Бараа тооллого


Шинэчилсэн:2024/10/16 Унших:13 мин 30 сек

Тооллого хийхээс өмнө

Танай бизнест бараа материалын үлдэгдэл чухал байр суурь эзэлдэг, ялангуяа бараа материал худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага бол тооллого хийх процессыг компанидаа цэгцтэй зөв хэрэгжүүлэх нь бизнесээ хянах цорын ганц гэж хэлж болохуйц найдвартай арга зам юм. Хэрвээ танай байгууллагад тооллого хийх процесс тогтоогүй тохиолдолд танай ажилтнууд бүгд хариуцлагатай, үнэнч шударга, нямбай биш л бол барааны бодит үлдэгдлээ програмд хөтлөж, дараагийн худалдан авалтын захиалгаа төлөвлөх, бараа материалын орлого, зарлага, ашиг алдагдлаа үнэн зөв тооцох талаар бодоод ч хэрэггүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.

Тооллого хийхээс өмнө анхаарах зүйлс:

Бараа тоолох аргууд:

Тооллого хийх алхмууд:

  1. Тооллого эхлэхээс өмнө тухайн тооллогын хамарч буй хугацааны бүх баримт гүйлгээг шивсэн байх
  2. Тооллого шинээр үүсгэх
  3. Тооллогын хуудас хэвлэх
  4. Бараа тоолох
  5. Тооллогын бүртгэлийг хаах

Зөвлөмж:

Нэмж хэлэхэд бараа материал дутна уу л гэхээс илүү гарах нь ховор тохиолддог. Бараа байх ёстой тооноос илүү тоологдоно гэдэг нь өмнөх бүртгэлүүд буруу, барааг хооронд нь андуурч сольж гүйлгээ хийснээс дийлэнхдээ тохиолддог. Нэгэнт илүүдсэн тохиолдолд орлогодож авах шаардлага үүсдэг бөгөөд ямар үнэ, өртгөөр ордогодох вэ гэсэн асуулт урган гарч ирдэг. Энэ асуултанд нягтлангууд, аудит, мэргэжлийн хүмүүс янз бүрийн хариулт өгдөг. Жишээ нь, өртгөөр нь, сүүлд авсан үнээр нь, 0 үнээр гэх мэт. Тухайн орлогод авсан өртөг нь цаашдын барааны өртөг, ашигт нөлөөлдөг тул ямар өртгөөр орлого авахыг мөн л дотоод процессын дагуу шийдэх хэрэгтэй.

Бараа тооллого хийх

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Тооллого

Видео зааврын текст мэдээлэл:

*     Бараа материалын тооллого хийхдээ Бараа материал - Тооллого цонх руу орно. Шинэ товч дээр дарж шинээр тооллого үүсгэнэ. Эхлэх огноо дээр тооллогын эхлэх хугацааг оруулна. Эхлэх хугацаа нь тухайн бараа материалын дансны өмнө хийсэн тооллогын огнооны маргааш өдрөөр байх нь ёстой. Хэрэв танайх програм шинээр аваад эхний үлдэгдлээ 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр оруулсан бөгөөд анх удаа тооллого хийж байгаа бол эхлэх огноог 2023 оны 1-р сарын 1-нээр оруулж өгнө. Дуусах огноо дээр яг хэзээ тооллого хийсэн огноог оруулна. Хэрвээ өглөө эрт тоолоод тухайн өдрөө орлого, зарлага борлуулалт бүртгэх бол дуусах буюу тооллого хийж буй хугацааг өчигдрөөр оруулж өгнө. 
*     Бараа данс дээр ямар дансны барааг тоолохоо сонгож өгнө. Үнийн жагсаалт дээр тухайн тооллогын дүн, зөрүүг яг ямар үнээр харахаа сонгож өгсний дараа Харах товч дарна. Тухайн бараа материалын данс дээр бүртгэлтэй барааг дуудаж харуулах ба Хадгалах товч дарна. Тоолсон багананд тоолсон тоог оруулаад ойр ойрхон хадгалах дарж хадгалаарай. 
*     Тооллогыг гараар шивэх, эксээл файлаас импортлох, баркод уншуулж тоог оруулах мөн Dayansoft Mobile тооллогын аппликэйшн ашиглан хялбарлах боломжууд байдаг.

Энэ цонхонд бараа материалын тооллого хийсэн бүртгэлийн жагсаалтыг хугацаа болон бараа материалын дансаар шүүж харуулна.

Тооллогын бүртгэл засахдаа тухайн засах мөр дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дээр дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.

Тооллогын бүртгэлийг бүгдийг нь устгах бол Үйлдэл -> Устгах товч дарна.

Тооллого үүсгэж хадгалсны дараа тооллогын хуудсыг Үйлдэл -> Хэвлэх товчоор хэвлэн авах боломжтой.

Тооллогын жагсаалтанд Төлөв багана харагдах ба дараах тохиолдлуудад Зөрчилтэй төлөвт шилжиж, улаан өнгөөр ялгаран харагдах ба барааны үлдэгдэлд тухайн тооллого нөлөөлөхгүй буюу тоолсон тоо нь дараагийн тооллогын эхний үлдэгдэл, барааны бодит үлдэгдлээс зөрүүтэй байхыг анхаарна уу! Тухайн тооллогын бүртгэл рүү дарж ороход зөрчилтэй бараанууд улаан өнгөөр ялгаран харагдана.

Шинэ тооллого үүсгэхдээ Шинэ товч дээр дарна.

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Тооллого -> Шинэ

Энэ цонхонд бараа материалын тооллого хийж бүртгэнэ. Тооллого үүсгэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Үйлдэл -> Хэвлэх товч дарж тооллогын хуудсыг хэвлэх боломжтой.

Толгой мэдээлэл

Борлуулдаг бараа материалын хувьд борлуулдаг үнээр, ТЭМ, хангамжийн материал зэргийг сүүлд авсан үнэ сонгох нь оновчтой. Гэхдээ ямар үнээр сонгож тооллогонд тусгахыг та өөрөө шийднэ.

Дээрх мэдээллийг оруулаад “Харах” товч дарна. Тухайн дансанд хийсэн орлого, зарлагын гүйлгээ болон эхний үлдэгдлийн бүртгэлээс бараа тус бүрийн тухайн тооллогын эхлэх, дуусах хугацаанд харгалзах

Зөвлөмж:

Тоолох (тоолсон) барааны жагсаалтанд дараах олон мэдээллүүд харагдах боловч зөвхөн Тоолсон тоо, Бүтэн тоолсон, Задгай тоолсон гэсэн 3 багананд л гараас утга бөглөх боломжтой. Бүтэн, задгай салгаж тоолох бол “Бүтэн задгайг харуулна” чеклэнэ.

Тооллого хийсэн аргаас хамаарч Тоолсон багананд барааны тоолсон тоог гараар (мобайлаас татаж) оруулаад Хадгалах товч дарна. Тооллогыг заавал бүгдийг нь оруулаад хадгалахгүй, дор дор нь хадгалаад явахыг зөвлөж байна. Хадгалаагүй үед гэнэт компьютер унтрах зэрэгт хадгалаагүй бүх тооллого устахыг анхааруулж байна.

Нэмэлт боломжууд:

Бараа материалын тооллогын бүртгэлд үндэслэн дутсан барааны тоогоор баримт нөхөн үүсгэх бизнес хэрэглээ байдаг. Одоогоор дутсан бараагаар Дотоод хөдөлгөөний баримт, Борлуулалтын баримт үүсгэх боломжтой бөгөөд тооллогын бүртгэлээс Үйлдэл товч дараад:

Тооллого хаах

Видео зааврын текст мэдээлэл:

