Дотоод зарлага


Шинэчилсэн:2024/10/16 Унших:15 мин 17 сек

Танай байгууллагын үйл ажиллагааны онцлог, үйлдвэрлэл, үйлчилгээний бүртгэл хөтөлдөг эсэх, орц норм, технологийн картаар зарлага гаргах эсэх, ямар төрлийн дотоод зарлага бүртгэж байгаа зэргээс шалтгаалж,

Хэдийгээр системд бүх боломж байгаа ч гэсэн ямар төрлийн зарлагыг ямар аргаар хийх вэ гэдгийг байгууллага дотроо сайтар ярилцан тогтож, дотоод процесс, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, үйлдвэрлэлийн шат дамжлага зэрэгт уялдуулж зөв бүртгэх шаардлагатайг анхаарна уу. Ямар нэг тогтсон дүрэм, журам байхгүй тохиолдолд ажилтан солигдох, эсвэл мартаж санах зэргээс шалтгаалж нэг сард нэг янзаар, дараа сард өөр янзаар бүртгэж эцэс сүүлдээ хөл, толгой нь мэдэгдэхгүй баахан зарлага үүсгэж алдаа гаргадаг.

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод зарлага -> Баримтаар, Бараагаар, Нэгтгэл Энэ цонхонд барааны дотоод зарлагын баримтыг

Жагсаалтаас баримтын бүртгэлийг засах, excel файл руу экспортлох боломжтой. Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна. Жагсаалтаас нэг, нэгээр эсвэл олноор сонгож Үйлдэл -> Хэвлэх товчоор хэвлэх боломжтой. Үйлдэл -> Хэвлэх товч дарахаас өмнө Үйлдэл товчноос “Өртгөөр хэвлэх”-г чеклэснээр үнээр биш, өртгөөр хэвлэнэ.

Нэгтгэл тайлангаас дурын үзүүлэлтийг мөр, багана, нүдэнд байршуулж динамик тайлан харах боломжтой.

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод зарлага -> Шинэ

Энэ цонхонд барааны дотоод зарлагын баримт бүртгэнэ. Дотоод зарлагын цонхоор:

Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой. Байнга давтагддаг зарлагыг Үйлдэл -> Хувилах товчоор хувилах боломжтой.

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод зарлага -> Мета

Энэ цонхонд Дотоод зарлагын бүртгэлтэй холбоотой нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэнэ. Нэмэлт мэдээлэл бүртгэхийн тулд Үндсэн тохиргоо -> Мета цонхонд урьдчилан бүртгэл хийх мэдээллийг бүртгэж тохируулсан байх шаардлагатай.

Бараа материал -> Дотоод зарлага цонхноос Үйлдэл товч дарж

Борлуулалтаас стандарт орцоор ТЭМ зарлагадах

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод зарлага -> Шинэ -> Үйлдэл -> Борлуулалтаас стандарт орцоор татах

Dayansoft ERP системд бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохируулсан орц норм, технологийн картаар түүхий эд материалын зарлагыг хэрэглэгч үйлдэл хийгээгүй байх үед өөрөө “АВТОМАТААР ОГТ ХИЙДЭГГҮЙ!”. Бүтээгдэхүүн, үйлчилгээний бизнес эрхэлж буй, ялангуяа ресторан, хоолны газар, кофешоп зэрэг үйлчилгээний салбарын эзэд, нягтлан бодогчид бүгд л “ЯАГААД АВТОМАТ ХИЙГДДЭГГҮЙ ЮМ. АВТОМАТААР ХИЙГДДЭГ БАЙХ ЁСТОЙ!” гэдэг.

Түүхий эд материалын зарлагыг автоматаар хийхгүй байх маш олон үндэслэл, шалтгаан байна. Заримаас нь дурдвал:

Хэдийгээр түүхий эд материалын зарлагыг програм автоматаар хийхгүй боловч хэрэглэгч хүссэн үедээ, дурын хугацаагаар хэдхэн товч дараад л зарлагаа хийж, үлдэгдлээ шахах боломжтой. 1 минутын дотор л хийх боломжтой бөгөөд автоматаар хийснээс илүү хэрэглэгч өөрөө нүдээрээ хянаад, өөрийн гараар баталгаажуулж хийнэ гэсэн үг. Ер нь хүний нүдэнд харагдахгүй үйлдэл хийлгүй, өөрт нь

