Төсөл бүртгэх
Шинэчилсэн:2024/10/14 Унших:0 мин 35 сек
Цэс: Үндсэн тохиргоо -> Төсөл
Энэ цонхонд танай байгууллагатай холбоотой төсөл, хөтөлбөрүүдээ бүртгэж оруулна. Төсөл, хөтөлбөрүүдээ бүртгэсний дараа тухайн төсөлтэй холбоотой гэрээ, ажлуудаа Үндсэн тохиргоо -> Гэрээ цонхонд бүртгэнэ. Ажил гүйлгээнд гэрээгээ сонгосноор энд бүртгэсэн төсөл, гэрээгээр тайлан мэдээгээ шүүж харах, хянах, анализ хийх боломжтой.
Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Олноор copy, paste хийж оруулах боломжтой.
- Код – Төслийн кодыг оруулна. Дурын код оруулах боломжтой.
- Нэр – Төслийн нэрийг оруулна.
- Харъяа код – Тухайн төсөл өөр нэг төслийн дэд төсөл тохиолдолд харъяа төслийг сонгож оруулна.
- Тайлбар - Төсөлтэй холбоотой нэмэлт тайлбар оруулна.
- Эхлэх - Төсөл эхлэх огноог оруулна.
- Дуусах - Төсөл хаагдах огноог оруулна.
Төслийн хугацааг Gantt chart-р харах боломжтой.