Dayansoft POS түгээмэл асуулт, зөвлөмжүүд


Шинэчилсэн:2025/03/24 Унших:19 мин 26 сек

Мэдээлэл шинэчлэх, илгээх

Мэдээлэл шинэчлэх

Dayansoft ERP системд меню, үнэ, бусад тохиргоотой холбоотой өөрчлөлт оруулсан тохиолдолд Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарж шинэчилнэ. Өдрийн нээлт хийх үед мэдээлэл автомат шинэчлэл хийгдэнэ.

Мэдээлэл илгээх

Хүргэлт хийх

Утсаар захиалга авч, хүргэлт хийх захиалга оруулахдаа Хүргэлт товч дээр дарж утас, хаяг, тайлбар зэрэг мэдээллийг оруулна. Бараагаа Хүргэлт товч дарахаас өмнө нь, эсвэл дараа нь сонгож оруулах боломжтой. DeliveryPOS Өмнө нь тухайн утасны дугаараар захиалга өгч байсан, дахин захиалга ирэх үед хаягийн мэдээллийг програм автоматаар дуудаж харуулах боломжтой ба төлбөрийн баримт дээр захиалга өгсөн утасны дугаар, хаягийн мэдээлэл хэвлэгдэнэ. Мөн нэг утасны дугаар дээр нэгээс олон хаяг оруулсан тохиолдолд хаягийн бүртгэлээс сонгож болно.

Хүргэлт хийлгэж буй харилцагч, хүргэлт хийж буй жолооч, ажилтны мэдээллийг сонгож оруулж болно.

Анхаарах зүйл:

Гарахгүй барааг тэмдэглэх

Түр хугацаанд гарахгүй бараа буюу захиалга, борлуулалт хийхгүй бараануудаа Бараа цэснээс сонгоод Үйлдэл -> Гарахгүй бараа товч дээр дарна. Гарахгүй бараанууд цонхонд улаан өнгөөр Гарахгүй тэмдэглэгээтэй харагдах ба тухайн барааг сонгох үед POS програмд анхааруулга мессэж харагдах болно. Yes товч дарснаар тухайн бараа сонгогдож Гарахгүй тэмдэглэгээ нь арилна.

Авч явах захиалга үүсгэх

Тухайн барааг авч явах бол барааг сонгосны дараа Авч явах товч дээр дарж тэмдэглэнэ. Авч явах тэмдэглэгээ баримтанд BOX гэж хэвлэгдэнэ. Мөн хүргэлт хийхээр тэмдэглэсэн үед шууд авч явахаар автомат тэмдэглэгддэг.

BOX тэмдэглэснээр Dayansoft ERP системд сав баглаа хасагдаж, үлдэгдэл хөтлөх боломжтой.

Хүлээлгэх, сагсанд нэмэх

Нэг дор нэгээс олон үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх үед нэг үйлчлүүлэгчийн бичүүлсэн барааг түр сагсанд нэмээд, дараагийн үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд бараануудаа бичээд Сагс товч дээр дарна. Сагсанд байгаа буюу хүлээлгэнд орсон захиалгын тоо харагдах ба дээр нь дарж баримт, захиалгыг үргэлжлүүлэх боломжтой. Basket1

Хэрвээ сагснаас хасах шаардлагатай бол захиалах, эсвэл төлбөр тооцоо хийж баримт гаргана. Баримт гаргах шаардлагагүй болсон бол бүх бичигдсэн барааг хасах үед сагснаас хасагдана. Програмаас гарсан тохиолдолд сагсласан бараа устахыг анхаарна уу. Устсан тохиолдолд дахин сонгоод сагслана.

