Dayansoft DMart суулгах заавар
Шинэчилсэн:2024/10/17 Унших:1 мин 8 сек
Програм суулгах
- Dayansoft DMart татах линк дээр дарна.
- Download фолдероос DayansoftDMartSetup.exe ажиллуулна. (Зарим компьютерт More info -> Run anyway товч дарна.)
- “Dayansoft DMart Програм ажиллахад шаардагдах файлууд дутуу байна. Та [Yes] товч дарж дутуу файлуудыг татна уу!” мессэж гарч ирэх ба Yes товч дарна.
- Нэвтрэх цонх нээгдэх ба HardwareID товч дээрх дугаарыг хуулж аваад ЭНД дарж эсвэл дараах QR кодыг уншуулж лиценз хүсэлт форм илгээнэ.
- Даянсофт ХХК-с лицензийн хүсэлтийг баталгаажуулж, лиценз олгосноор програмд нэвтрэх боломжтой болно. Лиценз олгосон тухай мэдээллийг холбоо барих утас, чатаар өгнө. Баярлалаа.
Програмд нэвтрэх
- Програмд нэвтрэхийн тулд програмын icon дээр дарна.
-
Username – Хэрэглэгчийн нэрээ оруулна.
Password – Нууц үгээ оруулаад Enter > товчийг дарна.
Товчны тайлбар:
- Update program – Програм шинэчлэгдсэн үед шинэчлэлт хийгдсэн тухай анхааруулга өгч, програмын шинэчлэлийг заавал хийнэ. Энэ товчийг зөвхөн програм нийлүүлэгчийн заавраар дарах ба зааварчилгаа өгөөгүй үед програм шинэчлэх нь ямар ч үр дүнгүй, шаардлагагүй үйлдэл юм.
- User manual – Гарын авлага харуулна.
- Anydesk– Програм нийлүүлэгчээс онлайнаар дэмжлэг, зөвлөгөө авах үед энэ товчийг дарж онлайн хандалт хийлгүүлнэ.
- Hardware ID– Тус дугаарыг Даянсофт ХХК-д өгч лиценз авна.
- Exit – Програмаас гарна.
Програмд нэвтрэхгүй байх шалтгаанууд
- Анх програм суулгах үед програм ашиглах лицензийг олгох ба лиценз олгогдоогүй тохиолдолд “User machine is invalid!” алдааны мессэж харуулна.
- Нууц үг буруу оруулсан үед “Invalid username or password!” алдааны мессэж харуулна.
- Интернэт салсан тохиолдолд “Cannot connect to the server” алдааны мессэж харуулна.