Валют
Шинэчилсэн:2024/10/14 Унших:0 мин 32 сек
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Валют
Энэ цонхонд валют буюу мөнгөн тэмдэгтийн мэдээлэл оруулна. Бүх улсын валютын мэдээллийг оруулах шаардлагагүй бөгөөд өөрийн байгууллагын ашигладаг валютын бүртгэлийг оруулахад хангалттай.
Валют нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Код – Мөнгөн тэмдэгтийн код оруулна. Кодлохдоо олон улсын стандартын дагуу 3 үсгээр кодлосон код оруулах нь оновчтой. Мөнгөн тэмдэгтийн кодыг https://en.wikipedia.org/wiki/ISO_4217 линкээс харна уу.
- Нэр – Мөнгөн тэмдэгтийн нэр оруулна.
- Тэмдэгт – Тухайн мөнгөн тэмдэгтийн тэмдэглэгээг оруулна. Тэмдэглэгээг https://en.wikipedia.org/wiki/Currency_symbol линкээс харна уу.
- Бутархай – Тухайн мөнгөн тэмдэгтийн бутархай нэгжийн нэрийг оруулна.
- Дараалал – Бусад цонхонд харагдах дарааллыг энд тохируулна. Дараалсан бүхэл тоон утга оруулна.