Жишээ нь, Lunch буюу өдрийн хоолны цагаар тухайн өдөр гарах lunch set-г үйлчлүүлэгчдийн дийлэнх нь захиалдаг. Энэ тохиолдолд кассын ажилтан тухайн өдрийн Lunch set-д орох 1, 2-р хоол, уух зүйл зэргийг дахин дахин сонгохгүйгээр 1 удаа сонгож сагсалснаар борлуулалт хийсний дараа тухайн сагсалсан бараанууд автоматаар дахин сонгогдсон байна. Төлөх дарж борлуулалтын баримт хэвлэсний дараа цонх шинэ горимд шилжихдээ сагсалсан бараанууд автомат гарч ирнэ.

Зочны тоо, судалгаа авах

Зочин товч дээр дарж үйлчлүүлэгчдийн тоог оруулна. Өдрийн хаалтын тайлан, борлуулалтын тайланд нийт үйлчлүүлсэн зочны тоо хэвлэгдэнэ. Guest1

Ресторан, үйлчилгээний цэгүүд тухайн байгууллагаар үйлчлүүлж буй хэрэглэгчийн судалгааг судалгааны Бараа ангилал үүсгэн, тухайн ангилалд сонголтууд үүсгэж авдаг. Жишээ нь, Male under 20, Male 20-45, Male 45+ гэх мэт хүйс, нас, гэр бүлийн байдлаар судалгааны үзүүлэлт буюу барааны код үүсгэж, үйлчилгээ авах үед заавал тохирох ангиллыг кассын ажилтан, зөөгч сонгож цааш захиалгаа бичнэ гэсэн үг. Ажилтанг алдаа гаргаж судалгааны үзүүлэлтийг сонгохгүй захиалга бичихээс сэргийлж програмаас заавал тухайн ангиллаас дор хаяж нэг үзүүлэлт сонгохыг шаарддаг.

Ингэж тохируулахдаа Dayansoft ERP системд Бараа материал -> Бараа ангилал цонхонд ангиллын нэрний ард од тэмдэгт ( ) бичиж хадгална. Жишээ нь, Research гэх мэт. Энэ тохиргоог хийсэн бол тухайн ангиллын бараанаас хамгийн багадаа дор хаяж 1 бараа сонгохыг програм шаардана. Борлуулалтын тайлангаар тухайн ангилал, судалгаа хэд сонгогдсоноор тайлан статистик гаргах боломжтой.

POS Hotkey

Dayansoft POS програмын нэвтрэх цонх болон Үйлдэл -> Keyboard гаргах товчоор virtual keyboard гаргах боломжтой байдаг. Хэрвээ кассын төхөөрөмжинд keyboard залгасан тохиолдолд гарнаас дараах hotkey товч дарж үйлдлийг хийх боломжтой.