Борлуулалтын бүртгэлд үндэслэж технологийн картын орц нормын задаргаа хийхдээ Бараа материал -> Дотоод зарлага -> Шинэ -> Борлуулалтаас стандарт орцоор татах товч дарна. Дараах цонх нээгдэх ба эхний баганад борлуулалтын баримтууд сонгоно. SalesList2

Борлуулалтын цонхоор хийсэн борлуулалтын баримтаа үнэгүй буюу 0 үнэтэй, хөнгөлснөөр ялгах, захирал удирдлагын дотоод хэрэгцээний зардал, хүлээн авалтын зардал, ажилтнуудын хоолны хөнгөлөлт зэргээр ялгаж тухайн түүхий эд материалын зарлагыг аль данс руу бичих вэ гэдэг асуудал гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, бүх түүхий эд материалын зарлагыг үндсэн борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансанд хийхгүй, өөр данс руу ялгаж бичих хэрэгцээ шаардлага, бизнес хэрэглээ үүсдэг. Энэ тохиолдолд дараах ангиллаар ялгаж, аль данс руу бичихийг тохируулаад зарлагаа хийх боломжтой.

Эдгээрийг сонгоод “Сонгох” товч дарахад борлуулалтын баримтанд үндэслэж, орц нормоорх зарлагыг тооцож, Дотоод зарлага цонхонд бөглөж харуулна. Нягтлан бодогч та өөрөө зарлагын баримтаа нягтлаад, засах, солих (дууссан түүхий эдийг өөр түүхий эдээр орлуулсан) үйлдлээ хийгээд Журнал хэсэгт Бичих дарж журналаа үүсгээд зарлагын баримтаа хадгална. Дотоод зарлагын цонх болон журнал хэсэгт өртөг нь өртөг бодуулсны дараа харагдахыг анхаарна уу.

Автоматаар хийдэггүй гээд байгаа үйлдлийг хийхэд ердөө л дээрх үйлдлийг хийхэд гараар хялбархан хийчихнэ. Ердөө л 1 минутанд хангалттай хийчих үйлдэл. Дээр нь илүү хяналттай, найдвартай.

За дээрх заавраар борлуулалсан бараа үйлчилгээний хувьд тохируулсан орц нормоор орц, түүхий эд материалын зарлагаа гаргах үед буруу татаад байна, зөрүүтэй татаад байна гэсэн дуудлага их ирдэг. Энэ тохиолдолд та дараах зааврын дагуу шалгаарай.

Тайлан -> Үйлдвэрлэл -> Материалын зарлагын хяналт тайланг зарлагын хугацаагаар зөв шүүж Зарлага сонголтонд Борлуулалт сонгоод Харах дарна.

CheckItemBomSales

Гарч ирсэн тайлан дараах байдалтай харагдах ба борлуулалтын баримтаас тохируулсан орц нормоор тооцож зарлагадах тоо хэмжээг Стандарт орц багананд харуулна. Бодит зарлага-г хийсэн цонх тус бүрээр ялгаж харуулна.

ItemBomReport1

Шалгах бараа кодын Стандарт орц баганын цэнхэр тоо дээр дарж тухайн түүхий эд материал, бараа ямар ямар бүтээгдэхүүн, үйлчилгээнд ямар орц хэмжээгээр нийт хэдэн ширхэг борлуулагдаж нийт зарлага тооцоологдсоныг хянах боломжтой байдаг.

ItemBomReport2

Үйлдвэрлэлээс орлогоос стандарт орцоор ТЭМ зарлагадах

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод зарлага -> Шинэ -> Үйлдэл -> Үйлдвэрлэлээс орлогоос стандарт орцоор татах

Dayansoft ERP системд бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохируулсан орц норм, технологийн картаар түүхий эд материалын зарлагыг хэрэглэгч үйлдэл хийгээгүй байх үед өөрөө “АВТОМАТААР ОГТ ХИЙДЭГГҮЙ!”.

