Барааны ангилал
Шинэчилсэн:2024/10/14 Унших:1 мин 40 сек
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Бараа ангилал
Энэ цонхонд барааны ангилал бүртгэнэ. Бараа ангилал нь Dayansoft POS програмд бараа үйлчилгээг ангилан харуулахад ашигладдаг. Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Нэр – Ангиллын нэр оруулна.
- Код – Ангиллын код оруулна. Тоон утгаар код өгөх боломжтой бөгөөд 4 оронтой код оруулах нь оновчтой.
- Харъяа ангилал - Тухайн ангилал өөр ямар ангилалд харъяалагдахыг сонгоно. Жишээ нь, Drink - > Hot drinks гэх мэт үүсгэж болно.
- Дараалал – Dayansoft POS програмд харагдах цэсний дарааллыг тохируулна. Дараалал ижил тохиолдолд кодоор дарааллаж харагдана.
- Өнгө – Ангиллын өнгө сонгож оруулна.
- Хэвлэгч – Тухайн ангиллын бараа, үйлчилгээ захиалахад захиалгын хуудас хэвлэх хэвлэгч сонгож оруулна. Хэрвээ энд хэвлэгч сонгоогүй тохиолдолд Dayansoft POS програмаар тухайн ангиллын бараа үйлчилгээг захиалахад ямар нэг хэвлэгчээр захиалгын хуудсанд хэвлэгдэхгүй. Гал тогоо, тек зэрэг олон принтер тохируулах боломжтой. Хэрвээ хэвлэгч буюу принтер бүртгээгүй бол сонгох цонхноос Нэмэх товч дарна. Дараах цонх нээгдэх ба “Хэвлэгч” багананд төхөөрөмжинд таниулсан хэвлэгчийн нэрийг тохируулаад хадгална.
Онцлог бизнес хэрэглээ:
-
Dayansoft POS програмд захиалгын дугаар бүртгэж, дугаараар хайх боломжтой.
Dayansoft POS програм дээр захиалга бүртгэхдээ үйлчлүүлэгчийн утасны дугаар, аль эсвэл өөр ямар нэг таних дугаараар тухайн захиалгыг дугаарлаж бүртгээд, дараа нь тухайн дугаараар олон захиалгаас хялбар хайж олох бизнес хэрэглээ гардаг. Жишээ нь, хүүхдийн тоглоомын төв. Тэнд ямар ч ширээ, заалаар дугаарлаад дараа нь үйлчлүүлэгчээ олж тооцоог нь хийх боломж байдаггүй.
Энэ тохиолдолд Dayansoft ERP системд Бараа материал -> Бараа ангилал цонхонд нэрний урд # тэмдэгт бичиж хадгална. Жишээ нь, #Order. Dayansoft POS програмд тухайн ангиллын барааг сонгоход Захиалгын код бичих цонх гарч ирнэ. Захиалгын дугаарыг оруулаад захиалгаа үүсгэнэ. Дараа нь захиалгын жагсаалтаас тус дугаараар захиалгыг хайж олох боломжтой.
-
Тухайн нэг бараа ангиллаас дор хаяж 1 бараа, үйлчилгээ заавал сонгуулах боломжтой. Ингэж тохируулахдаа Dayansoft ERP системд Бараа материал -> Бараа ангилал цонхонд ангиллын нэрний ард од тэмдэгт бичиж хадгална. Энэ тохиргоог хийсэн бол тухайн ангиллын бараанаас хамгийн багадаа дор хаяж 1 бараа сонгохыг програм шаардана. Борлуулалтын тайлангаар тухайн ангилал, судалгаа хэд сонгогдсоноор тайлан статистик гаргах боломжтой.