  1. Тусламж (F1) Тусламж цонхыг харуулах
  2. Үйлдэл (F2) Үйлдэл цонхыг харуулах
    • Үйлдэл цонхноос Тусламж цонх руу шилжих (F1)
    • Барааны үлдэгдэл шалгах (F2)
    • Мэдээлэл шинэчлэх (F5)
    • Мэдээлэл илгээх (F6)
  3. Түгжих (F3) Түгжих буюу өдрийн хаалт хийхгүйгээр програмаас түр гарах
  4. Бараа (F4) Барааны ангилал, барааны жагсаалтыг харуулах
  5. Захиалга (F5) Захиалгын жагсаалт руу шилжих
  6. Бараа сонгох (Up & Down) Барааг сонгох буюу select хийх HK1
  7. Бараа хасах (Ctrl+Delete) Сонгосон барааг устгах буюу доорх товчны үйлдэл: HK12
  8. Тоо оруулах, өөрчлөх (* тэмдэг тоо оруулаад enter) Барааны тоо ширхэгийг тохируулах HK13 Энэ үйлдлийг хийхдээ:
    • Тухайн бараан дээр select хийгээд Enter товч дарна.
    • Үржих * тэмдэг тавиад ширхэгийн тоог оруулаад Enter дарна.
  9. Үнэ гараас өөрчлөх - Бараа сонгосны дараа хайлт хэсэгт + тэмдэг тавиад үнээ гараас оруулаад enter дарна. Жишээ нь, +5000
  10. Хөнгөлөлт оруулах Бараа сонгосны дараа хайлт хэсэгт - тэмдэг тавиад хөнгөлөлтийн дүнгээ гараас оруулаад enter дарна. Жишээ нь, -3000
  11. Төлбөр төлөх (Enter) Төлбөр төлөх хэсэг рүү шилжих буюу Төлөх товчны үйлдэл
  12. Төлбөрийн хэрэгсэл сонгох (Up & Down) Төлбөр төлөх хэсэгт шилжсэний дараа төлбөр төлөх хэрэгсэл сонгох / select хийх HK14
  13. Төлбөрийн хэрэгсэл идэвхжүүлэх (Enter) Төлбөр төлөх хэрэгслээ сонгоод идэвхжүүлэх: HK15 Мөн идэвхжсэн төлбөрийн хэрэгсэл дээр дахин Enter дарж төлбөр төлөх хэрэгслийг цуцалж болно. HK16
  14. Харилцагч харах (F9) Төлбөр төлөх хэсэгт шилжсэний дараа харилцагчдаа харах HK17
  15. Байгууллагаар баримт хэвлэх (F11) Төлбөрийн хэрэгслийг сонгосны дараа байгууллагаар баримт хэвлэх буюу доорх товчны үйлдэл HK18
  16. Хувь хүнээр баримт хэвлэх (F12) Төлбөрийн хэрэгслийг сонгосны дараа хувь хүнээр баримт хэвлэх буюу доорх товчны үйлдэл HK19

Дэлгэц цэвэрлэх

Touch буюу мэдрэгчтэй дэлгэцтэй тохиолдолд програмын нэвтрэх цонхонд Дэлгэц цэвэрлэх товч дээр дараад дэлгэцээ арчиж цэвэрлэнэ.

Кассын дэвтэр хөтлөх

Dayansoft POS програмд бэлэн мөнгөний бүртгэлийг хөтөлж, үлдэгдлээ хөтлөх боломжтой. Эхлэх мөнгийг зөв оруулснаар тухайн өдрийн борлуулалт, худалдан авалт зэргийг тооцон Өдрийн хаалт хийх үед кассанд бэлнээр хэдэн төгрөг байх ёстойг програм тооцоолж харуулна. Кассын үлдэгдлээ тоолж, програмын эцсийн үлдэгдэлтэй тулгалт хийх ба мөнгө дутаасан, илүүдсэн эсэхэд хяналт хийх боломжтой. Кассын бүртгэл хөтөлдөг "Хар дэвтэр" шаардлагагүй болж байна гэсэн үг. CashRegister2 Эхлэх мөнгө Эхлэх мөнгөн дүн дээр тухайн өдрийн кассанд байгаа хариулт, задгай мөнгө буюу эхлэх бэлэн мөнгийг тоолж оруулна. Тоолох гэсэн товч дээр дарж мөнгөө дэвсгэртээр нь тоолж оруулж болно. Өдрийн нээлт хийх үед оруулаагүй, эсвэл буруу оруулсан тохиолдолд програмд нэвтэрсний дараа Үйлдэл -> Эхлэх мөнгө цэс рүү орж засварлах, нөхөн оруулах боломжтой.

Мөнгө нэмэх, хасах, шилжүүлэх Бэлэн мөнгөтэй холбоотой борлуулалтаас гаднах гүйлгээ хийгдсэн тохиолдлуудал Үйлдэл -> Мөнгө нэмэх, хасах цонхоор бүртгэнэ. Жишээ нь, унаа, хоолны мөнгө, бараа татан авалт гэх мэт. Бэлэн бэлэн бус төлбөр андуурч баримт гаргасан тохиолдолд аль аль нь зөрүү үүсгэх ба энэ цонхоор нэгээс нөгөө рүү шилжүүлж үлдэгдлээ тааруулах боломжтой. Мөн Хэвлэх товчоор, эсвэл Үйлдэл -> Хаалт хийх цонхноос Мөнгө тайлангаар энэ бүртгэлээ хэвлэх боломжтой.

