Бараа картжуулалт
Шинэчилсэн:2024/10/14 Унших:0 мин 54 сек
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Картжуулалт -> Бүртгэл
Энэ цонхонд ажилчдын хариуцаж буй эд зүйлсийн бүртгэл буюу бараа материалын картжуулалтын бүртгэл оруулна. Энэхүү бүртгэл тухайн бараа материалын дансны үлдэгдэл, баланс-д ямар нэг нөлөөлөл, өөрчлөлт оруулахгүй бөгөөд зөвхөн компаний дотоод хэрэгцээнд тухайн бараа материал
- Хаана байгаа
- Хэн авсан, өгсөн
- Хэзээ авсан, өгсөн зэрэг бүртгэлийг хөтлөхөд ашиглагддаг.
Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Дансны код – Дансны код сонгож оруулна.
- Ажилтан код – Ажилтны код сонгож оруулна.
- Ажилтан нэр – Ажилтны нэрийг сонгож оруулна.
- Эд зүйлс код – Бүртгэл хийх гэж буй эд зүйл буюу барааны кодыг сонгож оруулна.
- Эд зүйлс нэр - Барааны нэр харуулна.
- Огноо – Бараа олгосон, хүлээн авсан огноог бичиж оруулна.
- Тоо – Тоо ширхгийг бичиж оруулна. Олгох үед эерэг тоогоор оруулж, буцааж авах үед сөрөг тоогоор оруулна.
- Тайлбар – Картжуулалтын бүртгэлтэй холбоотой нэмэлт тайлбар оруулна.
- Идэвхтэй – Тухайн картжуулалтын бүртгэл идэвхтэй бол тэмдэглэнэ.
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Картжуулалт -> Тайлан
Энэ цонхонд эд зүйлс болон хариуцсан ажилтны талаар Динамик тайлангаар дурын үзүүлэлтийг багана, мөрөнд байршуулж хүссэн хэлбэрээр харах боломжтой.