Интернетийн хурдаа шалгаад, хугацаа сунгасан эсэхээ шалгаарай.
Шинэчилсэн:2025/01/21 Унших:1 мин 37 сек
Dayansoft ERP системд хандахад интернет зайлшгүй шаардлагатай байдаг. Учир нь мэдээллийн бааз нь таны компьютерт биш онлайн дата центрт байршдаг бөгөөд интернетээр дамжин баазаас мэдээллээ дуудах, хадгалах үйлдэл хийгддэг.
Dayansoft POS програм нь оффлайн горимд ажиллах боломжтой боловч
- Програмын шинэчлэл татах
- Мэдээлэл шинэчлэх
- Мэдээлэл илгээх
- Гишүүнчлэлийн карт ашиглах
- Байгууллагын регистрээр нэр автомат дуудах
- Кассын төхөөрөмжтэй холбогдсон төлбөрийн карт уншигчаар төлбөр тооцоо хийх
- QR кодоор төлбөр төлөх үед зайлшгүй интернет ашигладаг.
Програм ашиглахад цаашид интернет зайлшгүй шаардлагатай бөгөөд байгууллагын өндөр хурдны интернет холболттой байхыг шаарддаг. Хэрвээ өрхийн интернет, wifi modem зэрэг ашиглах тохиолдолд дата дуусах, удах, унших, програмд хандахгүй байх, мэдээлэл хадгалах, илгээх, шинэчлэх боломжгүй болох эрсдүүд үүсч болзошгүйг анхааруулж байна.
-
Dayansoft POS програмаас Үйлдэл -> Тусламж -> Интернет байна уу? товч дарж шалгана. Интернет байгаа тохиолдолд "Интернет байна" мессэж харуулна.
Гэхдээ энэ шалгалт нь зөвхөн кабел залгуур салсан, www.google.com сайт руу ping илгээгдэж байгаа эсэхийг шалгадаг. Өөрөөр хэлбэл, кабель залгаатай, холболт байгаа ч датагүй, интернетгүй тохиолдолд "Интернет байна" гэсэн хариу өгөх тохиолдол байдаг.
Ping илгээхдээ Start -> Run цонх нээж cmd бичээд Ок дарна.
Гарч ирсэн цонхонд ping www.google.com -t гэж бичээд Enter дарна. Дараах зураг тасалдалгүй байна.
Дараах зурагт интернет тасалдал байгааг харуулж байна.
-
Интернет browser нээгээд www.youtube.com дээр бичлэг тоглуулж үзэх, www.google.com дээр хайлт хийж шалгана уу.
За дээрх 2 алхмаар шалгаад интернет байхгүй тохиолдолд интернетийн үйлчилгээ авдаг байгууллагадаа хандаарай.
Интернет холбогдсон зураг:
Интернет холбогдоогүй зураг:
Анхаарах зүйлс:
- Wifi болон LAN кабель нь тусдаа байдаг тул wifi хэвийн, утаснаас интернет орж байна гээд танай LAN-р холбосон кассын төхөөрөмж интернеттэй байна гэсэн үг биш.
- Хэрвээ танайх дататай зөөврийн интернет (гэр интернет, манай интернет гэх мэт) ашигладаг тохиолдолд сарын сүүл, дундуур дата дуусч, удаан болдог тохиолдол элбэг. Энэ үед интернетийн хурд 128 Kbps болж интернет холболттой ч гэсэн хурд удаан тул дата мэдээлэл дуудах, илгээх боломжгүй болдог.
Интернетийн хурдыг шалгахдаа browser нээгээд www.fast.com сайт руу нэвтрээд шалгаарай. Mbps биш Kbps байгаа бол танай интернетийн хугацаа дуусч, хурдны хязгаарлалтанд орсон, бага хурдаар орж байна гэсэн үг.