Хэрвээ танай байгууллага үйлдвэрлэлийн бүртгэлээ хөтлөхдөө үйлдвэрлэлд түүхий эд материалаа өгөхдөө бус, үйлдвэрлэж бэлэн болсон бүтээгдэхүүний тоо хэмжээндээ тааруулж түүхий эдийн зарлагаа хийх бизнес хэрэгцээ шаардлага байдаг бол дараах зааврын дагуу дотоод зарлагаа хийнэ үү.

Бараа материал -> Дотоод зарлага -> Шинэ -> Үйлдвэрлээс орлогоос стандарт орцоор татах товч дарна. Дараах цонх нээгдэх ба эхний баганад үйлдвэрлэлээс орлогын баримтууд сонгоно.

Хамгийн хялбараар зөвхөн хугацаагаа оруулаад сонгож болно.

Эдгээрийг сонгоод “Сонгох” товч дарахад үйлдвэрлэлээс орлогын баримтанд үндэслэж, орц нормоорх зарлагыг тооцож, Дотоод зарлага цонхонд бөглөж харуулна. Нягтлан бодогч та өөрөө зарлагын баримтаа нягтлаад, засах, солих (дууссан түүхий эдийг өөр түүхий эдээр орлуулсан) үйлдлээ хийгээд зарлагын баримтаа хадгална.

Автоматаар хийдэггүй гээд байгаа үйлдлийг хийхэд ердөө л дээрх үйлдлийг хийхэд гараар хялбархаан хийчихнэ. Ердөө л 1 мин-д хангалттай хийчих үйлдэл. Дээр нь илүү хяналттай, найдвартай.

Барааны үлдэгдлээр дотоод зарлага

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод зарлага -> Шинэ -> Үйлдэл -> Барааны үлдэгдлээс татах

Хэрвээ тухайн нэг хугацаагаарх бараа материалын данс дахь бүх бараа материалын үлдэгдлийг бүгдийг нь дотоод зарлага цонхоор зарлагадах, өөрөөр хэлбэл, 0 үлдэгдэлтэй болгох бизнес хэрэгцээ шаардлага гарсан бол дараах зааврын дагуу дотоод зарлагаа хийнэ үү.

Бараа материал -> Дотоод зарлага -> Шинэ -> Барааны үлдэгдлээс татах товч дарна. Гэхдээ энэ цонх руу орохоос өмнө Дотоод зарлагын цонхонд зарлага хийх огноогоо урьдчилан сонгох ёстойг анхаарна уу. Сонгосон огноогоорх үлдэгдлийг систем тооцож харуулна.

Барааны үлдэгдлийг огноогоор шүүж харахдаа

Зарлагадах бараануудаа жагсаалтаас сонгоод “Сонгох” товч дарна. “Сонгох” товч дарахад тухайн огноогоорх сонгосон бараануудыг, үлдэгдэл тоо хэмжээгээр Дотоод зарлага цонхонд бөглөж харуулна. Нягтлан бодогч та өөрөө зарлагын баримтаа нягтлаад, засах, солих үйлдлээ хийгээд зарлагын баримтаа хадгална.

Дотоод зарлагаар тооцоо үүсгэх (ажилтанд, харилцагчид)

Дотоод зарлага цонхоор бүртгэл хөтлөөд харьцсан дансан дээр авлага, өглөг үүсгэсэн бичилт хийх гэхээр харьцсан дансан дээр авлага, өглөгийн данс байхгүй байна гэсэн асуулт их ирдэг. Дотоод зарлагаар тооцооны данстай харьцсан бичилт хийж болохгүй. Учир нь дотоод зарлага дээр програмаас өртөг бодогдоно. Тиймээс түр дансаар дамжуулан, давхар журнал бичилтээр бичнэ. Түр данс нь ямар данс байхыг нягтлан бодогч та өөрөө шийднэ. Гэхдээ ихэнх байгууллагууд “Бусад зардал” гэсэн дансаар дамжуулдаг. Дотоод зарлагын цонхонд харьцсан дансанд шууд тооцооны данс сонгож болдог програмуудын хувьд цаанаа тухайн түр дансыг хэрэглэгчид харуулалгүйгээр тохируулсан байдаг бөгөөд ялгаагүй л өртгийн зөрүү тухайн түр дансанд үүсч, хаалтын бичилтээр хаагдаж байдаг юм.

