Пос ажилтан
Шинэчилсэн:2024/10/16 Унших:1 мин 26 сек
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Пос тохиргоо -> Үйлчилгээнд сонгогдох ажилтан
Хэрвээ танай байгууллага үйлчлүүлэгчдэдээ борлуулалт хийхдээ борлуулалтын ажилтан, үйлчилгээний ажилтнаа сонгох, дараа нь ажилтнуудаа ямар үйлчилгээ, хэзээ, хэдийг үзүүлсэн тухай тайлан харах, цалин хөлс, урамшууллыг нь борлуулалтанд үндэслэн тооцдог бол энэ цонхонд Dayansoft POS-н програмд борлуулалт хийхэд сонгох ажилтнуудыг тохируулна. Жишээ нь, Салоны хувьд үйлчлүүлэгч өөрийн үйлчлүүлэх үсчин, гоо сайханчаа сонгох ба тэдгээр ажилтнууд нь үйлчилгээ үзүүлсний орлогоосоо хувь хэмжээгээр цалин, урамшуулал нь бодогддог.
Эсвэл түгээлттэй буюу хүргэлттэй бизнесийн хувьд тухайн захиалгыг хүргэсэн ажилтан, жолоочийг тохируулаад сонгож болно. Дараа нь хэн, хэзээ, хэдэн төгрөгний захиалга хүргэсэн тайлан мэдээг харж болно.
Нэмэх товч дарж ажилтнаа сонгоно.
- Ажилтан код - Ажилтнаа сонгож оруулна.
- Ажилтан нэр - Сонгосон ажилтны нэрийг харуулна.
- Данс код - Ажилтны бараа материалын дансыг сонгож тохируулна. Тухайн ажилтны хариуцсан бараа материалууд, борлуулалт гарах үед бараа материал хасагдах, борлуулалт гарах данс гэсэн үг.
- Данс нэр - Сонгосон дансны нэр харуулна.
- Харуулна - Dayansoft POS програмын бараа сонгох цонхонд тухайн ажилтныг харуулах эсэхийг тохируулна. Түгээлтийн ажилтны хувьд заавал үндсэн бараа сонгох дэлгэцэнд харагдах шаардлагагүй бөгөөд зөвхөн “Хүргэлт” цонхонд харагдахад болно.
- Дараалал - Dayansoft POS програмд ажилтан харагдах дарааллыг тохируулна.
- Default - Dayansoft POS програмын бараа сонгох цонхонд default-р буюу анх орох үед автоматаар санал болгох, сонгогдсон байх ажилтныг сонгоно. Аль ч ажилтныг сонгоогүй үед ажилтан өөрөө гараар сонгоно гэсэн үг. Текний ажилтныг тохируулах нь оновчтой.
Ажилтан тохируулсны дараа Dayansoft POS програмаас мэдээлэл шинэчилнэ. Dayansoft POS програм дээр бараа, үйлчилгээ тус бүрт ажилтан сонгох, эсвэл хүргэлт хийх эсэхээс хамаарч 2 янзаар захиалгаа бичнэ.
- Эхлээд ажилтны сонгоно. Дараа нь тухайн ажилтны үзүүлэх бараа, үйлчилгээг сонгоод захиалга, төлбөр хийнэ.
- Бүх бараа үйлчилгээгээ бичнэ. Дараа нь “Хүргэлт” товчийг дарж, хүргэлттэй холбоотой мэдээллийг оруулаад “Ажилтан” сонголтоос хүргэлт хийх ажилтныг сонгоно.