Хөрөнгө актлах


Шинэчилсэн:2024/10/14 Унших:1 мин 23 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн актлалт

Энэ цонхонд хөрөнгийн актлалтын баримтыг жагсаалтаар харуулна.Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл/Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн актлалт -> Шинэ

Энэ цонхонд үндсэн хөрөнгийн актлалт буюу хөрөнгө данснаас хассан бүртгэл хийнэ.

Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой.

Толгой мэдээлэл

Дээрх мэдээллийг оруулаад “Нэмэх” товч дарахад дараах цонхыг дуудна. Энэ цонхонд баримтын огноонд хамаарах хөрөнгийн үлдэгдлийг шүүн харуулахыг анхаарна уу. Хөрөнгөө хайж олж сонгоно. Шүүлт хийлгүй шууд “Хайх” товч дарвал бүх үлдэгдэлтэй хөрөнгийг шүүн харуулна. Хэрэглэгч нар хөрөнгийн данс, код, эдийн дугаараа буруу оруулаад тухайн хөрөнгөө хайж олохгүй байх тохиолдол гардаг.

Хөрөнгийн үлдэгдэл цонхноос хөрөнгийн данс, код, эдийн дугаар зэргээр хөрөнгө хайх боломжтой бөгөөд хөрөнгийн мөрийн эхний баганад байрлах checkbox-г сонгоод Сонгох товч дарна. Жагсаалтанд шүүсэн бүх хөрөнгийг сонгохын тулд баганын гарчиг дээрх checkbox-г сонгоно.

Гүйлгээний мэдээлэл