Шинэ бараа харагдахгүй байна

Dayansoft ERP системд Бараа материал -> Бараа код цонхоо нээгээд шинэ нэмсэн бараагаа хараарай. Дараах зурагт улаанаар хүрээлсэн 2 тохиргоог шалгана уу.

  1. ПОС-оор борлуулна чеклэсэн байх
  2. Данс тохиргоо хэсэгт ПОС-н бараа материалын данс зөв сонгосон байх ёстой. AddedPosItem1 Анхаарах зүйл: Борлуулалт -> Пос тохиргоо -> Бараа данс, үнэ цонхонд тохируулсан бараа материалын данстай ижил дансыг бараа код дээр тохируулсан байх ёстой. Өөр данс тохируулсан тохиолдолд бараа нэмэгдэхгүй. CfgPosItemAccount1 Дээрх 2 тохиргоо зөв бол Dayansoft POS програм дээр Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарснаар гарч ирнэ. Товч дарсан ч Мэдээллийг амжилттай шинэчиллээ мессэж гараагүй, өөр алдааны мессэж гарсан бол алдааны мессэж дагуу шалгаарай. DownloadPosItemPrice1 Хэрвээ та эдгээрийг бүгдийг нь зөв хийсэн тохиолдолд бараа нэмэгдээгүй байх өөр шалтгаан байхгүй ба барааны ангилал, нэршлээр зөв бүртгэсэн эсэхээ дахин нягтлана уу! Ангиллыг андуурах, ангиллын нэр давхцуулснаас нөгөө ангилалд бараагаа хайх зэрэг алдааг түгээмэл гаргадаг.

Зөвлөмж:

Бизнес өдөр нээлт, хаалт буруу хийсэн

Нэг бизнес өдрөөр зөвхөн нэг удаа нээж, нэг удаа хаах боломжтой. Програмд нэвтрэх үед болон нэвтэрсний дараа дараах байдлаар харагдана. OpenedBusinessDay0 OpenedBusinessDay 2023.01.26-ны өдрийн хаалт хийгээгүй тохиолдолд дараагийн өдрөөр нээж орох боломжгүй бөгөөд өдрийн хаалтыг хийж, шинэ өдрөө нээлт хийж орсноор огноо солигдох юм.

Хэрэглэгчдийн түгээмэл гаргадаг алдаа:

Цааш дэлгэрүүлж унших:

Сугалаагүй баримт хэвлэгдсэн

Манай Dayansoft POS програм нь www.ebarimt.mn -д холбогдон ажиллах шаардлагуудыг хангаж, сертификат авсан бөгөөд хуулийн дагуу 72 цагийн хугацаанд борлуулалтын баримт илгээгдээгүй тохиолдолд анхааруулга мессэж харуулдаг. Гарсан мессэж зааварчилгааны дагуу Үйлдэл -> НӨАТУС илгээх товч дарж борлуулалтаа амжилттай илгээсний дараа сугалааны дугаартай баримт хэвлэнэ. Энэ товчийг дарах үед дараах мессэжүүд гарна.

-НӨАТУС-д амжилттай илгээгдлээ – Энэ мессэжний дараа борлуулалтын баримт сугалааны дугаартай хэвлэгдэнэ.

