Дотоод орлого
Шинэчилсэн:2024/10/14 Унших:1 мин 40 сек
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод орлого
Энэ цонхонд барааны дотоод орлогын баримтыг жагсаалтаар харуулна. Жагсаалтаас баримтын бүртгэлийг засах, excel файл руу экспортлох боломжтой. Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна. Жагсаалтаас нэг, нэгээр эсвэл олноор сонгож Үйлдэл -> Хэвлэх товчоор хэвлэх боломжтой.
Цэс: Бараа материал -> Дотоод орлого -> Шинэ
Энэ цонхонд барааны дотоод орлогын баримт бүртгэнэ. Дотоод орлогын цонхоор:
-Урамшуулалд авсан бараа
-Бэлгэнд авсан бараа
-Тооллогоор илүүдсэн бараа зэрэг бусад байгууллага, хувь хүнээс худалдан аваагүй, гаалиас татан аваагүй бусад бүх орлогыг бүртгэнэ.
Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой. Байнга давтагддаг дотоод орлогыг Үйлдэл -> Хувилах товчоор хувилах боломжтой.
Толгой мэдээлэл:
- Огноо – Баримтын огноог оруулна.
- Дугаар – Баримтын дугаарыг оруулна. Дугаар оруулаагүй үед систем автоматаар дугаарлана.
- Харилцагч код – Харилцагчийн кодыг сонгож оруулна.
- Харилцагч нэр – Сонгосон харилцагчийн нэрийг харуулна. Байгууллагын харилцагч биш этгээд бол харилцагч сонгохгүйгээр нэрийг гараас бичиж оруулж болно.
- Утга – Баримтын утга, тайлбар бичнэ.
- Reference - Эх сурвалж, баримтын дугаар оруулна.
- Тайлбар - Нэмэлт тайлбар оруулна.
Гүйлгээний мэдээлэл
- Бараа данс – Орлогдох барааны данс сонгоно.
- Бараа код – Бараа, үйлчилгээний код сонгоно. Барааны кодыг оруулах эсвэл баркодоор оруулах боломжтой. Баркодоор бараа, үйлчилгээг оруулахдаа бараа оруулах мөр дээр хулганы баруун товч дараад Баркод уншуулах товч дарахад баркод уншуулах багана нэмэгдэнэ.
- Бараа нэр – Сонгосон барааны нэрийг харуулна.
- Бараа тайлбар - Тухайн орлогод авч буй бараатай холбоотой нэмэлт тайлбар оруулна.
- Савлагаа тоо – Савлагаа тоо хэмжээг оруулна.
- Савлагаа – Савлагаа талбарын утгыг харуулна.
- Тоо хэмжээ – Тоо хэмжээг оруулна.
- Хэмжих нэгж – Хэмжих нэгжийг харуулна.
- Нэгж үнэ/өртөг – Бараа, үйлчилгээний нэгжийн үнэ/өртгийг оруулна. Энд оруулсан үнэ нь барааны өртөгт нөлөөлнө.
- Нийт дүн/өртөг – Бараа, үйлчилгээний нийт дүнг оруулна.
Бараа материал -> Дотоод орлого цонхноос Үйлдэл товчноос
- Худалдан авалт үүсгэх
- Дотоод хөдөлгөөн үүсгэх товч дарахад тус тусын бүртгэлийн цонхонд шинэ горимд бараа, бусад мэдээллийг хуулагдах ба бүртгэлийг хялбар үүсгэх боломжтой.