Жишээ нь: Болор ХХК-д өглөгтэй байсан ба бараа материалаар өглөгөө хаасан. Энэ тохиолдолд Бараа данс: Хангамжийн материал, Харьцсан данс нь: Бусад зардал сонгоод бараа, тоо ширхэг, үнийн дүнг оруулаад журнал холбох дарна.

Журнал холбох дарахад:

Хангамжийн материал Кт, Бусад зардал Дт-ийн дүн 0 журнал бичилт үүснэ. Энэ дүн өртөг бодсоны дараа автоматаар бодогдож тавигдана.

“Нэмэх” товч дараад 2-р багц гүйлгээнд:

Бусад зардал Кт, Дансны өглөг Дт үнийн дүн оруулаад хадгална. Тухайн бараагаар хэдэн төгрөгний өглөг хааж байгааг гараас дүнгээ оруулна.

Бараа материал хагалсан, дутаасан ажилтанд тооцоо үүсгэх тохиолдол мөн дээрх кейстэй яг ижил. Ялгаа нь гэвэл Дансны өглөг дансны оронд Ажиллагсдаа авах авлага, Харилцагч дээр тухайн ажилтанг сонгож өгнө. 13 Анхаарах зүйл: Гараас оруулсан дүн, програмаас тооцсон өртгийн дүн 2-н хооронд зөрүү үүсэх боломжтой бөгөөд үүссэн зөрүү нь дамжуулсан түр данс дээр үлдэж, тайлант үе хаах үед орлого, зардлын аль нэгээр хаалт хийгдэнэ.

Бараа материалыг хөрөнгө рүү шилжүүлэх

Бараа материалыг үндсэн хөрөнгө болгох, эсрэгээр үндсэн хөрөнгөө бараа материал болгож борлуулах бизнес хэрэгцээ гардаг. Энэ тохиолдолд дараах байдлаар бүртгэлээ хөтөлнө.

  1. Бараа материал -> Дотоод зарлага цонхонд шилжүүлэх бараа материалаар зарлагын бүртгэл хийнэ.
    • Дотоод зарлагаар тооцооны данстай харьцсан бичилт хийж болохгүй. Учир нь дотоод зарлага дээр програмаас өртөг бодогдоно. Тиймээс түр данс сонгож журнал бичнэ. Түр данс нь ямар данс байхыг нягтлан бодогч та өөрөө шийднэ. Гэхдээ ихэнх байгууллагууд “Бусад зардал” гэсэн дансаар дамжуулдаг. Дотоод зарлагын цонхонд харьцсан дансанд шууд тооцооны данс сонгож болдог програмуудын хувьд цаанаа тухайн түр дансыг хэрэглэгчид харуулалгүйгээр тохируулсан байдаг бөгөөд ялгаагүй л өртгийн зөрүү тухайн түр дансанд үүсч, хаалтын бичилтээр хаагдаж байдаг юм.
  2. Бараа материал -> Өртөг бодох цонхонд өртөг бодуулна. Зардлагадсан бараа материалын өртгийг зөв тооцсон байх шаардлагатай.
  3. Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн код цонхонд хөрөнгийн код үүсгэж бүртгэнэ.
  4. Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн орлого цонхонд хөрөнгийн орлого бүртгэнэ. Хөрөнгийг НӨАТ-гүй дүнгээр орлогод бүртгэнэ. Ямар дүнгээр бүртгэхийг нягтлан бодогч та шийдэх ба 2-р алхамд бодуулсан бараа материалын өртөг болон орлогод авсан дүн зөрүүтэй тохиолдолд журнал бичсэн түр дансанд үлдэж, хаалтын бичилтээр хаагдана.

Эсрэгээр хөрөнгөө бараа материал руу шилжүүлэх тохиолдолд:

  1. Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн элэгдэл цонхоор шилжүүлэх хөрөнгөө сонгож элэгдэл тооцно.
  2. Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө зарлага цонхоор шилжүүлэх хөрөнгөө зарлага бүртгэнэ. Түр данс руу бичилт хийнэ. Түр данс нь ямар данс байхыг нягтлан бодогч та өөрөө шийднэ. Ихэнх байгууллагууд “Бусад зардал” гэсэн дансаар дамжуулдаг.
  3. Бараа материал -> Бараа код цонхонд шинээр барааны код үүсгэж бүртгэнэ.
  4. Бараа материал -> Дотоод орлого цонхоор бараа материалаа орлогод бүртгэх ба 2-р алхамд бүртгэсэн түр данснаас орлого авна. Дүн зөрүүтэй тохиолдолд журнал бичсэн түр дансанд үлдэж, хаалтын бичилтээр хаагдана.