-Интернет салсан байна - Хэрэв интернет тасарсан бол router, switch төхөөрөмжөө унтрааж асаана. Интернет ирэхгүй бол интернетийн үйлчилгээ авдаг компанидаа хандан шалгуулах /Univision, Mobinet, G-Mobile, Skymedia г.м/

-Нэвтрэх үйлдэл амжилтгүй. Алдааны код: 600 нь www.ebarimt.mn рүү хандалт амжилтгүй болсон тухай мессэж юм. Интернет байгаа тохиолдолд тухайн мессэж нь татварын сайтын шинэчлэлт, ачаалалтай холбоотой. Иймд хэсэг хугацааны дараа дахин оролдоно уу. Энэ нь манай програмтай огт холбоо хамааралгүй, татварын сайтын алдааны мессэж юм.

Серверт холбогдохгүй байна

Дараах тохиолдлуудад буюу

Dayansoft POS програм нь эдгээр үйлдлийг хийхдээ сервер буюу танай компаний мэдээллийн бааз байршиж буй компьютертой сүлжээгээр дамжиж мэдээлэл солилцдог. Серверт холбогдохгүй байх дараах шалтгаанууд байж болно. Үүнд:

Хонх, pager програмд оруулах

Кофешоп, түргэн хоол зэрэг захиалга бэлэн болсныг захиалагчдад мэдэгдэх зорилгоор Pager буюу Bell, хонх ашигладаг. Үүнийг Dayansoft ERP, Dayansoft POS програм бараа үйлчилгээ байдлаар Бараа материал -> Бараа код цонхонд бүртгэж, борлуулалтын баримтанд сонгон бичсэнээр тухайн захиалагчийн захиалга бэлэн болох үед баримтаас хараад дугаараар дууддаг.

Хийх алхам:

  1. Dayansoft ERP системийн Бараа материал -> Бараа бүлэг цонхонд Bell нэртэй бараа бүлэг нэмнэ. Өөр байгаа бүлгийг ашиглаж болно.
  2. Dayansoft ERP системийн Бараа материал -> Бараа ангилал цонхонд Bell нэртэй бараа ангилал нэмнэ. Ангиллын дарааллыг хамгийн эхэнд байхаар буюу дугаарлалтын хамгийн эхний тоогоор тохируулах нь ашиглахад амар байдаг.
  3. Нийт хонхны тоогоор Bell 1, Bell 2 г.м нэртэй, 0 үнэтэй бараа код бүртгэж дээр үүсгэсэн бүлэг, ангиллаа сонгож хадгална. BellPager1
  4. Үүний дараа Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарна.
  5. Хонх буюу Bell-г захиалгын хамгийн эхэнд сонгож борлуулалтын баримтаа бичнэ. BellPaperPos1

Ангилал, меню өнгө өөрчлөх

Dayansoft ERP системээс солих бол

  1. Dayansoft ERP системд нэвтрэн орно.
  2. Бараа материал -> Бараа ангилал цонхноос "Өнгө" багананд Dayansoft POS програмд харуулах өнгө сонгоод "Хадгалах" товч дарна. baraa-12
  3. Dayansoft POS програм руу ороод Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товчийг дарна.

Dayansoft POS програмаас солих бол ЭНД дарж заавар харна уу.

Баримтанд лого хэвлэх

Dayansoft POS програмын фолдерт баримтанд хэвлэх лого файлаа logo нэртэйгээр хуулаад програмаас гарч орсны дараа баримт хэвлэхэд баримт дээр лого хэвлэгдэнэ. Хэрвээ лого зургийг шинэчлэх бол програмаас гарсны дараа тус зурган файлыг дарж, шинэ зургаа хуулаад програмд дахин нэвтэрнэ.

Лого файлын стандарт:

LogoPNG

Электрон жинтэй холбох

Dayansoft POS програмд электрон жингээс хэвлэсэн баркодыг уншуулж тухайн барааг олж, тоо хэмжээнд жинг автомат бөглөснөөр төлөх төлбөрийн дүнг тооцох боломжтой байдаг. Жишээ нь, хүнсний ногоо, жимс гэх мэт.

