солигдох бүрт тус огноо солих боломжгүй /шаардлагагүй/ юм. Хэрвээ жил бүрээр мэдээллийн баазаа салгаж, өндөрлөөд явах бол тус үйлчилгээний талаар ЭНД дарж дэлгэрүүлж уншаарай. Мэдээллийн бааз өндөрлөх үйлчилгээ нь тусдаа төлбөртэй үйлчилгээ байдаг. Өндөрлөөгүй тохиолдолд 1 мэдээллийн бааз дээр олон жилийн гүйлгээ, дата мэдээлэл хадгалагдана гэсэн үг.

Тайлант үе хаах, нээх

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл -> Тайлант үе -> Хаалтууд

Энэ цонхонд тайлант үе хаасан хаалтын бичилтүүдийг жагсаалтаар харуулна. Хэрвээ тайлант үеийн эхний огноог солих бол Санхүү бүртгэл -> Тайлант үе цонхонд солино уу.

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл -> Тайлант үе

Энэ цонхоор санхүүгийн тайлант үеийг хааж, хаалтын бичилт автомат хийнэ. Тайлант үе хаагдсан бол тухайн тайлант үед хийсэн бүх ажил гүйлгээ, бүртгэлийг засах, устгах, тухайн тайлант үед шинээр ажил гүйлгээ бүртгэх боломжгүй болно. Иймээс тайлант үе хаахаас өмнө дараах зүйлсийг шалгаарай.

  1. Ерөнхий дэвтрийн эхний үлдэгдэл баланс тэнцсэн эсэх
  2. Бараа материалын эхний үлдэгдэл, ерөнхий дэвтэртэй тэнцсэн эсэх
  3. Тооцооны эхний үлдэгдэл, ерөнхий дэвтэртэй тэнцсэн эсэх
  4. Хөрөнгийн эхний үлдэгдэл, ерөнхий дэвтэртэй тэнцсэн эсэх
  5. Тухайн тайлант хугацааны бүх ажил гүйлгээ бүртгэсэн эсэх
  6. Ерөнхий дэвтэр, журнал холбогдоогүй ажил гүйлгээ байгаа эсэх
  7. Бараа материалын тооллогоо баталгаажуул, зөрчилгүй болгосон эсэх
  8. Бараа материалын өртөг бодуулсан эсэх
  9. Үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулсан эсэх
  10. Түрээс, урьдчилж орсон орлого, урьдчилж төлсөн зардал зэрэг тохируулах бичилтүүд хийсэн эсэх
  11. Валютын данс, тооцоотой бол дансны ханшийн тэгшитгэл, тооцооны ханшийн тэгшитгэл хийсэн эсэх
  12. Ашигтай ажилласан бол ААНОАТ-н зардлаа тооцсон (Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонхонд ААНОАТ-н зардал, ААНОАТ-н өглөг үүсгэсэн бичилтийг гараар хийнэ.) эсэхийг нягтлан шалгаад бүгдийг хийсэн бол тайлант үеэ хааж болно.
    • ААНОАТ-н өглөг үүсгэх бичилт. Жишээ дээр 90% хөнгөлөлт, буцаалттай бичилт хийв. AANOATJournal1
    • ААНОАТ-н өглөгөө хаасан бичилт. Харилцахын зарлага цонхноос хааж болно. AANOATJournal2
    • 90% хөнгөлөлт, буцаалт буцаж дансанд орсон үеийн бичилт. AANOATJournal3

Тайлант үеийг хаах:

“Хаах” товч дарснаар хаалтын бичилт хийх огноо хүртэлх зөрчилтэй гүйлгээ байгаа эсэхийг систем шалгаад, ямар нэг зөрчилтэй гүйлгээ байхгүй бол “Та … өдрөөр хаалтын бичилт хийхдээ итгэлтэй байна уу?” баталгаажуулах асуулт асууж “Yes” дарсан тохиолдолд хаалтын бичилтийг автоматаар хийнэ.

Хэрвээ дутуу, зөрчилтэй гүйлгээ байвал програмаас анхааруулга мессэж харуулна. Хаана ямар алдаа байгааг модуль, тайлбарын хамт харуулна. Зөрчилтэй баримтын бүртгэл дээр хулганаар 2 удаа дарахад зөрчилтэй баримтын цонхыг дуудна. Харин баримтын алдаа биш ерөнхий алдаа байвал дээр нь дарахад цааш орохгүйг анхаараарай.

ClosePeriodValidation

Дурын хугацааны хооронд “Зөрчилтэй гүйлгээ шалгах” товчоор гүйлгээ шалгах боломжтой. Dayansoft ERP системд тайлант үеийн гүйлгээг хаах үед дараах алдаа, анхааруулгуудыг системээс өгөх боломжтой. Алдаа тус бүрийн үүссэн шалтгаан болох засах аргатай танилцаарай.

