Нийлүүлэгч, худалдан авагч тохируулах


Шинэчилсэн:2024/10/16 Унших:2 мин 23 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код –> Нийлүүлэгч

Аливаа байгууллага тодорхой бараа материалыг тодорхой харилцагчаас гэрээний дагуу, эсвэл хэлэлцэж тохиролцсоны дагуу тодорхой тоо хэмжээ, үнээр байнга худалдан авч байдаг. Энэ цонхонд тухайн барааг:

-Ямар ямар харилцагчаас худалдан авдаг
-Авахдаа ямар тоо хэмжээгээр авдаг
-Ямар үнээр авдаг зэрэг бусад дэлгэрэнгүй мэдээллийг оруулах боломжтой.

Ингэж тохируулснаар:
-Худалдан авалт -> Худалдан авалтын захиалга
-Худалдан авалт -> Худалдан авалт цонхнуудаас Үйлдэл -> Нийлүүлдэг барааг татах товч дарахад энд тохируулсан бараа, тоо, үнийн мэдээллийг автомат татна. Мэдээж хэрэг тухайн цонхондоо яг авсан, захиалсан тоо хэмжээ, үнээр гараар солих боломжтой. Гэхдээ 1 харилцагчаас байнга давтамжтай ижил төрлийн бараанууд авдаг тохиолдолд энэ нь тухайн баримтыг байнга давтан шивэх гар ажиллагааг халах, цаашлаад харилцагчаас хамаарч өөр өөр үнээр худалдан авалт хийх боломжтой болох юм.

Энэхүү тохиргоог харилцагчийн бүртгэлээс мөн хийх боломжтой.

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код –> Худалдан авагч

Аливаа байгууллага тодорхой бараа материалыг тодорхой харилцагчид гэрээний дагуу, эсвэл хэлэлцэж тохиролцсоны дагуу тодорхой тоо хэмжээ, үнээр байнга борлуулдаг. Энэ цонхонд тухайн барааг ямар ямар харилцагчид борлуулдаг, борлуулахдаа ямар тоо ширхэг, ямар үнээр борлуулдаг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. Ингэж тохируулснаар:

Энэхүү тохиргоог харилцагчийн бүртгэлээс мөн хийх боломжтой.

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.