ElectronWeight

Электрон жингээр баркод хэвлэж, Dayansoft POS програмаар борлуулалт хийх алхам, тохиргоо:

  1. Dayansoft ERP системд Бараа материал -> Бараа код цонхонд бараа материалыг кодлосон байх
  2. Электрон жингийн үйлдвэрлэгчийн програмыг суулгаж байх.
  3. Электрон жингийн програмд барааг кодлохдоо Dayansoft ERP системд кодлосон код, нэр, үнэ оруулах шаардлагатай. Жишээ зураг дээр, Төмс кг барааны код нь 10379 байна.
  4. Электрон жинд баркод үүсгэх формат тохиргоо нь баркодны сүүлийн 7 орон нь эхний 2 орон кг, сүүлийн 5 орон грамм байхаар тохируулна. Жишээ зураг дээр, 103790125000 кодны сүүлийн 7 орон буюу 01250000 гэсэн тооны 01 нь 1 кг, 250 граммыг заана. Харин сүүлийн 7 оронгоос урагш бүх тоо нь Бараа код буюу дотоод кодыг заадаг. Жишээ дээр 10379 нь бараа код.
  5. Дээрх тохиргоог хийсний дараа электрон жингээс баркод хэвлэх үед бараа код + жингийн 7 орон бүхий баркод хэвлэгдэх ба тус кодыг Dayansoft POS програмд баркод уншигчаар уншуулах үед бараа кодыг олж, тоо хэмжээ нь жингээр бөглөгдөнө. Жишээ зураг дээр Төмс кг бараа 1кг 250 грамм бөгөөд 1кг-н үнэ 1200 төгрөг бол 1кг 250грамм үнэ нь 1500 төгрөг автомат тооцоологдоно.

ElectronWeightCfg1

Анхаарах зүйл:

Санал болгох жин худалдаалагч: Кассын машин худалдааны веб (www.kass.mn ) дээрх Aclas LS-2 Тайван брендийн электрон жинг санал болгодог. Суурилуулалт, тохиргоо зааврыг kass.mn-с өгдөг.

Банкны пос, карт уншигч, QR төлбөрийн settlement татах

Dayansoft POS програмтай интеграци холболт хийсэн банкны карт уншигч пос болон зарим settlement татдаг fintech төлбөрийн шийдлүүдийн хувьд Dayansoft POS програмаас Settlement татах үйлдэл хийж, хэвлэгч принтерээр settlement хэвлэгдэн гарна. Settlement татах үед принтерээр борлуулалт, буцаалтын тоо, дүн нэгтгэгдэж хэвлэгддэг бөгөөд Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэвтрэх касс, эрх цонхонд Борлуулалтын тайлан хэвлэх кассын эрхтэй үед settlement татах боломжтой байдаг.

  1. Үйлдэл -> epos (API) settlement - Хаан банкны epos settlement татна. Мөн Үйлдэл -> Хаалт хийх -> Settlement татах -> Хаан банк (epos) товчоор татаж болно. Хэрвээ epos settlement татахад алдаа заасан бөгөөд танай интернет хэвийн байгаа тохиолдолд Датабэйнк ХХК-н дуудлагын 7011-1717 утас руу холбогдож лавлана уу.
  2. Үйлдэл -> VeriFone (API) settlement - Голомт банкны Verifone IPPOS settlement татна. Мөн Үйлдэл -> Хаалт хийх -> Settlement татах -> Голомт банк (VeriFone) товчоор татаж болно. Хэрвээ Verifone IPPOS settlement татахад алдаа заасан бөгөөд танай интернет хэвийн байгаа тохиолдолд Голомт банкны дуудлагын 1800-1646 (24/7) утас руу холбогдож лавлана уу.
  3. Үйлдэл -> Хаалт хийх -> Settlement татах -> Голомт банк (SocialPay) товчоор Голомт банкны SocialPay settlement татна. Хэрвээ SocialPay settlement татахад алдаа заасан бөгөөд танай интернет хэвийн байгаа тохиолдолд Голомт банкны дуудлагын 1800-1646 (24/7) утас руу холбогдож лавлана уу.

