Кассын жагсаалт
Шинэчилсэн:2024/10/16 Унших:2 мин 59 сек
Dayansoft ERP системийн цэс: Мөнгөн хөрөнгө -> Кассын жагсаалт
Энэ цонхонд системийн бүх модуль, цонхноос үүссэн кассын баримтуудыг жагсаалтаар харуулна. Жагсаалтын Баримт багананд аль модуль, цонхоор хийгдсэн болохыг харуулах бөгөөд засах үед бүртгэл хийсэн цонхыг дуудна.
Кассын жагсаалт цонхноос дараах үйлдлүүдийг олноор хийх боломжтой.
Кассын баримтыг олноор импортлох
-
Хэрвээ танай кассын ажил гүйлгээний мэдээлэл Excel файл, эсвэл өөр програмд бүртгэгдсэн байгаа тохиолдолд Excel файл руу тодорхой форматын дагуу хөрвүүлээд 1 товч дарж импортлож оруулах боломжтой. Импортлох алхам:
-
Мөнгөн хөрөнгө -> Кассын жагсаалт -> Үйлдэл -> Импортлох темплэйт татах товч дарна. Дараах загвар файл нээгдэх ба Dayansoft ERP\Imports\Dayansoft.Template.CashBank_202205100943231.xls фолдерт хадгалагддаг.
- Татагдсан файлд кассын баримтаа бөглөж бэлдэнэ.
- Мөнгөн хөрөнгө -> Кассын жагсаалт -> Үйлдэл -> Импорт товч дарж бэлдсэн файлаа сонгоод Open товч дарна. Хэрвээ загвар файлаа зөв татаж, утгаа зөв бөглөсөн тохиолдолд баримт олноор импорт хийгдэнэ.
-
Файлаас олноор импортлоход анхаарах зүйл:
- Бэлдсэн excel файлаа хаасны дараа импортлоно уу. Хаагаагүй тохиолдолд “Дугаар” алдааны мессэж харуулдаг.
- Бэлдсэн Excel файлын нэрийг латин үсгээр бичсэн байх шаардлагатай.
- Дугаар багана хоосон байж болно. Автомат дугаарлана.
- Харилцагч нэр талбарт Dayansoft ERP системд бүртгэсэн харилцагчийн код, нэр, ТТД-н аль нэгийг оруулна. Хоосон, эсвэл ялгаатай бичсэн тохиолдолд импортлогдохдоо “Тодорхойгүй” нэртэй импортлогдоно.
- Зарлага баганын утгыг эерэг утгатай оруулна уу. Зарим банкны хуулга зарлагыг хасах утгатай буюу (200), -200 гэх мэт экспортлогддог болохыг анхаарна уу.
- Огноо баганын format төрөл нь “Short Date” байна.
- Орлого, зарлага баганын format төрөл нь “Number” байна.
- Орлого, Зарлага баганын утга Number saved as text буюу Text төрлөөр хадгалагдсан тохиолдолд импортлогддоггүй. Энэ тохиолдолд тухайн баганын утгуудыг сонгоод шар анхааруулгын тэмдэг дээр дарж Convert to number болгож хадгалаад импортлоно.
- Орлого, Зарлага баганын утга тэг үед 0 гэж оруулна. Хасах буюу - форматтай үед импортлогдохгүй.
- Амжилттай импортлогдож орсон бол xls файлын мөрийн тоо,импортлогдож орж ирсэн мөрийн тоотой тэнцэж байгаа эсэхийг шалгана.
-
Баримт олноор нь сонгож журналд холбох
- Ижил данстай харьцах баримтуудыг олноор нь сонгож журналд олноор холбох боломжтой. Жишээ нь, орлогын баримтууд бүгд Дансны өглөг эсвэл Борлуулалтын орлого данс руу, зарлагын баримтууд тус тусын зардлын данс эсвэл Дансны өглөг рүү гэх мэт. Олноор журналд холбохдоо баримтуудаа сонгоод Үйлдэл -> Журнал үүсгэх эсвэл хулганы баруун товч Журнал үүсгэх товч дараа дараах цонхонд Харьцах данс, Мөнгөн гүйлгээ, НӨАТ салах эсэх сонгоод Хадгалах товч дарна. Шаардлагатай тохиолдолд Журнал загвар, Харилцагч, Гэрээ зэрэг бусад мэдээллийг сонгож болно.
Олноор журнал устгах
Хэрвээ журналд холбохдоо буруу холбосон тохиолдолд Үйлдэл -> Журнал устгах эсвэл хулганы баруун товч Журнал устгах товчоор журналаа устгаж цэвэрлээд дахин журналд холбох боломжтой. Энэ үед зөвхөн журнал устах ба кассын баримт хэвээр үлдэнэ.
Баримт олноор хэвлэх
Баримтаа нэг бүрчлэн хэвлэхгүй жагсаалтаас олноор нь сонгоод Үйлдэл -> Хэвлэх товчоор олноор хэвлэх боломжтой.
Баримт олноор устгах
Устгах баримтуудаа жагсаалтаас олноор нь сонгоод Үйлдэл -> Баримт устгах эсвэл хулганы баруун товч дараад Баримт устгах товч дарна. Энэ жагсаалтаас баримт олноор болон нэгээр устгах үед зөвхөн кассын орлого, кассын зарлага цонхоор бүртгэсэн баримтууд устахыг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, худалдан авалт, борлуулалт гэх мэт өөр цонхоор бүртгэсэн баримтууд устахгүй.
Түгээмэл асуудаг асуулт, хариулт:
- Кассаас касс руу, эсвэл кассаас харилцах руу буюу мөнгөн хөрөнгийн данс хоорондын гүйлгээг аль талаас нь хийх вэ?
- Аль ч талаас нь хийж болно. Гэхдээ анхаарах зүйл нь 2 талаас нь бүртгэсэн тохиолдолд тухайн гүйлгээ давхардахыг анхаарна уу. Жишээ нь, Кассаас харилцах руу гүйлгээ бүртгэх үед 2 талаас бүртгэж, журнал холбосон тохиолдолд 2 кассын зарлага, 2 харилцахын орлогын баримт үүснэ. Иймд давхардуулахгүйн тулд аль нэг талаас бүртгэж журналд холбоно.
- Касснаас бараа материал худалдаж авсан. Кассын зарлагаар бүртгэх үү? Худалдан авалт цонхоор бүртгээд журналд холбох уу?
- Аль нь ч болно. Хэрвээ кассын зарлага цонхоор бүртгэх бол тооцооны дансаар дамжуулж, худалдан авалтын журналд тооцоо үүсгэсэн бичилт хийнэ. Байгууллагууд өөрсдийн дотоод журмаараа шийддэг.