Бараа кодын мэдээлэл


Шинэчилсэн:2024/10/16 Унших:11 мин 31 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код -> Шинэ

AddItemERP Барааны кодын ерөнхий мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Чеклэх сонголтуудын тайлбар:

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код –> Тохиргоо

Барааны кодтой холбоотой дэлгэрэнгүй, specification мэдээллийг энэ цонхонд тохируулна.

Түгээмэл асуудаг асуултууд:

  1. Барааны кодыг гараас оруулж болох уу? /Болно./

  2. Бүлгээрээ ялгаж кодлож болох уу? Жишээ нь 10, 20, 30-аар эхлээд. /Болно. Тухайн бүлгийн хамгийн эхний кодыг гараас оруулж хадгалаад, дараа дараагийн кодыг үүсгэхдээ Код талбараас “Бүлгийн сүүлийн код +1 кодлох” товч дээр дарж кодлох боломжтой./ 2

    Гэхдээ бүлгээр нь кодлох зайлшгүй хэрэгцээ шаардлага байна уу, дараа нь бүртгэл хөтлөх үед кодоор барааг хайж олох уу? Нэрээр хайж олох уу, бүлгээр ялгаж кодолсноор дараа нь ямар хэрэглээтэй гэдгийг сайн бодолцож үзэх хэрэгтэй юм.

  3. Барааны кодонд үсэг, тэмдэгт оруулж кодолж болох уу? Жишээ нь, DSFS486ER /Болно. Гэхдээ байнга гараас код оруулах ба тоон төрөл биш учраас автоматаар кодлох боломжгүй./

    Код талбарын ард байрлах Засах товч дээр дарж, бүлгийн сүүлийн код+1 кодлох боломжтой. Мөн код оруулж, Хайх товч дарах эсвэл Enter товч дарж барааны кодоор хайх боломжтой.