  1. Шалгуур №1 - Журналд холбогдоогүй!
    • Журнал холбоогүй баримт руу дээр нь дарж ороод журналд холбоно уу. Хэрэв 0 дүнтэй баримт бол журнал үүсэхгүй бөгөөд ийм баримтын хувьд тухайн анхааруулгын мессэж гарсан ч хаалтын бичилтээ хийж болно. Жишээ нь, Дотоод орлого цонхоор бүртгэсэн үнэгүй орлогын баримтууд, үндсэн хөрөнгийн эзэмшигч шилжүүлсэн журнал холбогдоогүй баримтууд энэ шалгуураар гарч ирэх ба тухайн анхааруулга гарсан ч тайлант үеийг хааж болно. Харин үнийн дүнтэй, журнал холбоогүй баримтуудаас шалтгаалж Шалгуур №3 Гүйлгээ баланс, товчоо тайлантай зөрсөн алдаа үүсэх тул заавал журналд холбох шаардлагатай.
  1. Шалгуур №2 - Баримт, журнал зөрсөн!
    • Зөрүүтэй баримт руу дээр нь дарж ороод Журнал цонхноос Цэвэрлэх товчоор журнал бичилтийг цэвэрлээд Холбох товчоор журнал бичилт дахин хийж Хадгалах товч дарна. Данс сольсон, өртөг бодолт хөдөлсөн зэрэг шалтгаанаас ийм анхааруулгын мессэж харуулдаг.
  2. Шалгуур №3 - Гүйлгээ баланс, товчоо тайлантай зөрсөн!

    Тайлан -> Санхүү бүртгэл -> Гүйлгээ баланс тайлангийн дүн нь дансны бүлэг, төрлөөрөө дараах тайлангуудын хөл дүнтэй таарч байх ёстой. Хэд хэдэн алдаанаас шалтгаалж энэ мессеж гарч болно.

    1. Тайлан -> Өглөг авлага -> Тооцооны товчоо тайлан
    2. Тайлан -> Мөнгөн хөрөнгө -> Касс, харилцахын товчоо тайлан
    3. Тайлан -> Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн товчоо тайлан
    4. Тайлан -> Бараа материал -> Бараа материалын товчоо тайлан

    Энэ алдаа нь дараах шалтгаануудаас болж үүсч болно.

    • Журналд холбоогүй баримт гүйлгээ байвал журналд холбоно уу.
    • Эхний үлдэгдэл тохируулаагүй бол тохируулна уу.
    • Туслах журнал хөтлөх дансыг туслах журналгүй болгож, бөөн дүнгээр задаргаагүй журналын бичилт хийснээс болсон байж болно. Энэ тохиолдолд тухайн зөрчилтэй гүйлгээг залруулна уу.
    • Журналын бичилт дээр тухайн дансаар буруу ажил гүйлгээ бүртгэснээс болсон байж болно. Гүйлгээгээ нягтлан шалгана уу.

    Засахдаа Санхүү бүртгэл -> Гүйлгээний жагсаалт эсвэл Тайлан -> Санхүү бүртгэл -> Дансны хуулга тайлангаас тухайн дансаар бүх ажил гүйлгээг шүүж, алдаатай гүйлгээг олж засна.