Settlement татах үед өгөх алдааны мессэжүүд:

Системийн цагаа зөв тохируулна уу!

Dayansoft POS програмаас өдрийн нээлт хийх, баримт хэвлэх "3-Системийн цагаа зөв тохируулна уу!!!" алдаа зааж байвал таны компьютерын цаг буруу байна гэсэн үг.

aldaa

  1. Компьютерийн баруун доод буланд байрлах он, сар дээр хулганы баруун товчийг дарж Adjust date/time товч дараад Time zone зөв эсэхийг шалгаарай. Огноогоо зөв тохируулна. date timezoe

  2. Он сар болон цагаа зөв болгон тохируулсны дараа Dayansoft POS програмаа түгжиж, програмаас гараад дахин орно уу.

Жич, Нэгэнт анзааралгүй өөр буруу өдрөөр нээлт хийж борлуулалт бичсэн тохиолдолд Даянсофт ХХК-д хандаж борлуулалтаа зөв өдрөөр болгож солиулна уу.

НӨАТУС (ebarimt) илгээх хугацаа

Dayansoft POS програмаас өдрийн хаалт хийх үед https://ebarimt.mn/ -руу борлуулалт автомат илгээгддэг. Үйлдэл -> НӨАТУС илгээх товч дарж тухайн үеийн байдлаар мөн илгээж болдог. Амжилттай илгээгдсэн үед НӨАТУС-д амжилттай илгээгдлээ мессэж харуулдаг. Харин илгээх үед алдаа гарсан бол алдааны дэлгэрэнгүй тайлбарыг Гарын авлагын 23, 24, 25 дугаар хуудаснаас уншиж танилцах боломжтой.

Алдаа заасан тохиолдолд:

Байгууллагын нэр автомат дуудахгүй байх

Кассын төхөөрөмж интернеттэй үед регистрийн дугаараар ААН, татвар төлөгчийн нэрийг www.ebarimt.mn–с дуудаж харуулдаг. Хэрэв нэр дуудах боломжгүй бол "Интернетгүй эсвэл татварын системээс нэр, ТТД дуудах сервис ажиллахгүй байгаа тул байгууллагаар борлуулалт бичих боломжгүй байна. Интернетээ шалгаад хэвийн бол татварын сервис хэвийн болтол түр хүлээнэ үү. ЗАХИАЛАХ товч дарж захиалга үүсгэж хадгалаад, хэвийн болмогц ЗАХИАЛГА цонхноос сонгож баримтаа гаргах боломжтой. The remote name could not be resolved: 'api.ebarimt.mn'" мессэж харуулна. CantLoadCompanyName

Нэр дуудахгүй байх шалтгаанууд, авах арга хэмжээ:

  1. Үйлдэл -> Тусламж -> Интернет байна уу? товч дарах. Хэрэв кабель салсан, интернет байхгүй бол интернетээ шалгаарай. Хэрэв байвал дараагийн 2-р алхам руу шилжинэ. Wifi хэвийн боловч сүлжээний кабелиар холбогдсон кассын төхөөрөмжийн интернет тасарсан байх нь элбэг тохиолддог. Хэрэв интернет тасарсан бол router, switch төхөөрөмжөө унтрааж асаана. Интернет ирэхгүй бол интернетийн үйлчилгээ авдаг компанидаа хандан шалгуулах /Univision, Mobinet, G-Mobile, Skymedia г.м/ CheckInternet
  2. Хэдийгээр интернет тасраагүй ч www.ebarimt.mn–с нэр дуудаж харуулдаг татварын сервис хааяа түр хугацаанд ажиллахгүй болох тохиолдол үүсдэг ба энэ нь улс орон даяар бүх програмд ижил тохиолддог асуудал юм. PosAPI 3.0 руу шилжсэнээс хойш оффлайн, татварын сервис ажиллахгүй үед байгууллагаар баримт шивэх боломжгүй болсон. (Өмнө нь 2.0 хувилбартай үед оффлайн, сүлжээгүй үед хэвийн хэвлэдэг байсан) Иймд баримтаа хэвлэж борлуулалт болголгүй, Захиалах товч дарж түр захиалга болгож хадгалаад, сервис хэвийн болсны дараа баримтаа нөхөн гаргахаас өөр арга байхгүй. Түр хүлээгээд дахин РД-р нэр дуудаж хэвийн болсны дараа Захиалга цонхноос захиалгаа сонгож баримт хэвлэж өгнө үү. PosOrder12