Бараа код нэгтгэх, хөрвүүлэх

Бараа материалын кодыг давхардуулж бүртгэснээс тухайн 2 кодыг нэгтгэх эсвэл нэг барааг нөгөө рүү хөрвүүлэх (хайрцаг савлагаатай бүтээгдэхүүнийг задлаж ширхгийн код руу хөрвүүлэх) бизнес хэрэгцээ гардаг. Энэ тохиолдолд дараах байдлаар бүртгэлээ хөтөлнө.

Бараа код нэгтгэх

  1. Бараа материал -> Дотоод зарлага цонхонд тухайн нэгтгэх барааг үлдэгдлээр нь зарлагын бүртгэл хийнэ.
    • Дотоод зарлагаар тооцооны данстай харьцсан бичилт хийж болохгүй. Учир нь дотоод зарлага дээр програмаас өртөг бодогдоно. Тиймээс түр данс сонгож журнал бичнэ. Түр данс нь ямар данс байхыг нягтлан бодогч та өөрөө шийднэ. Гэхдээ ихэнх байгууллагууд “Бараа хөрвүүлэг” гэсэн туслахгүй бараа материалын данс шинээр үүсгэж, тус дансаар дамжуулдаг. Дотоод зарлагын цонхонд харьцсан дансанд шууд тооцооны данс сонгож болдог програмуудын хувьд цаанаа тухайн түр дансыг хэрэглэгчид харуулалгүйгээр тохируулсан байдаг бөгөөд ялгаагүй л өртгийн зөрүү тухайн түр дансанд үүсч, хаалтын бичилтээр хаагдаж байдаг юм.
  2. Бараа материал -> Өртөг бодох цонхонд өртөг бодуулна. Зардлагадсан бараа материалын өртгийг зөв тооцсон байх шаардлагатай.
  3. Зарлага бүртгэсэн бараа материалыг Бараа материал -> Бараа код цонхонд Идэвхтэй чекийг авч хадгална. Ингэснээс цаашид бүртгэлийн цонхнуудад тус код сонголтонд харагдахгүй.
  4. Бараа материал -> Дотоод орлого цонхоор нэгтгэх бараа материалаа орлогод бүртгэх ба 2-р алхамд бүртгэсэн түр данснаас орлого авна. Дүн зөрүүтэй тохиолдолд журнал бичсэн түр дансанд үлдэж, хаалтын бичилтээр хаагдана.

Бараа код хөрвүүлэх

Зарчмын хувьд бараа код нэгтгэхтэй ижил. Ялгаатай зүйл нь,

Орцоор зарлага дахь оронгийн нарийвчлал

Dayansoft ERP системд тоо хэмжээ талбарын бутархай оронгийн нарийвчлал нь 6 орон байдаг. Өөрөөр хэлбэл, 45.546879 гэх мэт цэгээс хойш 6 оронгоор тасалбар болгодог. Борлуулсан, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд үндэслэн тохируулсан орц нормоор зарлага үүсгэх үед тоо хэмжээ нь 6 оронгоос илүү оронгоор нарийвчлан тооцох шаардлага гардаг. Мөн тухайн дансанд байгаа барааг үлдэгдлээр нь зарлагадах үед үлдэгдэл тоог шууд гараас оруулж болно. Энэ тохиолдолд хэдийгээр бүхэл орон болон бутархай 6 орон ижил харагдаж байгаа боловч 7 дахь оронгоос хойш ялгаатай тоо байгаа тохиолдолд нүдээр харагдаж байгаа тоо хэмжээ ижил боловч зарлага хийх үед хасах үлдэгдэл үүсч байгаа талаар анхааруулга гардаг.

Энэ тохиолдолд тухайн мөр дээр хулганы баруун товч дараад Үйлдэл -> “Тоо хэмжээ = Үлдэгдэл” товч дараад дотоод зарлагаа хадгална.

Энэ функц Дотоод хөдөлгөөний цонхонд мөн адил байгаа.