Хөрөнгийн элэгдэл
Шинэчилсэн:2024/10/14 Унших:4 мин 27 сек
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн элэгдэл
Энэ цонхонд үндсэн хөрөнгийн элэгдэл тооцсон бүртгэлийг жагсаалтаар харуулна. Элэгдэл тооцохдоо Шинэ (Ctrl+N) товч дарна. Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн элэгдэл -> Шинэ
Энэ цонхонд хөрөнгийн элэгдлийг тайлант хугацаагаар болон борлуулах үед зөвхөн тухайн хөрөнгийн хувьд тооцоолж бүртгэл хийнэ. Хөрөнгийн элэгдэл байгуулж хадгалахад систем автоматаар цаанаа журнал бичилт хийнэ. Үүссэн журналын бичилтийг Ерөнхий дэвтэр -> Гүйлгээний жагсаалт цонхноос харж болно.
Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Хөрөнгө сонгож элэгдүүлэх бол жагсаалтаас элэгдэл тооцох хөрөнгийн Тооцох багана дахь checkbox-ийг сонголтыг болиулж, зөвхөн элэгдүүлэх хөрөнгөө чеклэнэ.
- Цонх руу шинэ горимд орохд бүх хөрөнгийн элэгдэл тооцогдсон байх ба тооцогдоогүй бол дахин тооцоолохдоо Үйлдэл -> Тооцох товч дарна.
Хөрөнгийн элэгдлийг систем автоматаар тооцоолж элэгдлийн дүнг Тооцсон элэгдэл багананд харуулна.
Толгой мэдээлэл
- Огноо – Элэгдэл тооцох огноог оруулна. Шинэ горимд орох үед тухайн сарын сүүлийн өдрийг санал болгох ба тухайн тайлант үеийн сүүлийн өдрөөр элэгдэл тооцдог. Мөн хөрөнгө борлуулах үед тухайн борлуулж буй өдөр хүртэл элэгдлийг тооцох шаардлагатай.
- Дугаар – Баримтын дугаарыг систем автоматаар үүсгэнэ. Гараас утга оруулах, өөрчлөх боломжгүй.
- Утга – Баримтын гүйлгээний утга бичнэ.
Гүйлгээний мэдээлэл
- Тооцох – Элэгдэл тооцох хөрөнгийг сонгоно. Хэрэг жагсаалт дахь бүх хөрөнгөнд элэгдэл тооцсон бол бүгд сонгогдсон байна.
- Хөрөнгө данс – Хөрөнгийн дансны код харуулна.
- Хөрөнгө код – Хөрөнгийн код харуулна.
- Хөрөнгө нэр – Хөрөнгийн нэрийг харуулна.
- Эдийн дугаар – Хөрөнгийн эдийн дугаарыг харуулна.
- Тоо – Тоо ширхэг харуулна.
- Нийт өртөг – Хөрөнгийн нийт өртгийн дүнг харуулна.
- Нийт элэгдэл – Хөрөнгийн нийт элэгдлийн дүнг харуулна.
- Сүүлд элэгдсэн – Хөрөнгийн хамгийн сүүлд элэгдэл тооцсон огноог харуулна.
- Элэгдлийн арга – Хөрөнгийн элэгдлийн аргыг харуулна. Үндсэн хөрөнгийг СТОУС-н шаардлагын дагуу дараах 4 аргаар элэгдүүлэх боломжтой. Хөрөнгийн эхний үлдэгдэл, хөрөнгийн орлого авах үед ямар аргаар элэгдүүлэх вэ гэдгийг сонгодог. Элэгдэл байгуулах үед элэгдүүлэх аргыг солих боломжгүй.
- Шулуун шугам
- Үлдэгдэл давхар бууруулах
- Жилүүдийн нийлбэр
- Бүтээгдэхүүний нэгж
- Элэгдүүлэх (хоног.норм) – Систем сүүлд элэгдэл тооцсон өдрөөс, тухайн элэгдэл тооцож буй өдөр хүртэлх хугацааг санал болгоно. Хэрвээ өөр хугацаагаар элэгдэл тооцох бол хоногийг гараас сольж оруулж болно. Элэгдүүлэх хоног нь буруу, хасах утгатай харагдах нь хөрөнгийн эхний үлдэгдэл, эсвэл орлогын баримт бүртгэхдээ “Элэгдэл тооцох” хугацааг буруу оруулснаас шалтгаалах ба энэ тохиолдолд эхний үлдэгдэл, орлогын баримтаа зассаны дараа элэгдлээ байгуулна уу.
- Элэгдүүлэх (period) – Хөрөнгийг хэд дэх тайлант үед элэгдүүлж байгааг харуулна. Элэгдлийн аргаас хамаарч систем өөрөө тооцоолно.
- Элэгдэл данс – Хуримтлагдсан элэгдлийн дансыг харуулна.