Кассын төхөөрөмж форматлах

Дараах тохиолдлуудад кассын төхөөрөмжийг форматлана.

TerabitContact1

Кассын төхөөрөмж форматлах алхам:

Энэхүү дарааллыг мөрдөөгүйгээс борлуулалтын мэдээлэл илгээгдэхгүй үлдэх, устах, дараа нь борлуулалтын зөрүү үүсэх эрсдэлтэй тул анхааралтай уншиж, зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэнэ үү. Мөн Dayansoft POS програмын суурилуулалт, тохиргоог зөвхөн Даянсофт ХХК-с хийдэг бөгөөд энэ үйлчилгээ нь 1 удаагийн төлбөртэй үйлчилгээ байдаг.

1. Компьютер форматлах хүнээ олоод, форматлах өдөр цаг товлож Даянсофт ХХК-д урьдчилан мэдэгдэх

2. Яг форматлахаас өмнө заавал Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл илгээх (F6), Үйлдэл -> НӨАТУС илгээх 2 товчийг дарна.

3. Таниулсан принтерийн нэр болон драйверуудыг шалгах, хуулж авна.

4. Зөвхөн C дискийг форматлана. Зөвхөн С дисктэй төхөөрөмж бол C, D диск болгон хуваана.

5. Форматласны дараа дэлгэцийн мэдрэгч, хэрэглэгч рүү харсан дэлгэц ажиллаж байгаа эсэхийг шалгана.

6. Принтер драйвер таниулж, 3-р алхамд шалгасан нэрээр нэрлэж тест хуудас хэвлэдэг болгох

7. Dayansoft POS фолдероос Dayansoft POS.exe файл дээр хулганы баруун товч дараад Send to -> Desktop (create shortcut) дарна.

8. Програмд нэвтэрч ороод Үйлдэл -> Принтер тохируулах текний принтерийнхээ нэрийг сонгоод Тестийн хуудас хэвлэх/Принтер шалгах товч дарж тестийн хуудас хэвлэгдсэн бол борлуулалт бичиж эхлүүлнэ.

9. Start -> Check for updates цонхноос Check for updates, Install дарж windows update-г авахуулж дуусгаарай. Windows update-г авахуулах үед хэд хэдэн удаа Restart хийх, мөн update авч байгаа үед хэвлэгч хэвлэхгүй болох, компьютер гацах зэрэг олон асуудлууд үүсдэг тул форматласны дараа борлуулалт бичиж эхлэхээс өмнө нэн даруй авахуулж дуусгах шаардлагатай. Энэ процесс нь 1-2 цаг үргэлжлэх тохиолдол байдаг тул цагаа урьдчилан төлөвлөөрэй.

10. Даянсофт ХХК-с хандаж PosAPI 3.0 сервис тохируулснаар баримт хэвлэх боломжтой болно. Энэ нь зөвхөн програм хөгжүүлэгч оператор байгууллагын эрх бөгөөд хэрэглэгч байгууллага өөрөө тохируулах боломжгүйг анхаарна уу.

Format-and-Reinstall-Windows-Step-20

Анхаарах зүйлс: