Dayansoft Kiosk танилцуулга
Шинэчилсэн:2024/10/17 Унших:1 мин 29 сек
Dayansoft Kiosk нь өөртөө үйлчлэх (self service) киоск програм юм. Хэрвээ танай үйлчилгээний цэг ачаалалтай, аль эсвэл кассын ажилтан шаардлагагүй тохиолдолд киоскын програм нь хамгийн зөв шийдэл юм. Хэдийгээр Монголд киоск програм нэвтрээд удаагүй байгаа ч сүүлийн үед хаа сайгүй, төрөл бүрийн үйлчилгээнд нэвтэрч эхлээд байна.
Киоск програм ашигласнаар дараах давуу талууд бий болдог:
- Кассын ажилтны цалингийн зардал, түүнийг сургах зардал байхгүй болно.
- Кассын ажилтны харилцаатай холбоотой гомдол гарахгүй
- Кассын ажилтнаас хамаарсан захиалгатай холбоотой алдаа гарахгүй
- Үйлчлүүлэгчийн гомдол буурна
- Бэлэн мөнгөний тооцоо хийх шаардлагагүй
- Мөнгө дутна, илүүдэл гарна гэсэн ойлголт байхгүй
- Уламжлалт кассын ажилтантай кассын програмтай давхар ажиллуулснаар ажлын ачаалал буурна
Киоск програм ашиглаж эхлэхийн тулд яах вэ?
- Даянсофт ХХК-тай гэрээ байгуулна. Хэрвээ өмнө нь гэрээ байгуулсан ашигладаг бол шаардлагагүй.
- Киоск програм суулгах шаардлага хангасан тоног төхөөрөмж бэлдэнэ. Үзүүлэлт болон хаанаас худалдан авч болохыг дэлгэрүүлж уншаарай.
- Киоск програмаар худалдан авалт хийхэд меню, бараа бүтээгдэхүүний зураг чухал үүрэгтэй байдаг тул стандартын дагуу чанартай зургаа урьдчилж бэлдэнэ үү. Зургийн стандарт хэрхэн бэлдэх зааврыг энд дарж харна уу.
- Хаан банкны epos эсвэл Голомт банкны Verifone IPPOS захиалж авна. Хэрвээ танайх банкны карт уншигч ашиглахгүй бол шаардлагагүй.
- MonPay, QPay, SocialPay зэрэг QR төлбөрийн шийдлүүд нийлүүлэгчтэй гэрээ байгуулж, эрхээ авсан байх.
- Дээрх ажлууд бүгд хийгдсэний дараа Даянсофт ХХК-с програмын суурилуулалт тохиргоог хийснээр ажиллаж эхлэх боломжтой.
Түгээмэл асуулт, хариулт:
- Танайх киоск төхөөрөмжөө зардаг уу? Ямар төхөөрөмж дээр ажилладаг вэ?
- Манайх тоног төхөөрөмж огт зардаггүй. Гадуур түгээмэл байдаг босоо дэлгэцтэй төхөөрөмж байвал зүгээр.
- Танай киоскийг харж болох уу? Хаанаас харах вэ?
- Та манай оффист ирээд програмтай танилцах аль эсвэл манай харилцагч байгууллага дээр очоод танилцах боломжтой. Жишээ нь, Бөхийн өргөөний урд Jang su солонгос хоолны газар, 13-р хороололд Lotteria burger түргэн хоолны газар
- Киоскийг ресторанд захиалга авахаар ашиглаж болох уу?
- Болно. Урьдчилж төлбөрөө хийж баримтаа хэвлэх ба ширээний дугаараа сонгож баримтанд хэвлэх боломжтой.