Худалдан авалтын буцаалт
Шинэчилсэн:2024/10/16 Унших:2 мин 9 сек
Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалтын буцаалт -> Баримтаар, Бараагаар
Энэ цонхонд дотоодын харилцагчаас авсан барааны худалдан авалтын буцаалтыг баримтаар, бараагаар жагсаалтаар харуулна. Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна. Жагсаалтаас нэг, нэгээр эсвэл олноор сонгож Үйлдэл -> Хэвлэх товчоор хэвлэх боломжтой.
Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалтын буцаалт -> Шинэ
Энэ цонхонд барааны худалдан авалтын буцаалтын баримт бүртгэнэ. Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой.
Толгой мэдээлэл
- Харилцагч код – Харилцагчийн кодыг сонгож оруулна.
- Харилцагч нэр – Сонгосон харилцагчийн нэрийг харуулна.
- Утга – Баримтын утга, тайлбар бичнэ.
- Огноо – Баримтын огноог оруулна.
- Дугаар – Баримтын дугаарыг оруулна. Дугаар оруулаагүй үед систем автоматаар дугаарлана.
Гүйлгээний мэдээлэл
- Бараа данс – Зарлагадах барааны данс сонгоно.
- Бараа код – Бараа, үйлчилгээний код сонгоно. Барааны кодыг оруулах эсвэл баркодоор оруулах боломжтой. Баркодоор бараа, үйлчилгээг оруулахдаа бараа оруулах мөр дээр хулганы баруун товч дараад Баркод уншуулах товч дарахад баркод уншуулах багана нэмэгдэнэ.
- Бараа нэр – Сонгосон барааны нэрийг харуулна.
- Бараа тайлбар - Тухайн буцааж буй бараатай холбоотой нэмэлт тайлбар оруулна. Оруулсан тайлбар худалдан авалтын буцаалтын баримт дээр хэвлэгдэнэ.
- Сериал дугаар - Тухайн барааны сериал дугаар (Serial No, Serial №, Serial number, Сери дугаар) оруулна.
- Дуусах огноо - Тухайн барааны дуусах хугацаа, хүчинтэй хугацаа оруулна.
- Comment - Тухайн буцааж буй бараатай холбоотой дотоод тайлбар, коммент оруулна. Оруулсан коммент худалдан авалтын буцаалтын баримт дээр хэвлэгдэхгүй.
- Үлдэгдэл - Сонгосон барааны үлдэгдийг харуулна.
- Савлагаа тоо – Савлагаа тоо хэмжээг оруулна.
- Савлагаа – Савлагаа оруулна.
- Тоо хэмжээ – Тоо хэмжээг оруулна.
- Нэгж – Хэмжих нэгжийг харуулна.
- Нэгж үнэ – Бараа, үйлчилгээний нэгжийн үнийг оруулна.
- Нийт үнэ – Бараа, үйлчилгээний нийт үнийг оруулна.
- % – Хөнгөлөлттэй хийсэн худалдан авалтаа буцаалт хийж байгаа үед хөнгөлөлтийн хувь оруулна.
- Хөнгөлөлт – Хөнгөлөлт сонгосон үед нийт хөнгөлөлтийн дүнг оруулна.
- Нийт дүн – Хөнгөлөлтийн дүнг хассан нийт дүнг харуулна.
- НӨАТ – НӨАТ тооцох бол тэмдэглэнэ. Бараа, үйлчилгээн дээр тохируулсан утгыг харуулна.
- НӨАТ – НӨАТ-н дүнг тооцоолж харуулна.
- Татваргүй үнэ – Бараа, үйлчилгээний нэгжийн үнийг НӨАТ тооцсон эсэхээс хамаарч татваргүй үнийг тооцоолж оруулна.
- Татваргүй дүн – Бараа, үйлчилгээний нийт үнийг НӨАТ тооцсон эсэхээс хамаарч татваргүй үнийг тооцоолж оруулна.
- Нэгж өртөг – Бараа, үйлчилгээний нэгжийн өртгийг тооцоолж харуулна. Өртөг бодуулсны дараа утгатай харагдана.
- Нийт өртөг – Бараа, үйлчилгээний нийт өртгийг тооцоолж харуулна. Өртөг бодуулсны дараа утгатай харагдана.
- Буцаалт данс – Худалдан авалтын буцаалтын данс сонгоно. Санхүү бүртгэл -> Данс цонхонд бараа матеиалын данс дээр тохируулсан Худалдан авалтын буцаалтын дансыг систем автоматаар дуудаж харуулна.