CRM буюу харилцаа холбоо


Шинэчилсэн:2024/10/16 Унших:2 мин 32 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Харилцаа холбоо

Аливаа бизнес, ажил хэрэг бүгд хүмүүсийн хоорондын харилцаа холбоонд үндэслэн хийгддэг. Харилцагч байгууллагатайгаа үл ойлголцсоноос болж ажил хэрэг, бизнес эрсдэлд орох, алдагдал хүлээх зэрэг сөрөг нөлөөллүүд гарч болно. Харилцагч гэлтгүй компанийн дотоод ажилтантай хүртэл янз бүрийн бизнесийн, хувийн харилцаа, хэлэлцээр, ажил үүрэг даалгавар өгөх зэрэг харилцаа холбоо үүсгэдэг. Эдгээр бүх харилцаа холбоо буюу CRM (customer relationship management)-г энэхүү цонхонд оруулна. Харилцаа холбоо нь дараах байдлаар янз бүрийн төрөлтэй байж болно.

Ингэж бүх харилцагч, ажилтнуудтай, компаний дотоодод болж байгаа бүх харилцаа холбоо, ажил үүргээ бүртгэснээр эргээд хийгдсэн, хийгдээгүй, хоцорсон ажлуудыг хянах, хариуцлага тооцох, алдаагаа олох, засах, процессоо сайжруулах боломжтой болно. Хүн гэдэг робот, компьютер биш учраас бүгдийг толгойдоо цээжлээд бичиж үлдээхгүй санаад явах боломжгүй юм.

038

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Мөн Үйлдэл -> Нэмэх (метагаас) товчийг дарж метаг ашиглаж байнга давтагддаг, багц ажил, утгуудыг олноор нэмэх боломжтой.Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Үйлдэл-Хувилах, жагсаалтаас сонгоод хулганы баруун товч дараад Хувилах дарж бүртгэлийг хувилах боломжтой.

Жагсаалт дээр хулганы баруун товч дарснаар: