Дотоод хөдөлгөөн хийх
Шинэчилсэн:2024/10/22 Унших:0 мин 57 сек
Dayansoft POS програмаар салбар нэгж, бараа материалын данс хооронд барааны дотоод хөдөлгөөний бүртгэл хийх боломжтой.
- Dayansoft POS програм дээр дотоод хөдөлгөөнөөр шилжүүлэх бараануудаа сонгоод (баркод уншуулж нэмээд) "Захиалах" товч дарна. Захиалгын хуудас хэвлэгдэх ба тус баримт нь хөдөлгөөний баримт болно. Захиалгын хуудас автомат хэвлэгдэхгүй тохиргоотой тохиолдолд 2 дахь зурагт харуулсан Захиалга товч дээр дарж хэвлэнэ.
- "Захиалга" дээр дараад шилжүүлэх захиалгаа сонгоод Хөдөлгөөн товч дээр дарна.
- Бараа материалын дотоод хөдөлгөөн цонхонд
- Хаашаа шилжүүлэх данс, байршлаа сонгож,
- Тайлбар оруулаад Шилжүүлэх товч дээр дарна. Энэ үед интернет зайлшгүй шаардлагатай ба Бараа материалын хөдөлгөөн амжилттай хийгдлээ мессэж харуулна. Энэхүү хийсэн хөдөлгөөн нь Dayansoft ERP системийн Бараа материал -> Дотоод хөдөлгөөн цонхонд дотоод хөдөлгөөний баримт автомат үүснэ. Тухайн хөдөлгөөний баримтын журналыг нэг бүрчлэн, эсвэл жагсаалтаас олноор холбох боломжтой. Хэрвээ Dayansoft POS програм дээрээс тухайн хийсэн хөдөлгөөнөө харах бол Захиалга цонх руу ороод жагсаалтаар хараад, Цуцалсан төлвөөр шүүж харах боломжтой. Амжилттай хийгдсэн хөдөлгөөний захиалга нь Цуцлагдсан төлөвт шилждэг.
Dayansoft ERP системд дотоод хөдөлгөөний баримт үүсэхдээ Dayansoft POS програмд захиалга үүсгэхдээ харилцагч сонгосон тохиолдолд тухайн харилцагчаар, хэрвээ харилцагч үүсгээгүй тохиолдолд Борлуулалт -> Пос тохиргоо цонхонд тохируулсан Бизнес нэр (Бизнес нэр багана хоосон бол Нэр баганын утгаар)-тэй харилцагч дээр үүснэ.