- Зардал данс – Элэгдлийн зардлын дансыг харуулна. Элэгдлийн зардлыг аль дансанд бичихийг солих, өөрчлөх боломжтой. Эхний мөрөнд солиод Доош ижил товчоор бүх мөрөнд өөрчлөх боломжтой.
- Гэрээ – Харилцагчтай байгуулсан гэрээг сонгож оруулна.
- Байршил – Хөрөнгийн байршлыг харуулна.
- Эзэмшигч – Хөрөнгийн эзэмшигчийг харуулна.
- Ашиглах (жил.норм) – Хөрөнгийн ашиглах хугацааг жилээр харуулна. Ашиглах жилтэй холбоотой хуулийн өөрчлөлтөөс шалтгаалж гараас утга өөрчилж болно. Жишээ нь, Барилга 25, компьютер тоног төхөөрөмж 2 жил гэх мэт.
- Ашиглаж эхэлсэн – Хөрөнгө анх ашиглаж эхэлсэн огноог харуулна.
- Үлдэх өртөг – Хөрөнгийн үлдэх өртгийг харуулна.
- Тооцсон элэгдэл (Санхүү) – Хөрөнгөнд элэгдэл тооцох хугацаанд харгалзах тооцсон элэгдлийн дүнг харуулна. Энд тооцсон дүнгээр элэгдлийн журнал бичилт үүснэ.
- Тооцсон элэгдэл (Татвар) – Хөрөнгөнд элэгдэл тооцох хугацаанд харгалзах татварын жилээр тооцсон элэгдлийн дүнг харуулна. Гэхдээ энэ дүнгээр журнал бичилт үүсэхгүй.
Хэрэв хөрөнгийн элэгдэл тооцохгүй байвал тухайн хөрөнгийн орлого болон эхний үлдэгдэл оруулсан баримт дээрх Элэгдэж эхлэх огноо гэсэн баганад байгаа огноог шалгана. Жишээ нь: Баримт дээрх Элэгдэж эхлэх огноо 2022.07.01 байвал энэ хөрөнгийн элэгдэл 2022.07.02-ны өдрөөс тооцогдох юм. Харин 2022.06.30 ба түүнээс өмнөх хугацаагаар элэгдэл тооцоход энэхүү хөрөнгийн элэгдэл тооцогдохгүй гэсэн үг.
Анхаарах зүйл:
-
Хөрөнгийн элэгдлийг тооцохдоо байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу тогтсон хугацаанд, хугацааны дарааллын дагуу зөв элэгдүүлнэ үү. Хэрэглэгчийн түгээмэл гаргадаг алдаа нь эхлээд 12.31-ээр буюу жилийн эцсээр элэгдэл тооцсоны дараа 1, 2, 3-р улирлаар буюу 3.31, 6.30, 9.30-аар элэгдүүлэх буюу элэгдэл тооцох хугацааг алгасч элэгдэл тооцдог. Энэ тохиолдолд элэгдэл давхар тооцогдохыг анхаарна уу.
-
Хөрөнгийн элэгдлийг тооцохдоо байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу тогтсон хугацаанд, хугацааны дарааллын дагуу зөв элэгдүүлнэ үү. Програмын хувьд элэгдэл тооцохгүйгээр тайлант үеэ хаах үед анхааруулга мессэж харуулах ба элэгдэл тооцохгүйгээр хаалтын бичилт хийх боломжтой.
Хөрөнгийн элэгдэлтэй холбоотой хуулийн өөрчлөлтүүд:
- https://www.legalinfo.mn/law/details/14409 буюу 2019 оны 03 сарын 22 өдөр-н АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ хуулиас
4 дүгээр зүйл.Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө эзэмшсэн барилга, байгууламж, газрын тохижилтоос бусад үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тооцож, албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.
5 дугаар зүйл.Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө эзэмшсэн барилга, байгууламж, газрын тохижилтын элэгдэл, хорогдлын шимтгэл байгуулах хугацааг доор дурдсан журмаар тодорхойлно:
5.1. 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу элэгдүүлээгүй үлдсэн жилийн 40 жилд эзлэх хувийг тооцно.
5.2. 25 жилээс энэ хуулийн 5.1-д заасан хувиар элэгдэл, хорогдол байгуулаагүй жилийг тооцно.
5.3. Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг энэ хуулийн 5.2-т заасан элэгдэл, хорогдол байгуулаагүй жилд хуваан 2020 оноос эхлэн татварын жил бүр байгуулах элэгдэл, хорогдлын хэмжээг тооцно.**
Хөрөнгийн элэгдэл тооцохдоо дээрх журмын дагуу Хөрөнгийн элэгдэл цонхонд тухайн ашиглах жил өөрчлөгдсөн хөрөнгүүдийн хувьд “Ашиглах жил” баганаа шинэчилж, гараас оруулаад элэгдлээ тооцно. Жишээ нь, Барилга 25, компьютер тоног төхөөрөмж 2 жил гэх мэт.