Dayansoft POS ашиглах заавар
Шинэчилсэн:2024/10/22 Унших:2 мин 3 сек
Dayansoft POS програмыг сонгож үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа танд болон танай байгууллагад баярлалаа. Аливаа шинэ зүйлийг сурч мэдэх арга барил, сурах хурд хүн бүрт харилцан адилгүй байдаг. Жишээ нь, өөрөө ухаж, оролдож үзэх, уншаад дагаад хийх, бусдаар заалгах, бусдад зааж өөрөө сурах, видео зааварчилгаа үзээд сурах гэх мэт. Бид энэхүү Dayansoft POS програмын талаарх мэдлэгийн санг (Knowledgebase) манай системийг хэрэглэгч бүх хүнд зориулан хичээнгүйлэн бичсэн бөгөөд та текст мэдээллийг уншаад, видео зааварчилгааг үзээд өөрт хэрэгтэй, мэдээллээ авч чадна гэдэгт итгэлтэй байна.
Бид бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалт дээр тасралтгүй ажилладаг бөгөөд юу яаж өөрчлөгдөж сайжирсныг Dayansoft POS програмын сүүлийн шинэчлэлээр яг юу өөрчлөгдсөн бэ? линк дээр дарж танилцана уу.
Видео зааварчилгаануудтай танилцах бол доорх зураг дээр дарна уу.
Dayansoft POS програмд хийгдэх үндсэн үйлдлүүд:
1. Өдрийн нээлт хийх, програмд дахин нэвтрэх.
2. Бараа, үйлчилгээ сонгож шууд борлуулалт бичих.
Түргэн хоол, урьдчилж төлбөрөө авдаг бизнесүүдэд энэ заавраар борлуулалтаа бичнэ.
3. Захиалга үүсгэх, засах.
Ресторан, караоке зэрэг урьдчилж захиалгаа аваад гарахдаа тооцоогоо хийдэг бизнесүүдэд энэ заавраар захиалгаа бичнэ.
4. Төлбөр тооцоо хийж, баримт хэвлэх
5. Өдрийн хаалт хийх
Dayansoft POS програмд хийгдэх бусад нэмэлт үйлдлүүд:
- - Түгээмэл асуулт, зөвлөмжүүд
- - Буцаалт хийх
- - Хөнгөлөлт оруулах
- - Өөр үнээр борлуулах
- - Харилцагч, ажилтнуудад борлуулалт хийх
- - Барааны үлдэгдэл шалгах
- - Принтер тохиргоо, баримтын тохиргоо. Хэрвээ POS програмаас тохиргоо өөрчлөх эрхгүй бол зөвхөн Dayansoft ERP системээс хэвлэгч, баримт тохиргоо цонхонд тохируулах боломжтой.
- - Ширээ нэмэх, хасах, заалны зохион байгуулалт. Хэрвээ танайх POS програмаас ширээ, заал удирдах эрхгүй бол зөвхөн Dayansoft ERP системээс Өрөө, заал, ширээ бүртгэх зааврын дагуу хялбараар үүсгэх боломжтой.
- - POS програмаас бараа меню удирдах, үнэ засах. Хэрвээ танайх POS програмаас бараа меню удирдах эрхгүй бол зөвхөн Dayansoft ERP системээс бараа меню удирдах, үнэ засах зааврын дагуу хялбараар үүсгэх боломжтой.
- - Барааны зураг оруулах
- - Хэрэглэгчийн дэлгэцийн зураг солих
- - Service charge / Үйлчилгээний хураамж авах
- - Захиалга салгах, нэгтгэх, шилжүүлэх
- - Гишүүнд борлуулалт хийх
- - Бэлгийн карт борлуулах, ашиглах
- - Дотоод хөдөлгөөн хийх
- - Урьдчилсан захиалга, захиалгын tags
- - Тайлан харах, хэвлэх (Dayansoft POS програмаас). Хэрвээ Dayansoft ERP системээс харах бол ЭНД дарж зааварчилгаа харна уу.
Dayansoft POS програмаас хийх боломжгүй, зөвхөн Dayansoft ERP системээс тохируулах боломжтой тохиргоонууд:
- - Гишүүнчлэлийн карт бүртгэх
- - Салбарын бараа данс, үнэ тохируулах
- - Бэлэн бус төлбөрийн сонголт бүртгэх
- - Нэвтрэх касс ажилтны эрх тохируулах. Нэвтрэх нууц үгээ мартсан, ажилтан солигдсон үед энэ зааврын дагуу тохируулна. Мөн тухайн кассын ажилтан ямар эрхтэй, ямар үйлдлүүд хийхийг тохируулна.
- - Үйлчилгээ үзүүлэх ажилтнууд тохируулах
- - Dayansoft POS програмтай холбоотой бусад нэмэлт тохиргоонууд хийх