* Тооллогыг гараар шивэх, эксээл файлаас импортлох, баркод уншуулж тоог оруулах мөн Даянсофт мобайл тооллогын аппликэйшн ашиглан хялбарлах боломжууд байдаг. 
* Тооллого хийсний дараагаар тухайн тооллогыг хаах буюу тооллогын илүүдэл болон дутагдлаар орлого зарлагын гүйлгээ бүртгэл хийнэ. Үйлдэл илүүгээр орлого үүсгэх товч дарна. Барааны дотоод орлого цонхруу тухайн тооллогын илүүдсэн барааг дуудаж орлогын баримт үүсгэж хадгална. Тооллогоор илүүдсэн барааг ямар үнээр орлогод авахыг байгууллагын дотоод журам, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгасны дагуу нягтлан бодогч та өөрөө оруулаад Журнал холбож баримтаа хадгална. Хэрвээ тэг үнээр орлого бүртгэх бол журнал үүсэхгүй бөгөөд журнал холбохгүйгээр хадгална. Тайлант үеийн хаалт хийх үед тэг дүнтэй баримтын журнал холбогдоогүй алдааг системээс харуулах ба тухайн алдаатай тайлант үеэ хаах боломжтой. 
* Дахин тооллогын бүртгэл рүү орж Үйлдэл дутуугаар зарлага үүсгэх товч дарна. Мөн адил Барааны дотоод зарлага цонхруу тухайн тооллогод дутсан бараа материалыг автомат бөглөх ба баримтаа шалгаад журнал холбох дараад баримтаа хадгална. Зарлагын баримтын харьцсан данс дээр ямар данс байхыг нягтлан бодогч та өөрөө сонгоно. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг, түр дансаар дамжуулж ажилтанд тооцоо үүсгэх, зардлын данс руу бичих гэх мэт тухайн дутагдлыг хэн хариуцах, аль зардал, өртөг шингэхийг зөв сонгож өгөөрэй. 
* Ингэснээр тухайн бараа материалын дансны үлдэгдэл тооллого хийсэн үлдэгдэлтэй болно. Тооллогын жагсаалт руу ороход тухайн тооллого зөрчилгүй төлөвт шилжсэн байх ёстой. Хэрвээ зөрчилгүй төлөвт шилжээгүй бол та дээрх үйлдлийг буруу, дутуу хийсэн гэсэн үг бөгөөд дахин эхнээс нь хийж шалгаарай. 
* Нэгэнт зөрчилгүй болсон тооллого ямар тохиолдолд дахин Зөрчилтэй төлөвтэй болох вэ гэвэл тухайн хаасан тооллогын хугацаагаар тухайн дансанд бараа материалын гүйлгээ хийгдсэн, баримт устгасан, засварласан байна гэсэн үг. Хэрвээ тухайн засвар оруулсан гүйлгээ нь зөв бол Тооллогын бүртгэл ороод Харах товч дарна. Ингэснээр тооллого хааснаас хойш хийгдсэн гүйлгээнүүд тооллогын бүртгэлд шинэчлэгдэж, зөрүү дүнд нөлөөлөх ба Хадгалах товч дарна. Үүний дараа илүү дутуугаар хийсэн орлого зарлагыг өмнө хийсэн зааврын дагуу дахин дарж баримтыг шинэчлэн хадгална. Тооллого зөрчилгүй төлөвт шилжсэн бол дараагийн тооллогоо бүртгэнэ. 

Барааны тооллогыг бүгдийг нь оруулж хадгалсны дараа тухайн тооллогоор илүүдэл, дутагдал огт үүсээгүй бол тооллогын жагсаалт руу орж харахад тооллого “Зөрчилгүй” төлөвтэй болж хаагдсан харагдана. Хэрвээ илүүдэл, дутагдал зөрүү үүссэн бол дараах арга хэмжээнүүдийг авна.

Дээрх үйлдлүүдийг зөв хийсэн тохиолдолд тооллогын жагсаалт руу орж харахад тооллого “Зөрчилгүй” төлөвтэй болж хаагдсан харагдана. Нэгэнт зөрчилгүй болсон тооллого ямар тохиолдолд дахин Зөрчилтэй төлөвтэй болох вэ гэвэл тухайн тооллогын хугацаагаар тухайн дансанд бараа материалын үлдэгдэлд дор хаяж нэг өөрчлөлт ороход л Зөрчилтэй төлөвт шилжинэ. Энэ тохиолдолд тухайн оруулсан өөрчлөлт нь зөв бол тооллогын бүртгэлийг шинэчлэх шаардлага үүсэх ба тухайн тооллогын бүртгэл рүү ороод:

RefreshItemCounting Ингэсний дараа тооллогын жагсаалт руу ороод Харах товч дарахад тухайн хаасан тооллого Зөрчилгүй төлөвт дахин шилжиж, тоолсон тоо нь дараагийн тооллогын эхний үлдэгдэл болно. Хэрэв Дотоод орлого, Дотоод зарлагын цонх хоосон хирнээ Засах төлөвтэй бол тухайн баримтыг Үйлдэл -> Устгах дарж устгана. Дараах зурагт үзүүлсэн байдлаар: 14 Учир нь анх тоолох үед илүү, дутуу зөрүү үүсч орлого, зарлагын баримт үүсгэсний дараа тоолсон тоонд өөрчлөлт оруулж зөрүүгүй болгосон тохиолдолд үүснэ.