  3. Шалгуур №4 - Хаалт хийж байгаа огноогоор Ханшийн тэгшитгэл хийгээгүй байна! Нягтлан шалгана уу!
    • 3-1. Касс, харилцахын хувьд Санхүү бүртгэл -> Данс ханш тэгшитгэл цонх руу орж хаалт хийх хугацаагаар ханшийн тэгшитгэл хийнэ.
    • 3-2. Өглөг, авлагын хувьд Санхүү бүртгэл -> Тооцоо ханш тэгшитгэл цонх руу орж хаалт хийх хугацаагаар ханшийн тэгшитгэл хийнэ.
  4. Шалгуур №5 - Дансны эхний үлдэгдэл тэнцээгүй байна!
    • Санхүү бүртгэл -> Эхний үлдэгдэл цонх руу орж Дебет, Кредит-ийн хөл дүнг тэнцүүлнэ.
  5. Шалгуур №6 - Бараа материалын эхний үлдэгдэл зөрүүтэй байна!
    • Бараа материал -> Эхний үлдэгдэл цонх руу орж бараа материалын эхний үлдэгдэл дүнг ерөнхий дэвтрийн дансны эхний үлдэгдэлтэй тэнцүүлнэ. Өөрөөр хэлбэл зөрүү дүнг арилгана.
  6. Шалгуур №7 - Өглөг авлагын эхний үлдэгдэл зөрүүтэй байна!
    • Өглөг авлага -> Эхний үлдэгдэл цонх руу орж тооцооны эхний үлдэгдэл дүнг ерөнхий дэвтрийн дансны эхний үлдэгдэлтэй тэнцүүлнэ. Өөрөөр хэлбэл зөрүү дүнг арилгана.
  7. Шалгуур №8 - Хөрөнгийн эхний үлдэгдэл зөрүүтэй байна!
    • Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн эхний үлдэгдэл цонх руу орж хөрөнгийн эхний үлдэгдэл дүнг ерөнхий дэвтрийн дансны эхний үлдэгдэлтэй тэнцүүлнэ. Өөрөөр хэлбэл зөрүү дүнг арилгана.
  8. Шалгуур №9 - Элэгдэл байгуулаагүй байна!
    • Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн элэгдэл цонх руу орж хөрөнгийн элэгдэл байгуулна. Програм хөрөнгийн элэгдлийг дурын хугацаагаар байгуулах боломжтой байгаа ба тайлант үе хааж байгаа огноогоор элэгдэл байгуулаагүй үед энэ анхааруулгын мессэжийг харуулна.
  9. Шалгуур №10 - Бараа материалын өртөг бодуулаагүй байна! Өртгөө бодуулна уу!
    • Бараа материал -> Өртөг бодох цонх руу орж тайлант хугацаагаар барааны өртөг бодуулна. Програмд бараа материалын өртгийг дурын хугацаагаар бодуулах боломжтой байгаа ба тайлант үе хааж байгаа огноо хүртэл бараа материалын өртөг бодуулаагүй үед энэ анхааруулгын мессэжийг харуулна.
  10. Шалгуур №11 - Бараа материалын баримт(ууд) өөрчлөгдсөн байна! Өртгөө дахин бодуулна уу!
    • Бараа материал -> Өртөг бодох цонх руу орж тайлант хугацаагаар барааны өртөг бодуулна. Бараа материалын өртөг бодуулсны дараа өртөг бодуулсан хугацааны хооронд бараа материалын баримтын өөрчлөлт (шинэ баримт, зассан, устгасан) орсон тохиолдолд энэ анхааруулгын мессэжийг харуулна.

Бүх зөрчилтэй гүйлгээг арилгасны дараа нь “Зөрчилтэй гүйлгээ шалгах” товчийг дахин дарж арилсан эсэхийг шалгана. Ямар нэг зөрчилтэй баримт, гүйлгээ байхгүй бол анхааруулга мессэж гарч ирэхгүй ба “Хаах” товчийг дахин дарна.

PeriodClose

Тайлант үе хаасны дараа тайлангийн алдааг шалгах:

1. Гүйлгээ балансаас харилцах дансны эцсийн үлдэгдэл нь банкин дах дансны хуулгын эцсийн үлдэгдэлтэй тэнцүү байх
2. Гүйлгээ балансын НДШ өглөг нь НДШ тайлангийн хамгийн сүүлийн эцсийн тайлантай тэнцүү байх
3. Гүйлгээ балансын ХХОАТ өглөг нь ТТ11 тайлангийн эцсийн үлдэгдэлтэй тэнцүү байх
4. Орлогын дэлгэрэнгүй тайлангийн нийт орлогын дүн нь Ebarimt-н нийт орлоготой тэнцүү байх
5. Гүйлгээ балансын НӨАТ өглөг, НӨАТ авлага нь тухайн сарын ТТ03 тайлангийн өглөг авлагатай тэнцүү байгаа эсэхийг шалгаарай.

Хаасан тайлант үеийг буцааж нээх:

  1. Алдаатай бүртгэлийн улмаас хаагдсан тайлант үед ямар нэг өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан үед тайлант үеийг буцааж нээх ба Тайлант үе цонхноос шууд “Нээх” товч дарна.

    PeriodOpen

  2. Нээх үед “Та … өдрийн хаалтын бичилтийг нээхдээ итгэлтэй байна уу?” баталгаажуулах асуулт асууж “Yes” дарсан тохиолдолд хаалтын бичилтийг автоматаар устгаж тайлант үе нээгдэнэ. Тайлант үе нь хаасан дарааллаараа сүүлээсээ эхлэн нээгдэх ба засвар оруулах тайлант үе хүртэл нээнэ. Сонгож урдуур нээлт хийх боломжгүй.

    PeriodOpenConfirm

  3. Зөрчилтэй гүйлгээгээ засварлаад өмнөх зааврын дагуу тайлант үеэ дахин хаана.